МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ЗАЛУУЧУУДЫН ХОРОО

Д/д
Нэр
Эрхэлсэн ажил
Утас
 
1
Н.Мөнхбат 
УАУТХ-ийн их эмч, Залуучуудын хорооны дарга
99187966  
2
Т.Норжинсүрэн 
МЭМАҮЭ-ийн холбооны нягтлан бодогч,
Залуучуудын хорооны нарийн бичгийн дарга

320549 

99203600

 
 
       
 
 

МЭМАҮЭХ-ны Залуучуудын хорооны бүх
гишүүдийн төлөөлөгчдийн анхдугаар хурал
 
ЗАЛУУЧУУДЫН ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ
 
Нэг. Зорилго, үйл ажиллагааны зарчим
  1. МЭМАҮЭХ-ны Залуучуудын хороо нь үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний ардчилсан үүсэл эхлэлийг хөгжүүлэх, залуучуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хангах     МҮЭ-ийн бодлогыг хэрэгжүүлэх, зохион байгуулах арга хэмжээний  саналыг боловсруулах, сургалт семинар, кампанит ажил болон бусад холбогдох арга хэмжээ зохион байгуулах, олон улсын байгууллагын бодлого шийдвэрийг үйлдвэрчний эвлэлүүдийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зорилго бүхий байгууллага мөн.
  2. Залуучуудын хорооны ажиллах журмыг Залуучуудын хорооны бүх гишүүдийн хурлаар сайшааж тэргүүлэгчдийн хурлаар батална.
  3. МЭМАҮЭХ-ны Залуучуудын хороо нь Монгол улсын хууль, МҮЭ- ийн холбооны дүрэм, МЭМАҮЭХ-ны дүрэм   болон энэхүү журмын хүрээнд үйл ажиллагаа явуулна.
Хоёр.Бүтэц, бүрэлдэхүүн
  1. МЭМАҮЭХолбоо нь дэргэдээ Залуучуудын хороо байгуулж ажиллуулна.
  2. Үйлдвэрчний эвлэлийн хороод нь өөрсдийн онцлогт тохируулан дэргэдээ залуучуудын хэсгийг ажиллуулна.
  3. Бүх шатны Залуучуудын хороо нь хэсгүүд нь 35 хүртэлх насны гишүүдтэй байна.
  4. МЭМАҮЭХолбооны  Залуучуудын хорооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал байна.
  5. Бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлын хоорондох өдөр тутмын үйл ажиллагааг хорооны дарга, нарийн бичгийн дарга,  Удирдах зөвлөл зохицуулж удирдана.
  6. МЭМАҮЭХолбооны Залуучуудын хорооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал нь жилд нэгээс доошгүй удаа хуралдана.
  7. МЭМАҮЭХолбооны Залуучуудын хорооны   дарга, нарийн бичгийн даргыг бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаас 2 жилийн хугацаагаар  сонгоно.
Гурав. Хорооны бүрэн эрх
  1. Залуучуудын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэднийг үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд татан оролцуулах.
  2. МЭМАҮЭХолбооны тэргүүлэгчдийн хуралд эрхэлсэн  ажлын чиглэлээр асуудал оруулах шийдвэрлүүлэх.
  3. МЭМАҮЭХолбооны төлөвлөгөөнд асуудал оруулах мэргэжил, үйлдвэрлэлийн болон нутаг дэвсгэрийн үйлдвэрчний эвлэлүүдийн холбоодтой хамтарсан үйл ажиллагаа явуулах шаардлагатай мэдээ, судалгааг гаргуулж авах
  4. Залуучуудын хөдөлмөрийн харилцааны болон бусад  асуудлаар үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах.
Дөрөв. Хорооны үүрэг
  1. Залуучуудын талаархи МҮЭ, МЭМАҮЭХ-ийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх сургалт, компанит ажил зохион байгуулах, санал боловсруулах
  2. Залуучуудын нийгмийн баталгааг хангах,тэдний эрх ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар төр засаг, эзэд захиргаанд санал хүсэлт, шаардлага тавьж үйлдвэрчний эвлэлүүдийн дэмжлэгтэйгээр шийдвэрлүүлэх.
  3. Үйлдвэрчний эвлэлийн залуу удирдагчдын сургалтыг холбогдох байгууллагатай хамтран бэлтгэх, удирдах ажилд залуучуудыг бэлтгэх тэдний нэрийг дэвшүүлэх , залуучуудын байгууллагатай хамтран ажиллах
  4. ҮЭ-ийн зорилго, үйл ажиллагааны талаар залуучуудад мэдлэг олгох, мэдээлэл өгөх
  5. Мансууруулах бодис хэрэглэх, ДОХ-ийн тархалт зэрэг асуудлыг шийдвэрлэхэд үйлдвэрчний эвлэлийн байгууллага хөдөлмөрчдийг идэвхтэй оролцуулах
  6. Залуучуудад зориулсан сургалт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах.
Тав. Хорооны ажиллах журам
  1. МЭМАҮЭХолбооны Залуучуудын хорооны ажлыг дарга удирдана. Хорооны дотоод ажлыг нарийн бичгийн дарга хариуцна.Хорооны удирдах зөвлөлийн хурлыг шаардлагатай үед хуралдуулна.
  2. МЭМАҮЭХолбооны Залуучуудын хороо нь хуралдаж хэлэлцсэн асуудлаараа санал дүгнэлт, зөвлөмж гаргаж тэргүүлэгчдийн хуралд оруулна.
  3. МЭМАҮЭХолбооны Залуучуудын хороо нь эрхэлсэн ажлын чиглэлээр олон улсын төрийн болон төрийн бус  байгууллагууд, аж ахуйн нэгжүүдтэй холбоотой ажиллаж, залуучуудын эрх ашгийн төлөө тэмцэж байгаа иргэд, байгууллага, эвсэл хөдөлгөөнийг дэмжинэ.
  4. МЭМАҮЭХолбооны Залуучуудын хороо нь клубын бүтэцтэйгээр ажиллана.
  5. МЭМАҮЭХолбооны Залуучуудын хорооны явуулах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг МЭМАҮЭХолбооны төсөвт тусгана.
  6. МЭМАҮЭХолбооны Залуучуудын хороо нь албан бичгийн хэвлэмэл хуудас, шаардлагатай тохиолдолд МЭМАҮЭХолбооны тэмдэгийг хэрэглэнэ.
 
--oOo--
 
ҮЭ-үүд маргааш жагсана
МҮЭ-ийн холбооноос сүүлийн сарын хугацаанд хөдөө орон нутаг болон нийслэлийн иргэд хөдөлмөрчдөөс санал аваад байна. Валютын ханшны өсөлтөөс үүдсэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нь нийт иргэдийн орлого амьжиргааны түвшинг хангахгүй болсон бодит хүндрэл бий боллоо. ...Дэлгэрэнгүй
“Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн асуудал” сэдэвт улсын зөвлөгөөн явагдлаа
МЭМАҮЭ-ийн холбоо Эрүүл мэндийн яамтай 2013 онд байгуулсан хамтын хэлэлцээрийн хүрээнд  эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааны  асуудлаар эрүүл мэндийн байгууллага, хамт олон болон салбарын түвшинд хэлэлцүүлэг явуулж, гарсан санал хүсэлтийг  ...Дэлгэрэнгүй
ЭМЯ, МЭМАҮЭ холбооныхон Өмнөговь аймагт томилолтоор ажиллав
Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хамтын гэрээ, хэлэлцээр болон ил тод байдлыг илтгэх үзүүлэлтүүдийн хэрэгжилтэд хяналт хийж ...Дэлгэрэнгүй
Гадаад аялал амжилттай боллоо
Монголын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооноос жил бүр зохион байгуулдаг тойрон аяллыг үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын санал хүсэлтийг харгалзан энэ жилийнхийг ОХУ-ын Улаан-Үүд хотод зохион байгууллаа.  ...Дэлгэрэнгүй
Монгол, Солонгосын ЭМАҮЭ-ийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд солонгосын төлөөлөгчид монголд айлчиллаа
Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн  холбоо болон Солонгосын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоотой 2012 онд  хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу  МЭМАҮЭ-ийн холбооны урилгаар энэ оны 8-р сарын 19-23-ны өдрийг хүртэл ...Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн хороодын дарга нарт ажлын чиглэл өгөв
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхдугаар хурал болсонтой холбогдуулан тус холбооны гишүүн байгууллагуудын хороодын дарга нарт ажлын чиглэл, цаг үеийн мэдээлэл өгөх хурлыг энэ оны 6 сарын 27-ны 14.00 цагт МҮЭХ-ны хурлын танхимд боллоо. ...Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн гишүүдэд зориулсан амралтын өрөөний засварын ажлыг хүлээж авав
МЭМАҮЭ-ийн холбоо гишүүддээ зориулан Сонгино амралт, сувиллын газрын 249 тоот өрөөг 2011 онд иж бүрэн засаж, тохижуулан, тус газрын Захиргаатай хамтран ажиллах гэрээ байгуулан гишүүдээ хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж байгаа билээ. Энэ санаачлагын тус холбооны гишүүн ...Дэлгэрэнгүй
Шинэ бүрэлдэхүүнтэй салбарын ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхны хурал боллоо
МЭМАҮЭХ-ны IX бага хурлын дараа болсон гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хурлаас сонгогдсон шинэ бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчдийн анхны хурлаар  цаг үеийн болон 7, 8 дугаар саруудад болох үйл явдалтай холбоотой 15 асуудлыг хэлэлцлээ. ...Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн харилцааны мэдлэг сорих тэмцээн боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ”Хөдөлмөрлөх эрхийн мэдлэг сорих тэмцээн”-ийг  2013 оны 06 дугар сарын 21-ний өдөр МҮЭХ-ны хурлын танхимд  гишүүн байгууллага буюу анхан шатны хороодын I-р шатнаас  шалгаран ирсэн гишүүдийнхээ дунд II-р шатны ...Дэлгэрэнгүй
“Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо ажлын төлөвлөгөөний дагуу үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодод “Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй” анхан шатны болон ахисан түвшний, “Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүй”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” ...Дэлгэрэнгүй

Санал асуулга

ҮЭ-ийн байгууллагын нэн тэргүүнд хийх ажил юу вэ?
 

Санал хүсэлт илгээх

Таны нэр:
И-мэйл:
Гарчиг:
Зурвас:

Сайтын хандалт

mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01
mod_gaus_counter_01Өнөөдөр149
mod_gaus_counter_01Өчигдөр299
mod_gaus_counter_01Энэ 7 хоногт149
mod_gaus_counter_01Өнгөрсөн 7 хоногт2466
mod_gaus_counter_01Энэ сар149
mod_gaus_counter_01Өнгөрсөн сар13970
mod_gaus_counter_01Нийт хандалт85492
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Hosted by Cloud Host