Гишүүнээр элсэх

Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр элсэх

Монгол Улсын Үндсэн хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн хүрээнд эрх ашгаа нэгдэж хамгаалахыг хүссэн төрөл бүрийн өмчийн хэлбэрийн ажиллагчид болон их дээд ба мэргэжлийн сургуульд суралцагчдыг ямар нэгэн ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр элсүүлнэ. Монгол улсад хуулийн дагуу оршин сууж, хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа гадаадын иргэн үйлдвэрчний эвлэлийн гишүүн байж болно.

Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүд нь нэг загварын батлахтай байдаг.

Үйлдвэрчний эвлэлийн гишүүний эрх, үүрэг

Үйлдвэрчний эвлэлийн гишүүн дор дурдсан эрхийг эдэлнэ. Үүнд:

  • Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөн удирдах байгууллагад сонгох, сонгогдох.
  • Хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас хөнгөлттэй нөхцөлөөр хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа авах.
  • Үйлдвэрчний эвлэлийн сургалт, соёл, амралт, сувилал, үйлчилгээний байгууллагаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх.
  • Хөдөлмөр, нийгмийн баталгаагаа хангуулахаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас зохих тусламж, дэмжлэг авах.
  • Үйлдвэрчний эвлэлийн хороо, тэдгээрийн холбоо, харьяа газруудад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах.
  • Нутгийн өөрөө удирдах ёсны бүх шатны байгууллагад сонгогдох эрхээ эдлэхдээ үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас дэмжлэг авах.
  • Үйлдвэрчний эвлэлээс ажил олгогчтой байгуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн үр шимийг давуу эрхтэйгээр хүртэх.

Үйлдвэрчний эвлэлийн гишүүн дор дурдсан үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Үйлдвэрчний эвлэлийн дүрмийг сахин биелүүлж, үйлдвэрчний эвлэлийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэн, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох.
  • Хууль ёсыг дээдлэн сахиж, үнэнч, шударга, бүтээлчээр хөдөлмөрлөх.
  • Үйлдвэрчний эвлэлийн эв нэгдлийг сахиж, түүнээс зохион байгуулж байгаа хамтын үйл ажиллагаа, тэмцэлд оролцох, нэгдэх.
  • Гишүүний татварыг тогтоосон журмаар төлөх
  • Өөрийн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх. Үйлдвэрчний эвлэлийн дүрмийг удаа дараа зөрчсөн, үйлдвэрчний эвлэлийн эв нэгдэл, нэр хүндэд хохирол учруулсан гишүүнийг үйлдвэрчний эвлэлийн гишүүнээс хасна. Гишүүнээс хасах тухай шийдвэрийг үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид гаргаж, гишүүдэд мэдээлнэ. 

Эвлэлдэн нэгдэж ҮЭ-байгуулснаар Та

  • МҮЭ-ийн гишүүн болно. 
  • Хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалуулах хүчтэй байгууллагатай болно.
  • Ажил олгогчийн аливаа хууль бус дарамт шахалтаас хамгаалагдана.
  • ҮЭ-ийн байгууллагаараа дамжуулан захиргаа эзэдтэй хамтын гэрээ, хэлэлцээр байгуулж,түүний үр шимийг хүртэнэ.
  • Эрх ашгийнхаа төлөө жагсаал цуглаан, ажил хаялтанд орлцох эрх эдэлнэ.
  • ҮЭ-ийн ажилтнууд тантай өдөр дутам шууд харилцана.
  • Хууль бусаар ажлаас халагдахгүй
  • Баталгаатай ажлын байранд ажиллаж, чанартай хөдөлмөрийн гэрээ байгуулна.
  • Аюулгүй эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллана.
  • Тохирсон цалин хөлсөө цаг тухайд нь авна.
  • Хөнгөлөлт тусламж, дэмжлэг зэрэг нийгмийн асуудлаа хамтын гэрээгээр шийдвэрлүүлнэ. (Рашаан сувилалд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд жилд нэг удаа холбогдох баримтыг бүрдүүлэн 12 000₮-ийн хөнгөлтийг МЭМАҮЭХ-ноос авна)
  • Хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авч, хөнгөлөлттөй үнээр өмгөөлүүлэх эрх эдэлнэ.
  • Хамтын тэмцэлд оролцож, нийгэм эдийн засгийн асуудлаар тавьсан шаардлагаа шийдвэрлүүлнэ.
  • Үйлвэрчний эвлэлийн сургалтанд хамрагдах хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх эрхтэй болно.
  • Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад сонгох сонгогдох эрх эдэлнэ.
  • Үйлдвэрчний эвлэлийн харьяа өмчийн газрууд болон Хөдөлмөр сониноор хөнгөлөлттөй үйлчлүүлэх эрхтэй болно.(Хөдөлмөрийн дээд сургууль, Сонгино амралт,Үйлдвэрлэл үйлчилгээний төв, МҮЭ-ийн соёлын төв ордон г.м)
  • Олон улсын болон МҮЭ-ийн шугамаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдах эрхтэй.
 
Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотын ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид айлчиллаа.
Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны албан айлчлалаар Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотын Ардын их хурлын Байнгын хороо, ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид салбарын ҮЭ-ийн холбоонд айлчилж, хамтран ажиллах санал солилцлоо. ...Дэлгэрэнгүй
АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн багш, док.проф С.Наранчимэг багшаар ахлуулсан "Үйл /чанар/-ийн судалгааны 2 дахь шатны сургалт эхэллээ.
МЭМАҮЭ-ийн холбооны "Сургалт, судалгааны төв”-ийн танхимд АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн багш, док.проф С.Наранчимэг багшаар ахлуулсан "Үйл /чанар/-ийн судалгааны 2 дахь шатны сургалт эхэллээ.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн ҮЭ-ийнхэн “Сургалт судалгааны төв”-тэй боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо үйл ажиллагаагаа өргөжүүлж, дэргэдээ иж бүрэн тоноглогдсон, цахим системд холбогдсон орчин үеийн (бичил) “Сургалт, судалгааны төв” байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.  ...Дэлгэрэнгүй
"Алтан чагнуур" шагналын журам,анкетыг орууллаа.
Сайн байна уу. "Алтан чагнуур" шагналын журам,анкетыг орууллаа. Та бүхэн журмын дагуу материалаа бүрдүүлэн 3 сарын 10-ны дотор ирүүлээрэй. ...Дэлгэрэнгүй
2019 оны "Алтан чагнуур"-ын төрлийг тогтлоо. Тогтоолын хавсралтыг орууллаа.
Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар 2019 оны "Алтан чагнуур"-ын төрлийг тогтлоо. Тогтоолын хавсралтыг орууллаа.  ...Дэлгэрэнгүй
МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, төрийн албан хаагчдыг нэгтгэсэн ҮЭ-ийн холбоодын нэгдсэн саналыг дэвшүүллээ.
өрийн үйлчилгээг үзүүлж буй төрийн байгууллагууд, төрийн өмчит болон орон нутгийн өмчит байгууллагуудыг төлөөлж МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, төрийн албан хаагчдыг нэгтгэсэн ҮЭ-ийн холбоодын нэгдсэн саналыг дэвшүүллээ. ...Дэлгэрэнгүй
Б.Мягмар "Эрүүл мэндийн салбар дах хөдөлмөр нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал,ололт амжилт, тулгамдаж буй асуудал" сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
ЭМЯ-наас зохион байгуулж буй "Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн"-д МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар "Эрүүл мэндийн салбар дах хөдөлмөр нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал,ололт амжилт, тулгамдаж буй асуудал" сэдвээр илтгэл тавьж оролцлоо. ...Дэлгэрэнгүй
2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж 2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, МУ-ын Ардын эмч Б.Үйлст МҮЭХ-ны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа.
МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, МУ-ын Ардын эмч Б.Үйлст МҮЭХ-ны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа.  ...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.