Асуулт: Би хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байсан. Одоо 50 настай. Тэтгэвэртээ гарахад ямар нэгэн хөнгөлөлт эдлэх үү?

Хариулт: Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байсан бол та насны хөнгөлөлт эдэлнэ. Энэ тохиолдолд эрэгтэй хүн 55, эмэггэй хүн 50 нас хүрсэн тохиолдолд тэтгэвэр тогтоолгох гарах эрхтэй юм.

Хэрвээ

  • 55 нас хүрсэн бөгөөд газрын дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эрэггэй бол;
  • нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол;
  • нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол та хөнгөлөттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77дугаар тушаалын хавсралтаар тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг баталсан ба таны ажил мэргэжил энэ жагсаалтад хамаарч байгаа тохиолдолд та хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгон авах эртэй болж байна.

 
Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотын ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид айлчиллаа.
Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны албан айлчлалаар Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотын Ардын их хурлын Байнгын хороо, ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид салбарын ҮЭ-ийн холбоонд айлчилж, хамтран ажиллах санал солилцлоо. ...Дэлгэрэнгүй
АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн багш, док.проф С.Наранчимэг багшаар ахлуулсан "Үйл /чанар/-ийн судалгааны 2 дахь шатны сургалт эхэллээ.
МЭМАҮЭ-ийн холбооны "Сургалт, судалгааны төв”-ийн танхимд АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн багш, док.проф С.Наранчимэг багшаар ахлуулсан "Үйл /чанар/-ийн судалгааны 2 дахь шатны сургалт эхэллээ.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн ҮЭ-ийнхэн “Сургалт судалгааны төв”-тэй боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо үйл ажиллагаагаа өргөжүүлж, дэргэдээ иж бүрэн тоноглогдсон, цахим системд холбогдсон орчин үеийн (бичил) “Сургалт, судалгааны төв” байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.  ...Дэлгэрэнгүй
"Алтан чагнуур" шагналын журам,анкетыг орууллаа.
Сайн байна уу. "Алтан чагнуур" шагналын журам,анкетыг орууллаа. Та бүхэн журмын дагуу материалаа бүрдүүлэн 3 сарын 10-ны дотор ирүүлээрэй. ...Дэлгэрэнгүй
2019 оны "Алтан чагнуур"-ын төрлийг тогтлоо. Тогтоолын хавсралтыг орууллаа.
Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар 2019 оны "Алтан чагнуур"-ын төрлийг тогтлоо. Тогтоолын хавсралтыг орууллаа.  ...Дэлгэрэнгүй
МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, төрийн албан хаагчдыг нэгтгэсэн ҮЭ-ийн холбоодын нэгдсэн саналыг дэвшүүллээ.
өрийн үйлчилгээг үзүүлж буй төрийн байгууллагууд, төрийн өмчит болон орон нутгийн өмчит байгууллагуудыг төлөөлж МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, төрийн албан хаагчдыг нэгтгэсэн ҮЭ-ийн холбоодын нэгдсэн саналыг дэвшүүллээ. ...Дэлгэрэнгүй
Б.Мягмар "Эрүүл мэндийн салбар дах хөдөлмөр нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал,ололт амжилт, тулгамдаж буй асуудал" сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
ЭМЯ-наас зохион байгуулж буй "Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн"-д МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар "Эрүүл мэндийн салбар дах хөдөлмөр нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал,ололт амжилт, тулгамдаж буй асуудал" сэдвээр илтгэл тавьж оролцлоо. ...Дэлгэрэнгүй
2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж 2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, МУ-ын Ардын эмч Б.Үйлст МҮЭХ-ны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа.
МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, МУ-ын Ардын эмч Б.Үйлст МҮЭХ-ны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа.  ...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.