ТАНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ БИД ХАМГААЛНА
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1991 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
 
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХИЙН ТУХАЙ 
 
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор сайн дураараа чөлөөтэй эвлэлдэн нэгдэж үйл ажиллагаа явуулах эрхийг баталгаажуулж, энэ хүрээнд үүссэн нийгмийн харилцааг зохицуулахад оршино.
 
2 дугаар зүйл. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай Монгол Улсын хууль тогтоомж
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай Монгол Улсын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан Монгол Улсын хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
 
3 дугаар зүйл. Үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх эрх
  1. Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй.
  2. Үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэх буюу гишүүнээс гарахыг тулган шаардаж болохгүй.
  3. Үйлдвэрчний эвлэлийн гишүүн мөн эсэхтэй холбогдуулан иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарлах буюу тэднийг ялгаварлан гадуурхахыг хориглоно.
4 дүгээр зүйл. Үйлдвэрчний эвлэлүүдийн бие даасан байдлыг хангах
  1. Үйлдвэрчний эвлэлүүд нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулна.
  2. Үйлдвэрчний эвлэлүүд тэгш эрхтэй.
  3. Үйлдвэрчний эвлэлүүд нь сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж холбоо байгуулах, олон улсын үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдэлд гишүүнээр элсэх эрхтэй.
  4. Үйлдвэрчний эвлэлүүд болон тэдгээрийн холбоод хуулийн этгээдийн эрх эдэлнэ.

41 дүгээр зүйл. Үйлдвэрчний эвлэлийг бүртгэх

  1. Үүсгэн байгуулагч нь үйлдвэрчний эвлэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлөө хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
  2. Өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:
    1/ үйлдвэрчний эвлэлийн нэр, байрлаж байгаа газрын нэр, үйлдвэрчний эвлэлийн бүтэц, зохион байгуулалтын мэдээ
    2/ үйлдвэрчний эвлэлийн дүрэм;
    3/ үүсгэн байгуулсан гишүүний бүртгэл;
    4/ хөрөнгийн эх үүсвэрийн тухай мэдээ.
  3. Энэ зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан өргөдөл, баримт бичгийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянан үзээд үйлдвэрчний эвлэлийг 14 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгоно.
  4. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үйлдвэрчний эвлэлийг бүртгэхээс татгалзвал энэ тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана. 

/Энэ зүйлийг 1993 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон /   

42 дугаар зүйл. Үйлдвэрчний эвлэлийг бүртгэхтэй холбогдсон шийдвэрийн талаар гомдол гаргах

  1. Үүсгэн байгуулагч нь үйлдвэрчний эвлэлийг бүртгэх талаар гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана. 
  2. Шүүх гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Энэ нь эцсийн шийдвэр болно. 

/Энэ зүйлийг 1993 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон / 

43 дугаар зүйл. Үйлдвэрчний эвлэл тарах, үйл ажиллагаагаа зогсоох

Үйлдвэрчний эвлэл сайн дураараа тарах буюу бусад үйлдвэрчний эвлэлд нэгдэж үйл ажиллагаагаа зогсоож болно. Энэ тухай хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 10 хоногийн дотор мэдэгдэнэ. 

/Энэ зүйлийг 1993 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/.

44 дүгээр зүйл. Үйлдвэрчний эвлэлийг бүртгэлээс хасах

Үйлдвэрчний эвлэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон өөрийн дүрмийг зөрчсөн нь шүүхээр тогтоогдож, энэ нь түүний үйл ажиллагааг зогсоох үндэслэл болохоор байвал хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түүнийг улсын бүртгэлээс хасна. 

/Энэ зүйлийг 1993 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/. 

5 дугаар зүйл. Үйлдвэрчний эвлэлүүдийн үндсэн эрх                         

  1. Үйлдвэрчний эвлэлүүд нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон үйл ажиллагаа явуулахдаа дор дурдсан үндсэн эрх эдэлнэ:
    1/ захиргаа, эзэдтэй хэлэлцээ хийж хамтын болон бусад гэрээ байгуулах, түүний биелэлтэд хяналт тавих;
    2/ хөдөлмөрийн маргаан хянан шийдвэрлэх байгууллагад гишүүдийнхээ эрх ашгийг төлөөлөн хамгаалах;
    3/ хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон БНМАУ-ын хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, тэдгээрийг сахин биелүүлэхийг захиргаанаас шаардах;
    4/ хөдөлмөрлөх эрхийг хохироосон захиргааны шийдвэрийг түдгэлзүүлэн зогсоохыг болон өөрчлөх, хүчингүй болгох, гэрээг цуцлахыг шаардах;
    5/ хөдөлмөрлөх эрхийг хамгаалахтай холбогдсон аливаа асуудлаар гишүүд, ажилтны санаа, бодол, эрэлт хэрэгцээг судлан захиргаанд шаардлага тавих, мэдэгдэл гаргах, зохих байгууллагад төлөөлөх;
    6/ гишүүд, ажилтныхаа зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах;
    7/ хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон аливаа асуудлыг хөдөлмөрчдөөр хэлэлцүүлэхийг санал болгох буюу гишүүдээрээ бие даан хэлэлцүүлэг зохион байгуулах;
    8/ үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай мэдээллийг захиргаанаас гаргуулан авах;
    9/ БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмаар жагсаал, цуглаан, ажил хаялт зохион байгуулах;
    10/ БНМАУ-ын хууль тогтоомжид заасан бусад эрх.
  2. Тухайн байгууллагад хоёр, түүнээс дээш үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь тохиролцож, хамтарсан төлөөлөгчид томилон захиргаа, эзэдтэй хамтын нэг гэрээ байгуулна. 
    Бусад тохиолдолд хамтын гэрээг нийт ажилтны төлөөлөгчид захиргаатай байгуулж болно.
  3. Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсгийн заалтууд үйлдвэрчний эвлэлийн орон нутгийн болон улсын хэмжээний холбоодод нэг адил хамаарна.  /Энэ тохиолдолд " захиргаа" гэдэгт БНМАУ-ын төрийн гүйцэтгэн захирамжлах дээд, төв болон орон нутгийн байгууллагыг хамааруулан ойлгоно/
  4. Үйлдвэрчний эвлэлүүдийн улсын хэмжээний нэгдсэн холбоо /хэд хэдэн холбоо байвал тэдгээрийн төлөөлөгчид/ нь БНМАУ-ын Засгийн газар, эздийн улсын хэмжээний байгууллагатай нийгмийн зөвшлийг хангах гурван талт хэлэлцээр байгуулж болно. Энэхүү хэлэлцээр байгуулах журмыг оролцогч талууд тогтооно.

6 дугаар зүйл. Үйлдвэрчний эвлэлүүдийн үйл ажиллагааны болон түүний сонгуульт ажилтны эрхийн баталгаа

  1. Үйлдвэрчний эвлэлүүдийг захиргааны журмаар тараах,  үйл ажиллагааг нь зогсоох, мөшгин хавчих зэргээр үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно.
  2. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг  өөрийн болон сонгосон хамт  олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно. 
  3. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны сонгуулийн хугацаа дуусгавар болсон, түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн тохиолдолд захиргаа түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийн нь зөвшөөрснөөр урьд авч байсан дундаж хөлс нь буурахааргүйгээр ажил олгоно. 
  4. Үйлдвэрчний эвлэл, түүний сонгуульт ажилтныг үйл ажиллагаагаа явуулах нөхцөл, бололцоогоор хангах асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамтын гэрээ нийт ажилтны нэг адил хамаарна. 
  5. Үйлдвэрийн газар, байгууллагын захиргааны удирдах албан тушаалтан үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй. 

7 дугаар зүйл. Үйлдвэрчний эвлэлүүдийн санхүү, эд хөрөнгө

  1. Үйлдвэрчний эвлэлүүд нь өөрөө санхүүжих зарчмаар ажиллана.  
  2. Үйлдвэрчний эвлэлүүдийн эд хөрөнгө нь гишүүдийн татвар, хандив, үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах бусад эд юмсаас бүрдэнэ. 

8 дугаар зүйл. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай олон улсын гэрээг сахин биелүүлэх

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль тогтоомжийн заалт БНМАУ-ын олон улсын гэрээний заалттай зөрчилдвөл уг олон улсын гэрээний  заалтыг баримтална.

9 дүгээр зүйл. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль тогтоомж зөрчсөний хариуцлага

  1. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд БНМАУ-ын хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ. 
  2. Үйлдвэрчний эвлэл БНМАУ-ын Үндсэн хууль, бусад хуулийг зөрчвөл тийнхүү хууль зөрчсөн үйл ажиллагааг шүүхийн шийдвэрээр зогсоож болно.

10 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох                   

Энэ хуулийг 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 

 

               БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА                                                            Р. ГОНЧИГДОРЖ

               БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                 Б. ЧИМИД

 
МЭМАVЭ-ийм холбооны дарга Б.Мямар ХДХВ/ДОХ, сүрьеэгийн асуудлаар Глобаль бүсийн менежер Luca Occhini болон Монгол Улсыг хариуцсан менежер Allan Nfamba нарыг хүлээн авч уулзлаа.
МЭМАVЭ-ийм холбооны дарга Б.Мямар ХДХВ/ДОХ, сүрьеэгийн асуудлаар Глобаль бүсийн менежер Luca Occhini болон Монгол Улсыг хариуцсан менежер Allan Nfamba нарыг хүлээн авч уулзлаа.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн салбарын удирдлага, ҮЭ-ийн сонгуультнуудын хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
рүүл мэндийн салбарын ажилтны “Нийгмийн баталгаа ба эрх зүйн шинэчлэл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг МЭМАҮЭ-ийн холбооноос санаачлан ЭМЯ, МЭМАҮЭХ хамтран зохион байгуулж байна.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн ажилтны "НИЙГМИЙН БАТАЛГАА БА ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ" уулзалт хэлэлцүүлэг
Эрүүл мэндийн ажилтны "НИЙГМИЙН БАТАЛГАА БА ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ" уулзалт хэлэлцүүлэг X/03-нд ЭМЯ-ны Б танхимд болно. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан болон ҮЭ-ийн хороодын дарга нар оролцоно уу. Холбоо барих утас 320549 ...Дэлгэрэнгүй
Монгол улсын засгийн газрын тогтоол
Монгол улсын засгийн газрын тогтоол ...Дэлгэрэнгүй
Салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц тэргүүтэй төлөөлөлтэй уулзалт хийлээ
Салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц тэргүүтэй төлөөлөлтэй уулзаж, ...Дэлгэрэнгүй
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад зарласан " эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялт"-ыг түр зогсоолоо
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад зарласан " эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялт"-ыг түр зогсоолоо Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар манай салбарын хэлэлцээрийн 4 бүлэг 26 заалт бүхий хэлэлцээрийн 24-ийг нь Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам хуулийн дагуу албан ёсоор бүртгэж, 2 заалтыг дахин хэлэлцэж бүртгэх санал ирүүллээ. ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн салбарынхан 48 цагийн дараа тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй болно.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд " Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоох"-ын төлөө 6 сарын турш эв нэгдлээ орон даяар илэрхийлж тэмцлээ.Үр дүн нь өнгөрөгч 5 дугаар сарын 29-ний өдөр " Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт( тариф)-ын нэмэлт хэлэлцээр"-ийг хуулийн хүрээнд хэлэлцэн зөвшилцөж байгуулсан ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр , хуулийн үндэслэлгүйгээр хойш тавьж хүнд суртал ...Дэлгэрэнгүй
МҮЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
МҮЭ-ийн холбооны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн 2018 оны зургадугаар сарын 29-ний хурлаар Төрийн албан хаагчдын холбогдох мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоодын ажил хаялт зохион байгуулах саналыг харгалзан үндэсний хэмжээнд ажил хаялтыг хуулийн хүрээнд удирдан зохион байгуулах  ...Дэлгэрэнгүй
Өнөөдөр Японы цагаар 16.30 цагт NHK WORLD телевизийн "Asia Insight" цуврал нэвтрүүлгийн Монголд хийсэн нэвтрүүлэг гарах гэж байна.
Өнөөдөр Японы цагаар 16.30 цагт NHK WORLD телевизийн "Asia Insight" цуврал нэвтрүүлгийн Монголд хийсэн нэвтрүүлэг гарах гэж байна. Энэ нэвтрүүлгээр төрийн албан хаагчид Солонгос улсыг олон мянгаараа зорих болсон шалтгаан, ажилгуйдэл, ядуурал, туунээс уудэн хэрхэн "хөдөлмөрийн мөлжлөг" явагдаж байгаа талаар Монголд хийсэн нэвтрүүлэг гарах мэдээлэл ирлээ. Хүлээн авч үзээрэй. Боломжтой нь бичлэг хийгээд тавиарай. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын гаргасан хүсэлтийн дагуу "ажил хаялт" зохион байгуулах хугацааны талаар гаргасан асуудлыг МҮЭХ-ны өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар ажил хаялтыг хуулийн хүрээнд удирдах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа.
МЭМАҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын гаргасан хүсэлтийн дагуу "ажил хаялт" зохион байгуулах хугацааны талаар гаргасан асуудлыг МҮЭХ-ны өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар ажил хаялтыг хуулийн хүрээнд удирдах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа. Тиймээс энэ удаагийн ажил хаялт хуулийн дагуу явагдаж байгааг та бүхэндээ дуулгаж байна ...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.