МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРИЙН ТОГТООЛ

1995 оны 6 дугаар сарын 14-ний  өдөр                               Дугаар 96                                       Улаанбаатар хот 

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
 
Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 4-т болон 7,8-д заасныг үндэслэн
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
  1. "Төрийн захиргааны албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг 1 дүгээр хавсралтын, "Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ыг 2 дугаар хавсралтын, "Төрийн албан хаагчид эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгох журам"-ыг З дугаар хавсралтын, "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэлолгох нийтлэг журам"-ыг 4 дүгээр хавсралтын, "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам"-ыг 5 дугаар хавсралтын, "Төрийн албан хаагчид шагнал, урамшил олгох журам"-ыг 6 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
  2. Төрийн үйлчилгээний албаны зарим албан хаагчид олгох нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээг 7 дугаар хавсралтын ёсоор баталсугай. /ЗГ-ын 1998 оны 52 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
  3. Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ нь: -төрийн захиргааны болон тусгай албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын сарын цалин, бүх төрлийн нэмэгдэлийн дүнгийн; -төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, нэмэгдэл хөлсний дүнгийн тус тус 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтоосугай. /Засгийн газрын 1996 оны 90 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
  4. Төрийн албан хаагчид олгосон нэмэгдлүүдийг тэдний ээлжийн амралтын цалин, жирэмсний ба амаржсаны болон хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны тэтгэмж олгоход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцож байсугай.
  5. Төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулсны үндсэн дээр тэдэнд нэмэгдэл олгох тухай журмуудыг мөрдөж ажиллахыг сайд, тусгай газрын дарга, бүх шатны Засаг дарга, төрийн өмчийн болон төсөвт байгууллагын эрх баригч нарт үүрэг болгосугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАИ
Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
 
 

 
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны
96 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
 
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН
НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
  1. Төрийн захиргааны албан хаагчид төрийн бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих нэн хариуцлагатай үүргийг гүйцэтгэснийх нь төлөө тухайн албан тушаалыг хашиж байх хугацаанд нь албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.
  2. Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийн тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэлд хамаарагдах албан тушаалтанд онцгой нөхцөлийн нэмэгдлийг олгоно.
  3. Төрийн захиргааны албан хаагчид олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 0 хувиар бодож олгоно /Энэ заалтад Засгийн газрын 2007 оны 239 дүгээр тогтоолор өөрчлөлт орсон/.
  4. Төрийн захиргааны албан хаагчид олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн байгууллагын төсвөөс олгоно.
  5. Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох бэлтгэлийг хангасны үндсэн дээр энэ журмыг 1996 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөнө.

 


 
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны
96 дугаар тогтоолын 2-р хавсралт
 
ТӨРИИН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТӨРИИН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ
НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
  1. Төрийн захиргааны албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх зорилгоор төрийн албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.
  2. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн ажилтны төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно:
           Төрийн алба хаасан хугацаа (жилээр)
           Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ (хувиар) 5-10 5 11-15 10
           16-20 15 21-25 20
           26 ба түүнээс дээш 25
  3. Төрийн захиргааны албан хаагчийн төрийн алба хаасан хугацаанд дараахь хугацааг оруулж тооцно.Үүнд:
    а) төрийн албанд ажилласан;
    б) төрийн албанд ажиллаж байх хугацааныхаа дундуур мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, дахин мэргэших, шинээр мэргэжил эзэмших дамжаа болон магистрантур, аспирантур, докторонтурт суралцсан;
    в) төрийн албанд ажиллах хугацаандаа жирэмсэн, амаржсан болон хууль тогтоомжийн дагуу нэмэгдэл чөлөөтэй байсан;
    г) төрийн байгууллагын дотоод дүрэмд заасны дагуу чөлөөтэй байсан;
    д) төрийн албанд ажиллах үедээ ажлаас үндэслэлгүйгээр халагдсаны улмаас ажилгүй байсан болон энэ тухай хэргийг нь шүүхээс хэрэгсэхгүй болгосон, цагаатгагдсан хүмүүсийн мөрдөгдсөн ба ял эдэлсэн (өршөөлөөр суллагдсан хүмүүс үүнд хамаарахгүй).
  4. Төрийн алба хаасан хугацааг байгууллагын боловсон хүчний асуудал эрхэлсэн нэгж буюу ажилтан тодорхойлж, тухайн байгууллагын эрх баригчийн тушаалаар нэмэгдэл олгох хувийг тогтоож байна.
  5. Төрийн албанд ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт нь хөдөлмөрийн буюу нийгмийн даатгалын дэвтэр болно.
  6. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд шаардагдах зардлыг байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно.
  7. Энэ журмыг төрийн албан хаагчийн төрийн байгууллагад ажилласан хугацааг нарийвчлан тогтоож, нэмэгдэл олгох бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр 1996 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөнө.

 


 
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны
96 дугаар тогтоолын 3-р хавсралт
 
ТӨРИИН АЛБАН ХААГЧИД ЭРДМИИН ЗЭРЭГ, ЦОЛНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
  1. Төрийн албыг оюуны өндөр мэдлэгтэй, ажлын баялаг туршлагатай боловсон хүчнээр бэхжүүлэх, төрийн албан хаагчид эрдэм боловсролоо ямагт дээшлүүлж байх сонирхлыг хөхүүлэн дэмжих зорилгоор төрийн албан хаагчид эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.
  2. Их,дээд сургууль,коллеж,тусгай мэргэжлийн дунд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сургалт, эрдэм шинжилгээ, туршилтын ажил эрхэлдэг, эрдэм шинжилгээний байгууллагад болон судалгаа шинжилгээ, туршилтын үндсэн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа эрдмийн зэрэг, цолтой төрийн албан хаагчид албан тушаалын сарын цалингаас дор дурдсан хувиар бодож сар бүр нэмэгдэл олгож байна:
          Эрдмийн зэрэг, цол
          Албан тушаалын сарын цалингаас бодох хувь
          Доктор зэрэгтэй бол 20
          Профессор цолтой бол 10
          Дэд доктор зэрэгтэй бол 15
          Дэд профессор цолтой бол 5
  3. Эрдмийн зэрэг, цолны нэмэгдлийг нэг хүнд давхардуулан олгож болно.
  4. Энэ журмын 2-т зааснаас бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа докторын зэрэгтэй төрийн албан хаагчид албан тушаалын сарын цалингийн 15 хувиар, дэд докторын зэрэгтэй төрийн албан хаагчид албан тушаалын сарын цалингийн 10 хувиар тус тус тооцож нэмэгдэл олгоно. Харин профессор, дэд профессор цолны нэмэгдлийг зөвхөн энэ журмын 2-т дурдсан ажил, үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид олгоно.
  5. Эрдмийн зэрэг, цолны нэмэгдлийг тухайн албан хаагчийн албан тушаалын үндсэн ажил үүрэг эрхлэн гүйцэтгэсэн хугацаанд нь бодож олгоно.
  6. Эрдмийн зэрэг, цолны нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно.

 


 
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны
96 дугаар тогтоолын 4-р хавсралт
 
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД УР ЧАДВАРЫН
НЭМЭГДЭЛ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ
  1. Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгоход энэхүү нийтлэг журмыг мөрдөнө.
  2. Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан, эсвэл гоц авьяастай ажилтанд ур чадварын нэмэгдэл олгоно.
  3. Ур чадварын нэмэгдлийн доод хэмжээ нь тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 10 хувь байна.
  4. Ур чадварын нэмэгдлийг олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, хасах асуудлыг энэ журмын 2; 8-д заасан шалгуурыг үндэслэн тухайн байгууллагын эрх баригчийн тушаалаар шийдвэрлэнэ.
  5. Ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд,жинхэнэ ажилласан цагт ноогдох албан тушаалын цалингаас тооцож сар тутам олгоно. Ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийг олгохгүй.
  6. Ур чадварын нэмэгдлийг тухайн салбар, байгууллагын үндсэн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг мэргэжлийн албан хаагчид олгоно.
  7. Ур чадварын нэмэгдэлд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хэмжээ нь тухайн байгууллагын нийт цалингийн сангийн 0,2 хувиас хэтрэхгүй байна. (1995 оны 186 дугаар тогтоолоор хүчингүй болгосон)
  8. Ур чадварын нэмэгдэл олгох салбар, мэргэжлийн онцлогийг харгалзсан шалгуур үзүүлэлтийг Сангийн яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамтай хамтран төрийн захиргааны тухайн төв байгууллага баталж мөрдүүлнэ.
  9. Энэ журмыг бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр 1995 оны 10 дугаар сарын 1-нээс мөрдөнө.

 


 
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны
96 дугаар тогтоолын 5-р хавсралт
 
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД МЭРГЭШЛИЙН
ЗЭРГИЙННЭМЭГДЭЛ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ
  1. Төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн ажил гүйцэтгэх чадвар, мэргэшлийн түвшинг дээшлүүлэх зорилгоор мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгоход энэ нийтлэг журмыг баримтална.
  2. Энэ журмыг үндэслэн төрийн үйлчилгээний албаны тухайн салбарын ажлын онцлогийг харгалзан мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг тогтоосон журмыг харьяалах төрийн захиргааны төв байгууллага Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Сангийн яамтай хамтран батална.Энэ журмыг баримтлан төрийн албан хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын эрх баригчийн тушаалаар шийдвэрлэнэ.
  3. Мэргэшлийн зэргийн сарын нэмэгдлийн доод хэмжээг төрийн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээнээс дор дурдсан хувиар тогтооно:
         Мэргэшлийн зэрэг
         Мэргэшлийн зэргийн нэмэгдлийн хэмжээ /хувиар/
             I 15
             П 10
             Ш 5
  4. Төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн мэргэшлийн зэргийг 5 жил тутам шинэчлэн тогтоож байна.
  5. Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдлийг зөвхөн тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа хугацаанд нь олгоно.
  6. Мэргэшлийн зэргийн нэмэгдэлд зарцуулах хөрөнгийн хэмжээ нь тухайн байгууллагын нийт цалингийн сангийн З,5 хувиас хэтрэхгүй байна. (Засгийн газрын 1995 оны 186 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/)
  7. Эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл авдаг төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй.
  8. Энэ журмыг шинээр нэвтрүүлэх салбарт бэлтгэл хангах ажлыг 1995 оны 10 дугаар сард багтаан зохион байгуулж, мөн оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөнө.

 


 
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны
96 дугаар тогтоолын 6-р хавсралт
 
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ШАГНАЛ, УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ
  1. Төрийн албан хаагчийн ажлын үр дүн, бүтээлч байдлыг тогтмол дүгнэж, сайн ажилласан хүмүүсийг хөхүүлэн дэмжих зорилгоор "Төрийн албаны тухай хууль"-ийн 31 дүгээр зүйлд заасан шагнал, урамшлыг олгоход энэхүү журмыг баримтална.
  2. Албан тушаалын үүргээ бүрэн биелүүлж, өндөр амжилт гаргасан төрийн албан хаагчид ажлын үр дүнг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа, эрх бүхий албан тушаалтан дараахь шагналаар шагнаж урамшуулна:
    а) мөнгөн шагналаар шагнах;
    б) эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;
    в) улирлын ажлын дүнгээр болон онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсний төлөө мөнгөн урамшил олгох;
    г) ажлын үр дүн, гаргасан амжилтыг нь нийтэд мэдээлж алдаршуулах, хүндэт дэвтэрт бичих, жуух, баярын бичгээр шагнах, тэргүүний ажилтан цол олгох;
    д) дээд шатны байгууллагын шагналд тодорхойлох.
  3. Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын үндсэн болон дэд бүтцэд ордог тусгай газрын дарга, сайд нар эрхэлсэн ажилдаа онцгой идэвх, санаачилга гаргаж бусдаас илүү үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан төрийн албан хаагчийг мөнгөн шагналаар шагнаж болно.
  4. Энэ журмын З дугаар зүйлд заасан албан тушаалтны олгох мөнгөн шагнал дор дурдсан хэмжээтэй байна:
    а) сум, дүүргийн Засаг дарга 15 хүртэл албан хаагчийг тус бүр 25000 хүртэл төгрөгөөр; 
    б) аймгийн Засаг дарга 12 хүртэл албан хаагчийг тус бүр 50000 хүртэл төгрөгөөр; 
    в) нийслэлийн Засаг дарга 20 хүртэл албан хаагчийг тус бүр 100000 хүртэл төгрөгөөр;
    г) Засгийн газрын үндсэн болон дэд бүтцэд ордог тусгай газрын дарга нар 10 хүртэл албан хаагчийг 100000 хүртэл төгрөгөөр;
    д) Монгол Улсын сайд 10 хүртэл албан хаагчийг тус бүр 150000 хүртэл төгрөгөөр.
  5. Төрийн байгууллагын захиргаа нь мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлж, ажлын өндөр амжилт гаргасан, албаны болон төрийн с зүйн хэм хэмжээ л, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж байгаа төрийн албан хаагчид улирлын ажлын нь үр дүнгээр албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно.Албан хаагчийг тийнхүү шагнаж урамшуулах үзүүлэлт, журмыг төрийн тухайн байгууллага боловсруулж хэрэгжүүлнэ.
  6. Төрийн байгууллагад тогтвор суурьшил, үр бүтээлтэй, олон жил (10-аас доошгүй жил) ажилласан төрийн албан хаагчид насны ой,тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан болон гэр бүл болоход нь байгууллагын захиргаанаас 50000 хүртэл төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дурсгаж болно.
  7. Төрийн албан хаагчийн ажлын амжилтыг нь үнэлж төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын хүндэт дэвтэрт бичих буюу жуух болон баярын бичгээр шагнан урамшуулж, Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдэг олгоно. Хүндэт дэвтэрт бичигдсэн, жуух, баярын бичгээр шагнагдсан болон салбарын тэргүүний ажилтан цол авсан хүмүүст олгох мөнгөн шагналын хэмжээг Засгийн газар тогтооно.
  8. Байгалийн гамшиг (газар хөдлөх, усны үер болох зэрэг) болсон, үйлдвэрлэлийн осол, техникийн ноцтой аваарь сүйрэл гарсан, халдварт өвчин тахал хэлбэрээр гарсан үед хор уршгийг нь арилгах зэрэг нэн түвэгтэй албан даалгаврыг иргэний эр зориг гарган гүйцэтгэсэн, түүнчлэн улс орны болон салбарын хэмжээний тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээний бүтээл боловсруулж түүнийг гардан хэрэгжүүлж бодитой үр дүн гаргасан, урлаг, соёлын гарамгай бүтээл туурвисан төрийн албан хаагчдад 250000 хүртэл төгрөгийн урамшлыг төрийн төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн Засгийн газрын шийдвэрээр олгоно.
  9. Энэ журмын 4, 8 дугаар зүйлд заасан болон тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийг дагалдах мөнгөн шагналд зарцуулах хөрөнгийг улсын төсвөөс, 5, 6 дугаар зүйлд заасан шагналд зарцуулах хөрөнгийг тухайн байгууллагын төсвийн хэмнэлт, өөрийн орлогоос тус тус гаргана.
 
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн хурал боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн хурал  2015 оны 1-р сарын 23-ны өдөр боллоо. ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо Нийслэлтэй хамтран ажиллана
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн ҮЭ-ийн хорооны дарга, мэс заслын эмч Д.Санжаа, Нүүр амны урьдчилан сэргийлэх эмч Д.Эрдэнэтөгс, зохион байгуулагч Л.Батчимэг нар энэ сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлтэй нийслэлийн харъяа зарим эрүүл мэндийн байгууллагуудад үүсээд байгаа асуудлаар уулзаж, салбарын ҮЭ-ийн холбооны байр суурийг илэрхийлж, дараах хоёр асуудлаар ярилцлаа. ...Дэлгэрэнгүй
Иргэд, хөдөлмөрчдийн орлогыг танаж биш нэмж, эрх баригчдын тансаглалыг зогсоож хямралаас гаргахыг шаардаж жагсчээ
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт 2015-2016 оны улсын хэлэлцээр эхэлсэн хэдий ч 2015 онд цалин,  тэтгэвэр, тэтгэмжийг огт нэмэгдүүлэхгүй байх,  нийгмийн хамгааллын зарим зардлуудыг танах тухай Засгийн газрын байр суурь хэвээр байгаад Эрүүл мэнд, боловсрол, соёл, урлагийн салбарын 116 мянга гаруй ажилтнууд эрс эсэргүүцэн жагсаж байна. ...Дэлгэрэнгүй
Баасан гарагт эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийнхан жагсахаа мэдэгдлээ
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2015-2016 оны улсын хэлэлцээр хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан  иргэдийн орлогыг хасна, танана, ажилчдыг цомхотгоно гэсэн Засгийн газрын шийдвэрийг  төрийн үйлчилгээний албан хаагчдын ҮЭ-ийн холбоодоос эсэргүүцжээ. ...Дэлгэрэнгүй
Эдийн засгийг татвар төлөгч ард иргэд, ажил олгогчид биш эрх баригчид өөрсдөө хямраасан
Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр эхэлж, талуудын төлөөлөгчид байр сууриа илэрхийлж, талуудын саналыг нэгтгэх шуурхай ажлын хэсгийн тус бүр 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажиллахаар шийдвэрлэж, пүрэв гаригт дахин үргэлжлэхээр боллоо. ...Дэлгэрэнгүй
Тэтгэмжийн тэгшитгэл
Төрийн албан хаагчдын тоо сар жилээр өсөн нэмэгдэж, хоёр зуун мянгад дөхөөд байгаа билээ. Толгойтой бүхэн шахам төрийн алба руу тэмүүлэх болсон нэг шалтгаан Төрийн жинхэнэ албан хаагчдад олгодог нэг удаагийн тэтгэмж юм. ...Дэлгэрэнгүй
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр эхэлнэ
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр хэлэлцээр өнөөдөр 15.00 цагт Хөдөлмөрийн яаманд эхлэхээр болж, талууд хэлэлцээрийн бүрэлдэхүүнээ баталсан байна. ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэнд, спортын сайд Шийлэгдамба салбарын ҮЭ-ийн холбооны удирдлагыг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба салбарын холбооны удирдлагыг хүргүүлсэн хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр МЭМАҮЭ-ийн холбоон дарга Б.Мягмар өмнөх засгийн газрын үед хэрэгжээгүй дараах асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцоллоо. ...Дэлгэрэнгүй
“Шийдлийн” Засгийн газрын зарим шийдвэрийг эсэргүүцлээ
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны удирдлагууд, тэргүүлэгчид өнөөдөр шуурхай мэдээлэл хийлээ. Учир нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг бууруулах, ажлын байрны цомхотголыг хавтгайруулах мэдэгдлийг шинэ Ерөнхий сайд хийх болсонтой холбоотой юм. ...Дэлгэрэнгүй
2014 ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос 2014 оныг “ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭЛЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ҮЭ-ИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛ” болгон зарлаж салбарын ҮЭ-ийн холбооноос 2014 онд бодлогын 5 зорилт дэвшүүлэн олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн ололт амжилтаар дүүрэн жил байлаа. ...Дэлгэрэнгүй

Үйлдвэрчний эвлэлд нэгдэцгээе

Санал асуулга

ҮЭ-ийн байгууллагын нэн тэргүүнд хийх ажил юу вэ?
 

Санал хүсэлт илгээх

Таны нэр:
И-мэйл:
Гарчиг:
Зурвас:

Сайтын хандалт

mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01
mod_gaus_counter_01Өнөөдөр271
mod_gaus_counter_01Өчигдөр711
mod_gaus_counter_01Энэ 7 хоногт2499
mod_gaus_counter_01Өнгөрсөн 7 хоногт3722
mod_gaus_counter_01Энэ сар16158
mod_gaus_counter_01Өнгөрсөн сар15092
mod_gaus_counter_01Нийт хандалт249339
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.