САЙДЫН ТУШААЛ
2011 оны 4 дүгээр сарын 22                                 Дугаар 143                                                 Улаанбаатар хот
 

  АНАГААХ УХААНЫ ЁСЗҮЙН ХЯНАЛТЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн тухай хуулийн 23.3 дахь  заалтыг үндэслэн ТУШААХ нь: 

  1. Эрүүл мэндийн яамны дэргэдэх Анагаах ухааны ёсзүйн хяналтын хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай. 
  2. Анагаах ухааны ёсзүйн хорооны шинэ гишүүдийн мэргэшил, чадавхийг сайжруулж, анагаах ухааны чиглэлээр хийгдэх судалгааны ажлыг хэрэгжүүлэх зөвшөөрлийг дүрмийн дагуу олгож, анагаах ухааны ёсзүйн хяналтыг судалгааны ажлын чанарыг сайжруулах хэрэгсэл болгон хөгжүүлэхийг хорооны дарга (Ж.Цолмон)-д  даалгасугай. 
  3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2008 оны 24 тоот тушаалыг хүчингүйд тооцсугай.

 

САЙД                                              С.ЛАМБАА

 

Эрүүл мэндийн сайдын 2011 оны 4 дүгээр сарын ...ны
өдрийн ... тоот тушаалын хавсралт

АНАГААХ УХААНЫ ЁСЗҮЙН ХЯНАЛТЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

  1. Дарга: Ж.Цолмон - Эрүүл мэндийн дэд сайд, анагаах ухааны магистр
  2. Дэд дарга: С.Энхболд - Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, анагаах ухааны болон нийгмийн эрүүл мэндийн магистр
  3. Нарийн бичгийн дарга: Б.Бурмаажав - Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор
    Гишүүд:
  4. Д.Гончигсүрэн: Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, анагаах ухааны доктор, профессор
  5. Ш.Мөнгөнцэцэг: Төрийн захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн, хууль зүйн ухааны магистр
  6. Н.Мөнхтүвшин: Аанагаах ухааны хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, анагаах ухааны доктор, профессор
  7. Ж.Оюунбилэг: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, биологийн шинжлэх ухааны доктор, дэд профессор
  8. Б.Цэцэгсайхан: Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, анагаах ухааны доктор
  9. Г.Чойжамц: Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн тэнхмийн эрхлэгч, анагаах ухааны доктор, профессор
  10. Б.Баясгалантай: Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Чанарын албаны дарга, анагаах ухааны магистр
  11. М.Алтанхүү: Халдаврт өвчин судлалын үндэсний төвийн Нэгдсэн лабораторийн эрхлэгч, анагаах ухааны доктор
  12. Ж.Сэргэлэнцэцэг: Сувилахуйн сургуулийн багш, сувилахуйн ухааны магистр
  13. А.Энхтөр: Хүний эрхийн комиссын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, хуульч
 
Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотын ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид айлчиллаа.
Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны албан айлчлалаар Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотын Ардын их хурлын Байнгын хороо, ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид салбарын ҮЭ-ийн холбоонд айлчилж, хамтран ажиллах санал солилцлоо. ...Дэлгэрэнгүй
АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн багш, док.проф С.Наранчимэг багшаар ахлуулсан "Үйл /чанар/-ийн судалгааны 2 дахь шатны сургалт эхэллээ.
МЭМАҮЭ-ийн холбооны "Сургалт, судалгааны төв”-ийн танхимд АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн багш, док.проф С.Наранчимэг багшаар ахлуулсан "Үйл /чанар/-ийн судалгааны 2 дахь шатны сургалт эхэллээ.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн ҮЭ-ийнхэн “Сургалт судалгааны төв”-тэй боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо үйл ажиллагаагаа өргөжүүлж, дэргэдээ иж бүрэн тоноглогдсон, цахим системд холбогдсон орчин үеийн (бичил) “Сургалт, судалгааны төв” байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.  ...Дэлгэрэнгүй
"Алтан чагнуур" шагналын журам,анкетыг орууллаа.
Сайн байна уу. "Алтан чагнуур" шагналын журам,анкетыг орууллаа. Та бүхэн журмын дагуу материалаа бүрдүүлэн 3 сарын 10-ны дотор ирүүлээрэй. ...Дэлгэрэнгүй
2019 оны "Алтан чагнуур"-ын төрлийг тогтлоо. Тогтоолын хавсралтыг орууллаа.
Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар 2019 оны "Алтан чагнуур"-ын төрлийг тогтлоо. Тогтоолын хавсралтыг орууллаа.  ...Дэлгэрэнгүй
МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, төрийн албан хаагчдыг нэгтгэсэн ҮЭ-ийн холбоодын нэгдсэн саналыг дэвшүүллээ.
өрийн үйлчилгээг үзүүлж буй төрийн байгууллагууд, төрийн өмчит болон орон нутгийн өмчит байгууллагуудыг төлөөлж МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, төрийн албан хаагчдыг нэгтгэсэн ҮЭ-ийн холбоодын нэгдсэн саналыг дэвшүүллээ. ...Дэлгэрэнгүй
Б.Мягмар "Эрүүл мэндийн салбар дах хөдөлмөр нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал,ололт амжилт, тулгамдаж буй асуудал" сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
ЭМЯ-наас зохион байгуулж буй "Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн"-д МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар "Эрүүл мэндийн салбар дах хөдөлмөр нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал,ололт амжилт, тулгамдаж буй асуудал" сэдвээр илтгэл тавьж оролцлоо. ...Дэлгэрэнгүй
2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж 2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, МУ-ын Ардын эмч Б.Үйлст МҮЭХ-ны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа.
МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, МУ-ын Ардын эмч Б.Үйлст МҮЭХ-ны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа.  ...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.