
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхдугаар хурал болсонтой холбогдуулан тус холбооны гишүүн байгууллагуудын хороодын дарга нарт ажлын чиглэл, цаг үеийн мэдээлэл өгөх хурлыг энэ оны 6 сарын 27-ны 14.00 цагт МҮЭХ-ны хурлын танхимд боллоо.
Хурлаар МҮЭХ-ны их хурал, ерөнхий зөвлөлийн хурал, салбарын ҮЭ-ийн холбооны бага хурлуудын шийдвэрүүдийн талаар товч мэдээлэл хийж, цаашид хэрэгжүүлж ажиллах чиглэл өглөө.
Мөн Солонгосын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид ирэхтэй холбогдуулан 8-р сарын 20-ны өдрийн 2 байгууллагын хамтарсан уулзалтанд ҮЭ-ийн хороод оролцох, уламжлал болгон зохион байгуулдаг танилцах аялалыг Улаан-Үүд-Байгал нуурт зохион байгуулах, ҮЭ-ийн өдрүүдийн үеэр зохиогдох арга хэмжээ, Эрүүл мэндийн салбарын “Хөдөлмөрийн чуулган” зохион байгуулах, ҮЭ-ийн хороодын дарга нарын хуулийн эрх зүйн мэдлэг дээшлүүлэх ахисан түвшний сургалт, холбооны нэрэмжит шилжин явах цомын төлөөх спортын 4 төрөлт бооцоот тэмцээн зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн ”Эрүүл мэндийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах, “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох тухай” Засгийн газрын 150-р тогтоолын хэрэгжилт, эхний хагас жил ҮЭ-ийн хороодын хамтын гэрээ байгуулсан байдал болон ҮЭ-ийн хороодын санхүүгийн үйл ажиллагааны талаар ажлын чиглэл өглөө.
Мөн МҮЭ-ийн Сонгино амралтанд ҮЭ-ийн хороодын санаачлагаар зассан 248 тоот өрөөний засварын ажил дууссан талаар мэдээлэл өгч, санхүүгийн бүрдэлт болон зарцуулалтын талаар танилцуулан дотор тохижилтын ажлыг ҮЭ-ийн хороодын дарга нарын төлөөлөл хариуцуулахаар даалгав.



![]()
--оОо-- |