"Алтан чагнуур-2019" ёслолын ажиллагаа амжилттай боллоо

Тус шагнал нь эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгдэж байдаг эмч нартаа ажиллах урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал болоод байна.

Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос энэхүү шагналыг анх бий болгохдоо эрүүл мэндийн салбарын ажилтнууд, тэр дундаа эмч нараа урмаар тэтгэн алдаршуулахын зэрэгцээ тэдний нэр хүндийг өргөх замаар бүхэлдээ эрүүл мэндийн салбарын нэр хүндийг өргөх зорилгыг баримтлан бодлогоор гаргажээ. 
Зарим үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн буруутайг тогтоогоогүй байхад эмч нарын гаргасан алдаа, сөрөг ташаа мэдээллийг л гаргадгаас биш ЭМЧ хүний байгуулсан гавьяа, үхэл амьдралын зааг дээр байгаа олон мянган хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг талаар ярьж, бичдэггүй. Иймээс Монгол улсад эгэл даруухан атлаа биедээ ахадсан их ачааг үүрч хийсэн бүтээсэн зүйл ихтэй ч, авдаг цалин нь бага, ажиллах нөхцөл хүнд хэдий ч эрдэнэт хүний амь нас эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэж, эрүүл мэндийн салбарыг нуруундаа үүрч яваа алтан гартай, ачтай эмч нарыг олон түмэнд таниулах зорилготой арга хэмжээ юм.
Энэ жил “Алтан чагнуур”-ын эздийг нарийн мэргэжлийн 11 төрөлд Шилдэг эмчийг тодруулахаар тогтож “АЛТАН ЧАГНУУР” шагналд нэр дэвшихээр нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нар нэр дэвшиж байгаа бөгөөд нарийн мэргэжлийн төрлөөр 11 эмчийг “Алтан чагнуур” шагналын эздээр тодрууллаа.
Энэхүү үйл ажиллагааны Ерөнхий зохион байгуулагчаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, ивээн тэтгэж, хамтран зохион байгуулагч Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Эрүүл мэнд Инээмсэглэл” сэтгүүл, дэмжигч байгууллагаар Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, мэдээллийн ивээн тэтгэгч TV5, MNВ, MNC, LIKE, UBS, ETV, TV9 телевиз, http://www.xn--80aa6ajmg.mn/ зэрэг олон хэвлэл мэдээллийнхэн ажиллалаа. 
МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ 2019 ОНЫ “АЛТАН ЧАГНУУР” ДЭЭД ШАГНАЛЫН ЭЗЭД

 

1. ДОТОР СУДЛАЛ: 
Лханаажавын Отгонцэцэг Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн поликлиникийн тасгийн дотрын их эмч

2. ХҮҮХДИЙН ӨВЧИН СУДЛАЛ:
Тогоогийн Энхээ Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч, хүүхдийн ерөнхий зохицуулагч эмч

3. ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛ :
Жагдагийн Оюунцэцэг Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч

4. СУМЫН ЭРҮҮЛ МЭНД СУДЛАЛ:
Базаргүрийн Алтанцэцэг Дорнод аймгийн Дашбалбар сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч, их эмч

5. УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, СЭРГЭЭН ЗАСАХ СУДЛАЛ:
Гомбодоржийн Саранцэцэг Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн төв эмнэлгийн Уламжлалт анаагаах ухаан, зүү төөнө заслын их эмч

6. ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛАЛ:
Гончигийн Намжилмаа Налайх дүүргийн “Амь эрдэнэ” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч

7. НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛАЛ:
Бадарчийн Уламбаяр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан менежер

8. НҮҮР АМ, ЧИХ ХАМАР ХООЛОЙН ӨВЧИН СУДЛАЛ:
Самбуудоржийн Бямбасүрэн Улсын гуравдугаар төв эмнэлгийн Чих хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч
9. МЭДРЭЛИЙН ӨВЧИН СУДЛАЛ:
Өсөхийн Энхмаа Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, мэдрэлийн зөвлөх эмч

 

 

 

 

10. МЭС ЗАСАЛ, ГЭМТЭЛ СУДЛАЛ:
Өлзийнямын Өлзийбаатар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яс, үений гэмтэл согогийн II тасгийн эрхлэгч
11. МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ СУДЛАЛ
Самдангийн Алтансүх Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч 

 

 


Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо

 
“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БА СТРЕСС МЕНЕЖМЕНТ” итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн сургалт боллоо.
Салбарын ҮЭ-ийн холбооноос гишүүн байгууллагуудын ХАБЭА- хариуцсан итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд зориулан Эрүүл мэндийн салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал, ажлын байрны стрессийн талаар мэдлэг олгох, цаашид анхаарч ажиллах асуудлууд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хийх ажлын төлөвлөгөөг гаргуулан үйл ажиллагааг нь эрчимжүүлэх зорилгоор “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БА СТРЕСС МЕНЕЖМЕНТ” сэдэвт нэг өдрийн сургалтыг зохион байгууллаа. ...Дэлгэрэнгүй
"Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй" сэдэвт 1 кредитийн сургалтыг Улсын II төв эмнэлгийн эмч, ажилтнуудад зохион байгууллаа.
"Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй" сэдэвт 1 кредитийн сургалтыг Улсын II төв эмнэлгийн эмч, ажилтнуудад зохион байгууллаа. Тус эмнэлгийн ҮЭ-ийн хорооны хүсэлтээр явуулж буй энэхүү сургалтанд 35 хүн хамрагдлаа.  МЭМАҮЭ-ийн холбоо...Дэлгэрэнгүй
Амьдралд суурилж суралцахуй тутор сургалтын Модуль 1 "Орчин үеийн сургагч-багш" бэлтгэх сургалт өнөөдөр эхэллээ.
Амьдралд суурилж суралцахуй тутор сургалтын Модуль 1 "Орчин үеийн сургагч-багш" бэлтгэх сургалт өнөөдөр эхэллээ.  Оролцогч нартаа сургалтаа амжилттай төгсөхийг хүсье! Маш сайхан сургалтыг эхлүүлсэн Харилцааны ур чадварын институт Naranchimeg Sodovsuren болон бусад багш нартаа талархал илэрхийлж, амжилт хүсье!  МЭМАҮЭ-ийн холбоо...Дэлгэрэнгүй
Хөдөлмөрлөх эрх, хуулийн шинэчлэлийн Үндэсний чуулган 2019.04.09-10-нд зохион байгуулагдлаа.
МҮЭ-ийн холбоо ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Friedrich-Ebert-Stiftung Mongolia хамтын ажиллагааны хүрээнд тус сангийн дэмжлэгтэйгээр МХЕГ, Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран “Хөдөлмөрлөх эрх” сэдэвт бүсийн сургалтыг 2014 оноос эхлэн бүх аймаг, нийслэлийг хамруулан зохион байгуулсан байна. ...Дэлгэрэнгүй
"ҮЭ-ийн хороодын санхүүгийн үйл ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт нягтлан бодогч нарын сургалтыг амжилттай зохион байгууллаа.
"ҮЭ-ийн хороодын санхүүгийн үйл ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт нягтлан бодогч нарын сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтаар "МЭМАҮЭ-ийн холбооны бодлого үйл ажиллагаа, цаашдын зорилт, зохистой хөдөлмөр" сэдвээр салбарын ҮЭХ-ны дарга Б.Мягмар, "ХХОАТ-ын тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал" сэдвээр Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харьцах газрын татварын улсын байцаагч И.Мөнхцэцэг,  ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбоо Харилцааны ур чадварын институттай хамтран "Амьдралд суурилж суралцахуй-тутор" бэлтгэх сургалтыг 3 үе шаттайгаар эхлүүлэх гэж байна.
МЭМАҮЭ-ийн холбоо Харилцааны ур чадварын институттай хамтран "Амьдралд суурилж суралцахуй-тутор" бэлтгэх сургалтыг 3 үе шаттайгаар эхлүүлэх гэж байна.  ...Дэлгэрэнгүй
АШУҮИС-ийн "Эрдмийн чуулганд-61"
АШУҮИС-ийн "Эрдмийн чуулганд-61"-нд МЭМАҮЭ-ийн холбоо, ЧДЭМТ, СХДЭМТ, НӨЭМТ-үүдийн ҮЭ-ийн хороод чанарын судалгаа хийж, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой "Үзлэгийн цаг товлох талаарх мэдлэг", "Ээлжийн сувилагчийн хооллолт", "Эсийн шинжилгээнд эмч, сувилагч нарын хамрагдалт", "Эмчийн дүр төрх", "ЭМД-ыг эрүүл мэндээ хадгалж хамгаалахад ашиглах боломж" зэрэг 5 илтгэлээр оролцож байна.  ...Дэлгэрэнгүй
"Алтан чагнуур-2019" ёслолын ажиллагаа амжилттай боллоо
Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийг үнэлж алдаршуулах зорилгоор Олон Улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах “АЛТАН ЧАГНУУР” дээд шагналыг санаачлан 9 дэх жилдээ зохион байгууллаа. ...Дэлгэрэнгүй
2018 оны "Алтан чагнуур"-ын эзэн 12 эмч нар МЭМАҮЭ-ийн холбоонд гурван үйлдэлтэй өнгөт принтер бэлэглэв.
2018 оны "Алтан чагнуур"-ын эзэн 12 эмч нар МЭМАҮЭ-ийн холбоонд гурван үйлдэлтэй өнгөт принтер бэлэглэв. Шилдэг эмч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын их амжилт хүсье!  МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.