ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ   

 2017-2018 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭР

Нэг. Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудал

1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дараах хуулиудыг шинэчлэн найруулж, нэмэлт,  өөрчлөлт оруулахдаа нийгмийн түншлэгч талуудын саналыг тусгана:

1.1. Хөдөлмөрийн тухай хууль

1.2. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль

1.3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль

1.4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль

1.5. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль

1.6. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль

1.7. Нийгмийн даатгалын тухай багц хуулиуд

2.  Олон Улсын Хөдөлмөрийн дараах конвенциудад нэгдэн орох асуудлыг шийдвэрлүүлнэ:

2.1. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны тухай 167 дугаар конвенц

2.2. Аж үйлдвэр, худалдааны хөдөлмөрийн хяналтын тухай 81 дүгээр конвенц

2.3. Хөдөө аж ахуйн хөдөлмөрийн хяналтын тухай 129 дүгээр конвенц

3. Олон Улсын Хөдөлмөрийн дараах конвенциудад нэгдэн орох асуудлыг судална:

3.1. Нийгмийн хамгааллын тухай 102 дугаар конвенц

3.2. Эхчүүдийг хамгаалах тухай 183 дугаар конвенц

3.3. Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай 184    дүгээр конвенц

3.4. Төрийн албан дахь хөдөлмөрийн харилцааны тухай 151 дүгээр конвенц

 

Хоёр. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах асуудал

1.  Хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй мэргэжил, ур чадварыг богино хугацаанд олгох хөдөлмөр эрхлэлтийн болон үйлдвэрлэл дээрх сургалт зохион байгуулна.

2.  Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын бүтцийн өөрчлөлтийн улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүст шинээр мэргэжил олгох, мэргэшүүлэх, ажлын байраар хангах  болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгааг хангах чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөрийг тухайн салбарын түншлэгч талууд хамтран боловсруулж хэрэгжүүлнэ.

3.    Ажилтнуудын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор компаний хувьцааны тодорхой хувийг ажилтнууддаа эзэмшүүлэх бодлого баримталж, “Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлэх боломжийг судална.

4.    Бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ төрлийн татвар бий болгоход нийгмийн түншлэгч талуудтай урьдчилан зөвшилцөж байна.

5.    Валютын ханшны өсөлтөөс шалтгаалан аж ахуйн нэгж, иргэдэд учирч буй хүндрэл бэрхшээл, эдийн засагт үүсч болзошгүй эрсдлийг бууруулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ.

6.    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийн зохих хэсгийг ажлын байр бий болгосон болон ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэдийг дэмжих зорилтот арга хэмжээнд зарцуулахаар холбогдох хөтөлбөр, дүрэм, журмыг өөрчлөн боловсруулна.

7.    Ажил олгогчдод нэн эрэлттэй байгаа 100 хүртэл мэргэжлээр “Ажил мэргэжлийн лавлах”, тэдгээрт суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг ХЭДС-аас санхүүжүүлж, тэдгээрийг МСҮТ-үүдийн сургалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлнэ.

8.    Зохистой хөдөлмөрийн үзүүлэлтүүдийг нийгмийн түншлэгч талууд хамтран боловсруулна. 

9.    Малгүй болон цөөн малтай залуу малчдын амьжиргааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хот руу шилжих хөдөлгөөнийг сааруулах зорилгоор Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ.

10.  Ажилгүйдлийг бууруулах Үндэсний хөтөлбөрийг үйлдвэржилт, макро эдийн засгийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ.

11.  Албан бус хөдөлмөр эрхлэлтийг албан салбарт шилжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулна.

12.  Даатгуулагч тэтгэврийн  доод, дээд насны хязгаарын хүрээнд тэтгэвэр тогтоолгох хугацаагаа уян хатан сонгох, ердийн тэтгэврийн наснаас хойш тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тэтгэвэр бодох хувь хэмжээг нь нэмэгдүүлдэг байх  асуудлыг Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд тусгана. 

Гурав. Хөдөлмөрийн харилцааны асуудал

1. Төрийн албаны албан тушаалын ангилал, зэрэглэлийг боловсронгуй болгох асуудлыг судалж, шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.    

2. Тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлэлцээр байгуулж, шийдвэрлүүлнэ.

3. Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын төсвийн хэмнэлт болон өөрийн үйл ажиллагаанаас орох орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн орлогоос тухайн байгууллагын ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах асуудлыг хамтын гэрээ, хэлэлцээрээр хэлэлцэн саналыг тусган шийдвэрлэх арга хэмжээ авна. 

4. Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг одоогийн хүрсэн түвшингээс бууруулахгүй байх, цаашид мэргэжлээрээ ажиллаж байгаа салбарын нийт ажилтнуудад адил тэгш олгох боломжийг салбарын түвшинд судална.

5.Төрийн албан хаагчдын албан томилолтын ялгааг арилгана.

6. “Хөдөлмөрийн бүтээмжийн хөдөлгөөн”–ийг талууд хамтарч хөгжүүлнэ.

7. Хүн амын өсөлт, газар зүйн байрлалтай уялдуулан төрийн албан хаагчдын бүтэц, тоог зохистой тогтоох асуудлыг судална.

8. Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарыг төрийн албанд хэвээр байлгах, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэр аж ахуйн нэгж байгууллага, компаниудыг хувьчлахад ажлын байр, нийгмийн хамгааллын асуудлыг үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай зөвшилцөж шийдвэрлэнэ.

9. Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амын цалин орлого, нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах улмаар нэмэгдүүлэх нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлнэ.

10. Ипотекийн зээлийн хүрээнд хямд өртөгтэй орон сууц барих хөтөлбөр, төслийг эдийн засаг, санхүүгийн бодлоготой уялдуулан үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

11.Улсын төсвөөр хийж гүйцэтгэсэн гэрээт ажлуудын олгогдоогүй санхүүжилтийг барагдуулна.

12. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний 5 дахь хөтөлбөрийг боловсруулж батлуулна. 

13. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнуудад мэргэжлийн зэрэг олгох журам боловсруулж, мөрдөнө.

14. Бүх шатны боловсролын байгууллагуудын сургалтын хөтөлбөрт эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг нэгэн адил хамруулна.

15. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор төсвийн байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг улсын төсөвт тусган хэрэгжүүлнэ.

16. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны болон нийгмийн хариуцлагын стандартыг аж ахуйн нэгж, байгууллагуудад нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт зохион байгуулах ажлыг талууд хамтран хэрэгжүүлнэ. 

Дөрөв. Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх асуудал

1.  Үндэсний болон орон нутгийн гурван талт хороо, зөвлөлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээ авч, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж байна.

2.  Монгол Улсын Засгийн газрын “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2013 оны 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг аймаг, нийслэл, яамдын түвшинд танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж шийдвэрлүүлнэ.

3.  “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” Засгийн газраас баримталж буй бодлого, чиглэлийн хүрээнд төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллага болон хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авна.

4.  Салбарын болон аймаг, нийслэлийн түвшинд байгуулагдсан гурван талт хороо, зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогдсон албан тушаалтан, сонгуультныг чадваржуулах арга хэмжээг зохион байгуулна.

5.  Салбар, орон нутгийн хоёр ба гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийн байдалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын судалгаа, шинжилгээг харгалзан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос зөвлөмж чиглэл өгч, үр дүнг тооцон ажиллана.

6.  Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Гомдлын шаардлагын төв болон орон нутгийн зөвлөл, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын бүрэлдэхүүнд ҮЭ-ийн төлөөллийг тус тус оролцуулна.

7.  Хөдөлмөрийн асуудлаар Үндэсний болон аймаг, нийслэл, салбарын чуулганыг гурван тал хамтран зохион байгуулна.  

Тав. Хэлэлцээрийг мөрдөх, хэрэгжүүлэх асуудал

1.  Энэхүү хэлэлцээр нь талуудын төлөөлөгчид гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

2.  Хэлэлцээрийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө шинэ хэлэлцээр байгуулаагүй, эсвэл нэмэлт, өөрчлөлт оруулаагүй бол талууд энэхүү хэлэлцээрийг үргэлжлүүлэн мөрдөнө.

3.  Хэлэлцээрийн биелэлтэд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо болон хэлэлцээрт оролцогч талууд хамтран хяналт тавина.

4.  Улсын хэмжээний хэлэлцээрийн биелэлтийг гурван тал хагас, бүтэн жилээр гаргаж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн  гурван талт Үндэсний хороогоор хэлэлцүүлэн олон нийтэд мэдээлнэ.

5.  Засгийн газар, ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоодын удирдлага, бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх, мөн шинэчлэн зохион байгуулагдах нь энэхүү хэлэлцээр дуусгавар болох үндэслэл болохгүй бөгөөд тэдгээрийн залгамжлагчид энэхүү хэлэлцээрийг үргэлжлүүлэн мөрдөж хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

6.  Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцээ хийж шийдвэрлэхэд энэхүү хэлэлцээрийг байгуулахад баримталсан журмыг дагаж мөрдөнө.

7.  Энэхүү хэлэлцээрийг биелүүлэх ажлын төлөвлөгөөг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд батална. Хэлэлцээрийн төлөвлөгөөг талуудын болон холбогдох яам, газрын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.

 

8.  Хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад талуудын хооронд үүссэн маргааныг хамтран хэлэлцэх, тохиролцох бөгөөд эс зөвшөөрвөл холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. 

 
“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БА СТРЕСС МЕНЕЖМЕНТ” итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн сургалт боллоо.
Салбарын ҮЭ-ийн холбооноос гишүүн байгууллагуудын ХАБЭА- хариуцсан итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд зориулан Эрүүл мэндийн салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал, ажлын байрны стрессийн талаар мэдлэг олгох, цаашид анхаарч ажиллах асуудлууд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хийх ажлын төлөвлөгөөг гаргуулан үйл ажиллагааг нь эрчимжүүлэх зорилгоор “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БА СТРЕСС МЕНЕЖМЕНТ” сэдэвт нэг өдрийн сургалтыг зохион байгууллаа. ...Дэлгэрэнгүй
"Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй" сэдэвт 1 кредитийн сургалтыг Улсын II төв эмнэлгийн эмч, ажилтнуудад зохион байгууллаа.
"Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй" сэдэвт 1 кредитийн сургалтыг Улсын II төв эмнэлгийн эмч, ажилтнуудад зохион байгууллаа. Тус эмнэлгийн ҮЭ-ийн хорооны хүсэлтээр явуулж буй энэхүү сургалтанд 35 хүн хамрагдлаа.  МЭМАҮЭ-ийн холбоо...Дэлгэрэнгүй
Амьдралд суурилж суралцахуй тутор сургалтын Модуль 1 "Орчин үеийн сургагч-багш" бэлтгэх сургалт өнөөдөр эхэллээ.
Амьдралд суурилж суралцахуй тутор сургалтын Модуль 1 "Орчин үеийн сургагч-багш" бэлтгэх сургалт өнөөдөр эхэллээ.  Оролцогч нартаа сургалтаа амжилттай төгсөхийг хүсье! Маш сайхан сургалтыг эхлүүлсэн Харилцааны ур чадварын институт Naranchimeg Sodovsuren болон бусад багш нартаа талархал илэрхийлж, амжилт хүсье!  МЭМАҮЭ-ийн холбоо...Дэлгэрэнгүй
Хөдөлмөрлөх эрх, хуулийн шинэчлэлийн Үндэсний чуулган 2019.04.09-10-нд зохион байгуулагдлаа.
МҮЭ-ийн холбоо ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Friedrich-Ebert-Stiftung Mongolia хамтын ажиллагааны хүрээнд тус сангийн дэмжлэгтэйгээр МХЕГ, Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран “Хөдөлмөрлөх эрх” сэдэвт бүсийн сургалтыг 2014 оноос эхлэн бүх аймаг, нийслэлийг хамруулан зохион байгуулсан байна. ...Дэлгэрэнгүй
"ҮЭ-ийн хороодын санхүүгийн үйл ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт нягтлан бодогч нарын сургалтыг амжилттай зохион байгууллаа.
"ҮЭ-ийн хороодын санхүүгийн үйл ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт нягтлан бодогч нарын сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтаар "МЭМАҮЭ-ийн холбооны бодлого үйл ажиллагаа, цаашдын зорилт, зохистой хөдөлмөр" сэдвээр салбарын ҮЭХ-ны дарга Б.Мягмар, "ХХОАТ-ын тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал" сэдвээр Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харьцах газрын татварын улсын байцаагч И.Мөнхцэцэг,  ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбоо Харилцааны ур чадварын институттай хамтран "Амьдралд суурилж суралцахуй-тутор" бэлтгэх сургалтыг 3 үе шаттайгаар эхлүүлэх гэж байна.
МЭМАҮЭ-ийн холбоо Харилцааны ур чадварын институттай хамтран "Амьдралд суурилж суралцахуй-тутор" бэлтгэх сургалтыг 3 үе шаттайгаар эхлүүлэх гэж байна.  ...Дэлгэрэнгүй
АШУҮИС-ийн "Эрдмийн чуулганд-61"
АШУҮИС-ийн "Эрдмийн чуулганд-61"-нд МЭМАҮЭ-ийн холбоо, ЧДЭМТ, СХДЭМТ, НӨЭМТ-үүдийн ҮЭ-ийн хороод чанарын судалгаа хийж, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой "Үзлэгийн цаг товлох талаарх мэдлэг", "Ээлжийн сувилагчийн хооллолт", "Эсийн шинжилгээнд эмч, сувилагч нарын хамрагдалт", "Эмчийн дүр төрх", "ЭМД-ыг эрүүл мэндээ хадгалж хамгаалахад ашиглах боломж" зэрэг 5 илтгэлээр оролцож байна.  ...Дэлгэрэнгүй
"Алтан чагнуур-2019" ёслолын ажиллагаа амжилттай боллоо
Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийг үнэлж алдаршуулах зорилгоор Олон Улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах “АЛТАН ЧАГНУУР” дээд шагналыг санаачлан 9 дэх жилдээ зохион байгууллаа. ...Дэлгэрэнгүй
2018 оны "Алтан чагнуур"-ын эзэн 12 эмч нар МЭМАҮЭ-ийн холбоонд гурван үйлдэлтэй өнгөт принтер бэлэглэв.
2018 оны "Алтан чагнуур"-ын эзэн 12 эмч нар МЭМАҮЭ-ийн холбоонд гурван үйлдэлтэй өнгөт принтер бэлэглэв. Шилдэг эмч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын их амжилт хүсье!  МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.