МЭМАҮЭХ-ны тэргүүлэгчдийн 2011 оны  02-р сарын 23–ны
өдрийн  08 тоот тогтоолын нэгдүгээр хавсралт

МЭМАҮЭ-ҮҮДИЙН ХОЛБООНЫ “АЛТАН ЧАГНУУР” ШИЛДЭГ ЭМЧ ШАЛГАРУУЛАХ ШАГНАЛЫН ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл: Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношлогоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор “Алтан чагнуур” шагналын эздийг шалгаруулахад энэхүү журмын зорилго оршино. Энэхүү шагнал нь Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд олгох дээд шагнал байна.

Хоёр. Øàгналын төрөл, хэлбэр:

2.1. “Алтан чагнуур” шагналын эздийг дотор, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, мэс засал, гэмтэл, согог засал; чих, хамар, хоолой; нүүр ам, нүд, мэдрэл, сэтгэц, арьс, халдвар, сэргээн засал эмчилгээ, өрх, эмгэг, сүрьеэ, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ; хавдар, мэргэжлийн шалтгаант өвчин, дүрс оношлогоо, эмнэлзүйн лабортори, уламжлалт анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд зэрэг үндсэн мэргэжлүүд болон тэдгээрийн төрөлжсөн нарийн мэргэжил тус бүрээс нэг хүнийг шалгаруулна. Шаардлага хангаагүй бол зарим төрлүүдийг шалгаруулахгүй байж болно. 

2.2. Энэхүү шагналыг “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан жил бүрийн 3 дугаар сарын 30-ны дотор “Алтан чагнуур” шагналыг ёслол хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээний үеэр гардуулна. Эмчийн чагнуурыг дүрсэлсэн “Алтан чагнуур” шагналыг үнэмлэх, энгэрийн тэмдэг, эмчийн өрөөний хаяг, чагнуур, үнэ бүхий зүйл дагалдана. 

2.3. “Алтан чагнуур” шагналын эздийг сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр алдаршуулж, тухайн жилд Ìîíãîëûí эð¿¿ë мýíäèéí аæèëтны үéëäâýð÷íèé эâëýëүүдèéí хîëáîîны хүндэт самбарт зургийг нь байршуулж, холбооны тэмдэглэлт ойн түүхийн номонд алдаршуулна.

2.4. “Алтан чагнуур” шагнал хүртсэн эмнэлгийн мэргэжилтний тодорхойлолт, холбогдох бусад баримт бичгийг тус холбооны архивт хадгална.

Гурав. Шалгаруулах болзол: Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 5-аас доошгүй жил эмчилгээ, оношлогооны ажлаа хийж байгаа орон тооны эмчийг шалгаруулалтанд нэр дэвшүүлнэ. 

3.1. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа, дутагдал гаргаагүй;

3.2. Ажил мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, мэргэжлээрээ бусдыгаа манлайлан ажилласан;

3.3. Хариуцсан ажлын үзүүлэлт сүүлийн 3-5 жилд улс, хот, аймгийн дундаж түвшингээс дээшилсэн;

3.4. Сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны ажлын үр дүнгийн үнэлгээгээр “А” буюу хангалттай үнэлгээ авсан;

3.5. Эрүүл мэндийн салбарт 5-аас (сум, багт 3 -аас) доошгүй жил ажилласан, ҮЭ-ийн гишүүн байна. 

3.6. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, бүтээл гаргаж, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн байх;

3.7. Дотоодын болон гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж оролцсон;

3.8. Ажилласан ажлын үр дүнг нь тухайн байгууллагын хамт олон харьяа газрын оршин суугч, иргэд, үйлчлүүлэгчид нь хүлээн зөвшөөрсөн нэр хүндтэй, цаашид ажлын амжилтаа бататган ажиллах боломжтой эмч нарыг шалгаруулна.

Нэр дэвшигчийн үндсэн үзүүлэлтийг хангасан байдлыг захиргааны зөвлөл, ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчдийн хурлаас томилсон хамтарсан ажлын хэсэг хянан магадлаж, дүнг хамт олны хурлаар хэлэлцүүлнэ.

Дөрөв.  Шалгаруулалтанд нэр дэвшүүлэх, уламжлах:

4.1. Шалгаруулалтанд нэр дэвшүүлэх санаачлагыг үндсэн байгууллагын захиргаа, ҮЭ-ийн хороо  гаргаж, хамт олны хурлаар хэлэлцүүлнэ. Хамт олны хурлын ирцэд нэр дэвшигчийн харьяалагдаж буй нэгжийн хамт олны 80-аас доошгүй хувь байх шаардлагатай бөгөөд хуралд оролцогчдын 90-ээс доошгүй хувь нь шагналд нэр дэвшүүлэхээр зөвшөөрвөл хурлын тэмдэглэлийг баталгаажуулна.

4.2. Захиргаа, ҮЭ-ийн хороо шагналд нэр дэвшигчийн талаар Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн салбар хорооны саналыг авсны үндсэн дээр ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, дэмжсэн тохиолдолд тодорхойлолт гаргах бөгөөд тодорхойлолтонд гарын үсэг зурж, тамга дарна.

4.3. Тухайн байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн шагналд нэр дэвшигчдийн бичиг баримтын  бүрдүүлж, үнэн зөв байдлыг нягтлан үзэж, нэгтгэсний үндсэн дээр хавсралтаар батлагдсан маягтын дагуу танилцуулгын анкет бусад баримт бичгийг цахим буюу цаасан хэлбэрээр бүрдүүлж, байгууллагын дарга, ҮЭ-ийн хорооны даргын гарын үсэг, тамга тэмдэг дарж баталгаажуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонд 3 дугаар ñàðûí 20-íû дотор ирүүлнэ.

Тав. Бурдүүлэх материал, шалгаруулалт

5.1. Шагналд нэр дэвшүүлж тодорхойлохдоо дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

5.1.1. Шагналд нэр дэвшигчийн өнгөрсөн онд õèéñýí àæëûí дэлгэрэнгүй òàéëàí болон (сүүлийн 3-5 жилийн ажлын тоон үзүүлэлтийг хавсаргана) 

5.1.2. Байгууллагын удирдлагын зөвлөл болон ¯Ý-èéí õîðîîíû òýðã¿¿ëýã÷äèéí õóðëûí тогтоол, шийдвэр, хамт олны хурлын албан тэмдэглэл

5.1.3. Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн салбар хорооны санал 

5.1.4. Энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан танилцуулгын маягт 

5.1.5. Ажил байдлын тодорхойлолт (ажлын чанар, үр дүн, амжилт, шинэ бүтээл, санаачилсан тэргүүн туршлага зэргийг тооцоо судалгаатай, тоон үзүүлэлттэйгээр тусгасан байна.)

5.1.6. Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар; бүтээлийн жагсаалт (ажлын ололт амжилтыг баримтаар нотлон холбогдох материалыг хавсарган ирүүлэх)

5.1.7. Шагнуулах тухай байгууллагын дарга, ҮЭ-ийн хорооны даргын гарын үсэгтэй албан бичиг;

5.1.8. ҮЭ-ийн гишүүний батлахны хуулбар

5.1.9. Шагналтай холбоотой баримт бичгийг энэхүү журмын 5.1-д заасны дагуу бүрдүүлээгүй, хугацаа хожимдуулж ирүүлсэн тохиолдолд үндсэн байгууллагад баримт бичгийг буцаана.

5.1.10. Шалгаруулалтанд шаардлагатай бол үйлчлүүлэгчид болон байгууллага хамт олноос нэмэлт мэдээлэл авч болно.  

5.2. Нэр дэвшигчдийн тодорхойлолтод анхаарах зүйл;

 5.2.1. Нэр дэвшигчдийн товч намтар, ард иргэд, үйлчлүүлэгчдэд үнэлэгдэж, тэдний талархалыг хүлээсэн, сүүлийн нэг жилд  бие даан хийсэн ажлын үр дүн, амжилт, эмнэлгийн тусламж үйлчилгээний  чанарыг сайжруулахад хийж гүйцэтгэсэн ажил, эмчилж эдгэрүүлсэн хүний тоо, шинэлэг арга технологи нэвтрүүлсэн байдал, ҮЭ-ийн гишүүнийхээ үүргийг хэрхэн биелүүлдэг, бусад залуу эмч нарыг сургаж, дадлагажуулсан байдал, тухайн хамт олны үнэлэлт зэргийг тодорхой тусгасан байна. 

Зургаа. Çîõèîí áàéãóóëàõ, хамтран ажиллах áàéãóóëëàãà: 

6.1. Шилдэг эмч нарт “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээний ерөнхий зохион байгуулагч нь Ìîíãîëûí эð¿¿ë мýíäèéí аæèëтны үéëäâýð÷íèé эâëýëүүдèéí хîëáîî байна. 

6.2. Хамтран ажиллах байгууллагаар Эрүүл мэндийн яам, Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Алтан чагнуур” сонин, болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд байж болно. Шалгаруулалтыг хамтрагч байгууллагуудын нэгдсэн хуралдааны олонхийн саналаар тодруулж болно.


МЭМАҮЭ-ийн холбооны "АЛТАН ЧАГНУУР" шагналд нэр дэвшигчийн танилцуулгын маягт ТАТАХ

 
Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотын ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид айлчиллаа.
Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны албан айлчлалаар Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотын Ардын их хурлын Байнгын хороо, ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид салбарын ҮЭ-ийн холбоонд айлчилж, хамтран ажиллах санал солилцлоо. ...Дэлгэрэнгүй
АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн багш, док.проф С.Наранчимэг багшаар ахлуулсан "Үйл /чанар/-ийн судалгааны 2 дахь шатны сургалт эхэллээ.
МЭМАҮЭ-ийн холбооны "Сургалт, судалгааны төв”-ийн танхимд АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн багш, док.проф С.Наранчимэг багшаар ахлуулсан "Үйл /чанар/-ийн судалгааны 2 дахь шатны сургалт эхэллээ.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн ҮЭ-ийнхэн “Сургалт судалгааны төв”-тэй боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо үйл ажиллагаагаа өргөжүүлж, дэргэдээ иж бүрэн тоноглогдсон, цахим системд холбогдсон орчин үеийн (бичил) “Сургалт, судалгааны төв” байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.  ...Дэлгэрэнгүй
"Алтан чагнуур" шагналын журам,анкетыг орууллаа.
Сайн байна уу. "Алтан чагнуур" шагналын журам,анкетыг орууллаа. Та бүхэн журмын дагуу материалаа бүрдүүлэн 3 сарын 10-ны дотор ирүүлээрэй. ...Дэлгэрэнгүй
2019 оны "Алтан чагнуур"-ын төрлийг тогтлоо. Тогтоолын хавсралтыг орууллаа.
Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар 2019 оны "Алтан чагнуур"-ын төрлийг тогтлоо. Тогтоолын хавсралтыг орууллаа.  ...Дэлгэрэнгүй
МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, төрийн албан хаагчдыг нэгтгэсэн ҮЭ-ийн холбоодын нэгдсэн саналыг дэвшүүллээ.
өрийн үйлчилгээг үзүүлж буй төрийн байгууллагууд, төрийн өмчит болон орон нутгийн өмчит байгууллагуудыг төлөөлж МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, төрийн албан хаагчдыг нэгтгэсэн ҮЭ-ийн холбоодын нэгдсэн саналыг дэвшүүллээ. ...Дэлгэрэнгүй
Б.Мягмар "Эрүүл мэндийн салбар дах хөдөлмөр нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал,ололт амжилт, тулгамдаж буй асуудал" сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
ЭМЯ-наас зохион байгуулж буй "Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн"-д МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар "Эрүүл мэндийн салбар дах хөдөлмөр нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал,ололт амжилт, тулгамдаж буй асуудал" сэдвээр илтгэл тавьж оролцлоо. ...Дэлгэрэнгүй
2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж 2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, МУ-ын Ардын эмч Б.Үйлст МҮЭХ-ны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа.
МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, МУ-ын Ардын эмч Б.Үйлст МҮЭХ-ны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа.  ...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.