МЭМАҮЭХ-ны тэргүүлэгчдийн 2010 оны  12-р сарын 06–ны
өдрийн  43 тоот тогтоолын нэгдүгээр хавсралт

 

МЭМАҮЭ-ҮҮДИЙН ХОЛБООНЫ ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН, СОНГУУЛЬТАН,
ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА, ДЭМЖИГЧДИЙГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Зорилго: МҮЭ-үүдийн XVIII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлж, МЭМАҮЭ-үүдийн холбооны тэргүүлэгчдийн 2010 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан 2010 оны ажлын төлөвлөгөөний 2.18 дугаар заалтыг хэрэгжүүлэх болон үндсэн нэгжийн ҮЭ-ийн ажилтан, идэвхтэн сонгуультан, дэмжигчдийн ҮЭ-ийн хөдөлгөөнд оролцох оролцоо, идэвхи санаачилгыг сайжруулах, ҮЭ-ийн мэдлэг эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх бие дааж ажиллах бололцоо, нөхцөлөөр хангах, тэдний ажлын үр дүнг тухайн цаг үед нь үнэлж дүгнэх, бие биенээ хүндэтгэх, нөхөрсөг харилцаа бий болгох, салбарын ҮЭ-ийн хороодын санхүүгийн чадавхийг сайжруулахад чиглэгдэнэ.

Оны шилдгүүдийг дараах номинациар шалгаруулна.

  1. МЭМАҮЭХ-ны оны "ШИЛДЭГ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА": Үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодоос 3 хүртэл хороог шалгаруулна. Орон нутгийн ҮЭ-ийн хороодоос тодорхойлолтыг үндэслэн нэг хүртэл хороог шилдэгээр шалгаруулна.
  2. МЭМАҮЭХ-ны оны "ШИЛДЭГ ЗАЛУУ ЛИДЕР": МЭМАҮЭ-үүдийн холбооны ажилтан, идэвхтэн сонгуультан 35 хүртэлх насны залуучуудаас 2 хүртэл хүнийг шалгаруулна.
  3. МЭМАҮЭХ-ны оны "ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЛИДЕР": МЭМАҮЭ-үүдийн холбооны ажилтан, идэвхтэн сонгуультнуудаас 2 хүртэл хүнийг шалгаруулна
  4. МЭМАҮЭХ-ны оны "ШИЛДЭГ АХМАД АЖИЛТАН": МЭМАҮЭ-үүдийн холбооны ажилтан, идэвхтэн сонгуультнуудаас нэг хүнийг шалгаруулна.
  5. МЭМАҮЭХ-ны оны "ШИЛДЭГ СОНГУУЛЬТАН(АЖИЛТАН)":МЭМАҮЭ-үүдийн холбооны ажилтан, ҮЭ-ийн хорооны дарга, нягтлан бодогч, идэвхтэн сонгуультнуудаас 5 хүртэл хүнийг шалгаруулна.
  6. МЭМАҮЭХ-ны оны "ШИЛДЭГ ДЭМЖИГЧ": Эрүүл мэндийн салбарын ажиллагсад болон ҮЭ-ийн гишүүдийн нийгмийн асуудлыг шийдэх, ҮЭ-ийн байгууллагын санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, түүний үйл ажиллагаанд дорвитой дэмжлэг, туслалцаа үзүүлдэг төрийн түшээ, гүйцэтгэх засаглалын ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагын удирдагч, биенесмен, ажил төрлийн холбоотой ажилладаг төрийн бус байгууллагын ажилтан, гадаадын иргэдээс нэг хүнийг шалгаруулна

Оны шилдэг ажилтан, үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодод тавигдах шаардлага:

Дээрхи номинацид нэгээс доошгүй жил ажилласан ажлын үр дүнг нь тухайн байгууллагын хамт олон ҮЭ-ийн гишүүд хүлээн зөвшөөрсөн нэр хүндтэй, цаашид ажлын амжилтаа бататган ажиллах боломжтой ҮЭ-ийн хороо, хувь хүмүүсийг шалгаруулна.

МЭМАҮЭХ-ны хороод, түүний дарга, тэргүүлэгч, ажилтан нарыг нэр дэвшүүлж тухайн байгууллагын шийдвэр гаргах хурал, тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэн дээрх 6 номинаци тус бүрт нэг хүн, байгууллага, хамт олныг сонгон шалгаруулж, жил бүрийн 12 сарын 15-ны дотор салбарын ҮЭ-ийн холбооны ажлын албанд ирүүлж байна. Салбарын ҮЭ-ийн холбооны ажлын алба болон тэргүүлэгчид дээрх номинацуудад нэр дэвшүүлж болно.

Нэр дэвшигчдийн тодорхойлолтод анхаарах зүйл:

Нэр дэвшигчдийн товч намтар, ҮЭ-ийн ямар сонгууль хүлээсэн буюу ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, сүүлийн нэг жилд бие даан хийсэн ажлын үр дүн, түунд хамрагдсан хүн, ямар ажлыг ямар түвшинд хүргэсэн, шинэлэг арга хэлбэрээр хамтарч зохион байгуулсан ажил тухайн хамт олны үнэлэлт зэргийг тодорхой тусгасан байна.

МЭМАҮЭ-үүдийн холбооны гишүүн байгууллага (ҮЭ-ийн хороо)-ууд энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан загварын дагуу материалаа ирүүлнэ.

Нэр дэвшүүлэхдээ дараахь үзүүлэлтүүдийн үндэслэл болгоно.

  1. Тухайн түвшинд хамтын гэрээ хэлэлцээр хийсэн байдал, түүний хэрэгжилт, үр дүн
  2. Ажиллагчдын дотор гишүүдийн тооны эзлэх хувь, гишүүнчлэлийн эгнээ өсөлт
  3. Татвар хураалт, шимтгэл төлөлт, санхүүгийн чадавхийн байдал
  4. Хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлттэй холбогдуулан гишүүд, ажилтнуудын эрх ашгийг хамгаалах талаар явуулсан тэмцлийн арга хэлбэр, үр дүн
  5. ҮЭ-ийн ажлын тухай мэдээлэл, сурталчилгаа
  6. ҮЭ-ийн байгууллагаас зохион байгуулсан шинэлэг хэлбэрийн ажил, үр дүн
  7. ҮЭ-ийн гишүүд, идэвхтний сургалт түүнд хамрагдсан хүмүүсийн нийт гишүүдэд эзлэх хувь, үрдүн
  8. Гишүүд, ажилтнуудад өгсөн хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ, барагдуулсан өргөдөл, гомдол, гаргасан шийдвэрийн биелэлт, үр дун
  9. ҮЭ-ийн цаг үеийн хийсэн ажлын мэдээлэл

Салбарын холбооны үйл ажиллагаа сургалт семинар, тэмцлийн арга хэмжээ, татвар төлөлт зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулна.

Олгох шагнал:

МЭМАҮЭХ-ны оны шилдэгээр шалгарсан хувь хүмүүст Батламж 50.0 мянган төгрөг, шилдэг гишүүн байгууллага (ҮЭ-ийн хороо), хамт олонд цом, Батламж 200.0 мянган төгрөг хүртэл хэмжээний мөнгөн шагналыг тус холбооноос олгоно. Тухайн жилийн ажлын үр дүнгээс нь хамааруулан гишүүн байгууллага (ҮЭ-ийн хороо)-уудыг байр эзлүүлэн шалгаруулж болно.

Шинэ жилийн баярын өмнө буюу 12 дугаар сарын 20-нд нэр дэвшигч, байгууллага, хамт олон хувь хүнийг оролцуулан шалгаруулж шагналыг МЭМАҮЭХ-ны шинэ жилийн баярын арга хэмжээний үеэр гардуулна.

Үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороо оны шилдэг гишүүн байгууллагаар шалгарсан тохиолдолд ҮЭ-ийн хорооны дарга тухайн байгууллагад очсон шагналын 30 хувиар шагнагдана.

 
Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотын ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид айлчиллаа.
Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны албан айлчлалаар Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотын Ардын их хурлын Байнгын хороо, ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид салбарын ҮЭ-ийн холбоонд айлчилж, хамтран ажиллах санал солилцлоо. ...Дэлгэрэнгүй
АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн багш, док.проф С.Наранчимэг багшаар ахлуулсан "Үйл /чанар/-ийн судалгааны 2 дахь шатны сургалт эхэллээ.
МЭМАҮЭ-ийн холбооны "Сургалт, судалгааны төв”-ийн танхимд АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн багш, док.проф С.Наранчимэг багшаар ахлуулсан "Үйл /чанар/-ийн судалгааны 2 дахь шатны сургалт эхэллээ.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн ҮЭ-ийнхэн “Сургалт судалгааны төв”-тэй боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо үйл ажиллагаагаа өргөжүүлж, дэргэдээ иж бүрэн тоноглогдсон, цахим системд холбогдсон орчин үеийн (бичил) “Сургалт, судалгааны төв” байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.  ...Дэлгэрэнгүй
"Алтан чагнуур" шагналын журам,анкетыг орууллаа.
Сайн байна уу. "Алтан чагнуур" шагналын журам,анкетыг орууллаа. Та бүхэн журмын дагуу материалаа бүрдүүлэн 3 сарын 10-ны дотор ирүүлээрэй. ...Дэлгэрэнгүй
2019 оны "Алтан чагнуур"-ын төрлийг тогтлоо. Тогтоолын хавсралтыг орууллаа.
Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар 2019 оны "Алтан чагнуур"-ын төрлийг тогтлоо. Тогтоолын хавсралтыг орууллаа.  ...Дэлгэрэнгүй
МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, төрийн албан хаагчдыг нэгтгэсэн ҮЭ-ийн холбоодын нэгдсэн саналыг дэвшүүллээ.
өрийн үйлчилгээг үзүүлж буй төрийн байгууллагууд, төрийн өмчит болон орон нутгийн өмчит байгууллагуудыг төлөөлж МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, төрийн албан хаагчдыг нэгтгэсэн ҮЭ-ийн холбоодын нэгдсэн саналыг дэвшүүллээ. ...Дэлгэрэнгүй
Б.Мягмар "Эрүүл мэндийн салбар дах хөдөлмөр нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал,ололт амжилт, тулгамдаж буй асуудал" сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
ЭМЯ-наас зохион байгуулж буй "Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн"-д МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар "Эрүүл мэндийн салбар дах хөдөлмөр нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал,ололт амжилт, тулгамдаж буй асуудал" сэдвээр илтгэл тавьж оролцлоо. ...Дэлгэрэнгүй
2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж 2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, МУ-ын Ардын эмч Б.Үйлст МҮЭХ-ны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа.
МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, МУ-ын Ардын эмч Б.Үйлст МҮЭХ-ны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа.  ...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.