МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн                                                                                                        2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн                                                                                                                    02 тоот тогтоолын нэгдүгээр хавсралт

 

 

МЭМАҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ҮНДСЭН НЭГЖИЙН ҮЭ-ИЙН ХОРООДЫН

2017 ОНД ХИЙХ АЖЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ЧИГЛЭЛ

 

 

        2017 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл:

Эрүүл мэндийн ажилтныг эрсдлээс хамгаалах ажлыг идэвхжүүлэх жил

 

Д/д

 

Ажлын чиглэл

 

Хугацаа

 

Нэг. Дотоод ажлын талаар.

1.    

2017 оны ажлын төлөвлөгөө, төсвийг тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцүүлэн батлуулж, хувийг МЭМАҮЭХ-ны ажлын албанд ирүүлэх

2-р сар

2.   

ҮЭ-ийн бүх гишүүд/төлөөлөгчид/-ийн хурлаа заавал хийж, ҮЭ-ийн хорооноос явуулсан үйл ажиллагааны тайлан, санхүү(татвар зарцуулалт)-ийн тайлан болон шинэ онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах ба хамтын гэрээг дүгнэж, биелэлтийг гарган үр дүнг нь гишүүд, хамт олондоо мэдээлэх

1-р улирал

3.   

Бүрэн эрхийн хугацаа дууссан бол тайлан сонгуулийн хурлаа заавал хийж, салбарын холбооны удирдлагуудаас оролцуулах

Жилдээ

4.   

ҮЭ-ийн хорооныхоо Улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчлээгүй хороод 1-р улиралд багтаан шинэчилж, баланс болон татварын тайланг холбогдох байгууллагад өгч, тооцоо нийлж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах

1-р улирал

5.   

Хамтын гэрээ шинээр байгуулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулж баталгаажуулан бүртгүүлж, түүний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахбүртгүүлсэний дараа 10 хоногт багтаан нэг хувийг МЭМАҮЭХ-нд ирүүлэх (Хамтын гэрээний үр өгөөжийг нэмэгдүүлэх, өмнөхөөсөө сайжруулахын төлөө ажиллах)

Тухай бүрт

6.   

Гишүүдийн нэрчилсэн бүртгэлийг хийж, шинээр гишүүн элсэх, шилжилт хөдөлгөөн бүрийг цаг тухайд нь хийж мэдээг МЭМАҮЭХ-нд ирүүлж байх

1-р улирал

7.   

МҮЭ-ийн болон салбарын ҮЭ-ийн холбооны оны шилдэг ажилтан, сонгуультан, байгууллага, хамт олон, дэмжигчдийг шалгаруулах журмын дагуу хүмүүсээ тодорхойлж, материалаа салбарын холбоонд ирүүлж, байгууллага, хамт олноороо идэвхтэй оролцох

12-р сарын

15-ны дотор

8.   

МҮЭ-ийн холбооны 100 жилийн ойг угтан ҮЭ-ийн хороо бүр ҮЭ-ийн байгууллагаа сурталчилсанӨДӨРЛӨГ арга хэмжээ болон бусад бүтээлч ажлыг өөрсдийн санаачлагаар байгууллага дээрээ зохион байгуулж хамт олон, гишүүдээ өргөнөөр оролцуулах (Шаардлагатай тохиолдолд салбарын холбоо болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах)

Жилдээ

9.   

Гишүүдийн батлахыг журам зааврын дагуу бүрэн бичилт хийж салбарын холбооны тамга, даргын гарын үсгийг зуруулж баталгаажуулан батлахны давуу талыг гишүүд, ажилтнуудад мэдрүүлэх ажлыг зохион байгуулах

Жилдээ

10.  

ҮЭ-ийн хорооны дэргэдэх Залуучууд, эмэгтэйчүүдийн хэсгийн ажлыг идэвхжүүлж, бүтээлч ажил өрнүүлэх чиглэлээр ажиллуулах

Жилийн турш

11.  

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтнуудын судалгааг нарийвчлан гаргаж МЭМАҮЭХ-нд ирүүлэх, тэдэнд олгодог хор саармагжуулах бодисын олголтын явцад хяналт тавьж ажиллан бүрэн олгуулах, (энэ талаар хамтын гэрээндээ тусгаж ажиллах)

Жилдээ

12.  

Хоёр. Санхүүгийн талаар.

 

13.  

ҮЭ-ийн хорооныхоо санхүүгийн тайланг улирал бүр өссөн дүнгээр гаргаж дансны хуулга, санхүүгийн баримтын хамт дараа сарын 10-ны дотор МЭМАҮЭХ-ны санхүүд өгч, хянуулж, баталгаажуулах

Улирал бүр

14.  

ҮЭ-ийн хорооны санхүүгийн үйл ажиллагаандаа өөрийн Хянан Шалгах Комисс/ХШК/-оор шалгалт хийлгэж, шалгалтын дүнг хорооны тэргүүлэгчид болон гишүүддээ мэдээлж байх

Жилд нэг удаа

15.  

Гурав. Бусад ажлын талаар.

 

16.  

Дэлхийн эмч нарын өдөр, Эх баригчдын өдөр, ОУ-ын сувилагч нарын өдөр, үйлчилгээний ажилтны өдөр, Эрүүл мэндийн ажилтны өдөр, МҮЭ-ийн өдрүүдийн хүрээнд ҮЭ-ийг сурталчилж, гишүүддээ чиглэсэн үйл ажиллагаа явуулахаас гадна болон Ажилтны урлагын наадам, сагсан бөмбөгийн тэмцээнд байгууллага хамт олноороо идэвхтэй оролцох

Жилдээ

17.  

Шаардлагатай тохиолдолд тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, жагсаал, цуглаан, хэвлэлийн хурал, ажил хаялтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах ажлыг шат дараалан хийх (салбарын холбооноос мэргэжил арга зүйн удирдлагаар хангуулах)

Тухай бүр

18.  

МҮЭ-ийн төв хэвлэл Хөдөлмөр сонинг ҮЭ-ийн хороо бүр тасаг, бүлгүүдийнхээ тоогоор захиалж гишүүн бүрт хүргэх зарчмыг баримтлан ажиллах

Жилдээ

19.  

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж үзлэг шалгалтын үйл ажиллагааг бие даан болон хамтарсан хэлбэрээр хийж байх

Жилийн турш

20. 

Гишүүд, ажилтнуудаас хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар гаргасан санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч цаг тухайд нь түргэн шуурхай шийдвэрлэж, тухай бүр хариуг өгч байх (Шаардлагатай тохиолдолд МЭМАҮЭХ-ноос арга зүйн зөвлөгөө, дэмжлэг, туслалцаа авах)

Жилийн турш

21.  

Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг IY/28-нд, МҮЭ-ийн өдрүүдийг угтсан ажлыг 8-р сард тус тус зохион байгуулж, үр дүнг жилийн эцсийн тайландаа тусган салбарын холбоонд ирүүлэх

 

12 сарын 15

22. 

ҮЭ-д эвлэлдэн нэгдсэн байдлын мэдээний маягт (ҮЭ№, ҮЭ 03), Хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн хамтын маргааны мэдээний маягт (ХГ-04-А, ХГ 04Б), ҮЭ-үүдийн эрхийн зөрчлийн талаарх мэдээний маягт (ЭЗ 05), Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын мэдээний маягт (ҮО 06)-ын дагуу тухай бүр гаргаж МЭМАҮЭХ-нд ирүүлэх

 

12-р сарын 15-ны дотор

23. 

МЭМАҮЭХ-ноос үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын дарга нарт зориулан явуулах сургалт, семинар, хурал, зөвлөгөөн, хэвлэлийн бага хурал, жагсаал цуглаан  бусад арга хэмжээнд тогтмол идэвхтэй оролцож, гишүүддээ мэдээллийг тухай бүр хүргэх

Жилдээ

24. 

ҮЭ-ийн хороод гишүүдийнхээ хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулахад голлон анхаарч эрх зүйн сургалтын үйл ажиллагааг тогтмолжуулах

Жилдээ

25. 

ҮЭ-ийн хорооны Мэдээлэл, сурталчилгааны самбар-тай болж хорооныхоо үйл ажиллагааг сурталчилж, байгууллагынхаа вэб сайтад ҮЭ-ийн хорооны  цонх үүсгэж, мэдээллийг тогтмолжуулж, facebook, twitter-т идэвхтэй сурталчлах ажлыг зохион байгуулах

Жилдээ

 

 

--оОо--

 
Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотын ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид айлчиллаа.
Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны албан айлчлалаар Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотын Ардын их хурлын Байнгын хороо, ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид салбарын ҮЭ-ийн холбоонд айлчилж, хамтран ажиллах санал солилцлоо. ...Дэлгэрэнгүй
АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн багш, док.проф С.Наранчимэг багшаар ахлуулсан "Үйл /чанар/-ийн судалгааны 2 дахь шатны сургалт эхэллээ.
МЭМАҮЭ-ийн холбооны "Сургалт, судалгааны төв”-ийн танхимд АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн багш, док.проф С.Наранчимэг багшаар ахлуулсан "Үйл /чанар/-ийн судалгааны 2 дахь шатны сургалт эхэллээ.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн ҮЭ-ийнхэн “Сургалт судалгааны төв”-тэй боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо үйл ажиллагаагаа өргөжүүлж, дэргэдээ иж бүрэн тоноглогдсон, цахим системд холбогдсон орчин үеийн (бичил) “Сургалт, судалгааны төв” байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.  ...Дэлгэрэнгүй
"Алтан чагнуур" шагналын журам,анкетыг орууллаа.
Сайн байна уу. "Алтан чагнуур" шагналын журам,анкетыг орууллаа. Та бүхэн журмын дагуу материалаа бүрдүүлэн 3 сарын 10-ны дотор ирүүлээрэй. ...Дэлгэрэнгүй
2019 оны "Алтан чагнуур"-ын төрлийг тогтлоо. Тогтоолын хавсралтыг орууллаа.
Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар 2019 оны "Алтан чагнуур"-ын төрлийг тогтлоо. Тогтоолын хавсралтыг орууллаа.  ...Дэлгэрэнгүй
МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, төрийн албан хаагчдыг нэгтгэсэн ҮЭ-ийн холбоодын нэгдсэн саналыг дэвшүүллээ.
өрийн үйлчилгээг үзүүлж буй төрийн байгууллагууд, төрийн өмчит болон орон нутгийн өмчит байгууллагуудыг төлөөлж МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, төрийн албан хаагчдыг нэгтгэсэн ҮЭ-ийн холбоодын нэгдсэн саналыг дэвшүүллээ. ...Дэлгэрэнгүй
Б.Мягмар "Эрүүл мэндийн салбар дах хөдөлмөр нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал,ололт амжилт, тулгамдаж буй асуудал" сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
ЭМЯ-наас зохион байгуулж буй "Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн"-д МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар "Эрүүл мэндийн салбар дах хөдөлмөр нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал,ололт амжилт, тулгамдаж буй асуудал" сэдвээр илтгэл тавьж оролцлоо. ...Дэлгэрэнгүй
2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж 2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, МУ-ын Ардын эмч Б.Үйлст МҮЭХ-ны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа.
МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, МУ-ын Ардын эмч Б.Үйлст МҮЭХ-ны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа.  ...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.