Мэндчилгээ

Бидний тухай
Холбооны дарга Х.Ариунаа

Мэндчилгээ

М ЭМАҮЭ-ийн холбоо нь 2020 оныг "Бүтээн байгуулалт-Ажлын байрны дарамтын эсрэг хамтдаа" жил болгон зарлаж бодлогын 3 зорилтын хүрээнд 30 ажил төлөвлөж 94 хувийн биелэлттэй ажиллалаа. 2020-2021 оны Салбарын хамт(тариф)-ын хэлэлцээр үр дүнтэй хэрэгжиж шөнийн цагийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал 60% хүртэл олгодог боллоо. Мөн хэлэлцээрийн 4.7 дахь заалтын хүрээнд Өндөр насны тэтгэвэр тогтоолгох Эрүүл мэндийн ажилтанд “Эрүүл мэндийн тухай" хуулийн 29.2 дахь заалтанд тусгагдсан мөнгөн тэтгэмжийг авах эрх үүсээгүй 5-24 жил 11 сарын хооронд ажилласан тохиолдолд ажилласан жилтэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь нэг удаа олгож байхаар шийдвэрлэсэн нь олон жил ажиллаад тэтгэмж авч чадахгүй байгаа ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон дэмжлэг боллоо.

Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт хотын А зэрэглэлд бүрэн цутгамал "Энэрэнгүй үйлстэн" 315 айлын хөнгөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах 1-р ээлжийн 105 айлын орон сууцыг дуусгаж салбарын ажилчиддаа хүлээлгэн өглөө. МҮЭХолбоо, ОУХБ,Европын холбооны дэмжлэгтэйгээр "Эрүүл мэндийн салбар дахь ажлын байрны дарамт, хүчирхийллийн судалгаа" хийж суурь судалгаатай болж, СОVID-19 цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад 54,8 сая төгрөгийн хамгаалах хувцас хэрэглэл, маск, бээлий, дархлаа дэмжих бүтээгдхүүн зэрэг тусламж дэмжлэгийг үзүүлжээ. 2021 онд гишүүд дэмжигч та бүхний оролцоотой "Эрүүл мэндийн салбарынх ажилтнуудын ажлын орчин нөхцөлийг сайжруулах жил" болгон мөн тэдний эрүүл мэнд, амь насыг хамгаалах эрсдэлийн даатгалд хамруулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах, бүтээн байгуулалтын ажилд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

ЭВ НЭГДЭЛ МАНДАН БАДРАГ