Зорилго, зорилт

Бидний тухай

Баримтлах зарчим

  • Шударга ёс, ардчилал, ил тод байдлыг дээдлэх
  • Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх
  • Эв санааны нэгдлийг эрхэмлэх
  • Нийгмийн түншлэлийн зарчмыг удирдлага болгох
  • Өөрийгөө удирдаж, санхүүжүүлэх
  • Хараат бусаар, бие даан ажиллах
  • Урт хугацаанд тогтвортой тасралтгүй ажиллах
  • Хамтын удирдлагыг хэрэгжүүлэх
  • Тэгш эрхийн зарчимд тулгуурлан гишүүн бүрт хүрч, хүртээмжтэй ажиллах
Image

Эрхэм зорилго

Нийгмийн зөвшлийг хангах замаар гишүүдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж, тэдний ажиллах нөхцөл, амьдралын түвшинг эрс дээшлүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.

Алсын хараа

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг үндэсний хэмжээнд төлөөлж чадахуйц гишүүнчлэлтэй, ард иргэдийн эрүүл мэндийн асуудлаар төрийн бодлого, шийдвэрт хүчтэй нөлөөлдөг, гишүүдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, эрх ашгийг хамгаалах чадавх бүхий нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхэг нэгдэл байна.