Түүхэн замнал

Бидний тухай

Түүхэн замнал

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо нь Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль болон Олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, манай улсын нэгдэн орсон конвенц, гэрээнд заасан хэм хэмжээ АНДББ-аас гишүүн орнуудын үйлдвэрчний эвлэлүүдээс ойрын ирээдүйд явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд бие даасан үйл ажиллагаа явуулж эвлэлдэн нэгдсэн гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг тууштай хамгаалахад үйл ажиллагаагаа бүрэн чиглүүлж байна. МҮЭ-үүдийн нийтлэг дүрэм, өөрийн холбооны дүрмийн дагуу улс төрийн нам, эвсэл хөдөлгөөнөөс хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулж Засгийн газар, Эздийн байгууллагатай гурван талт зөвшлийн үндсэн дээр нягт хамтран ажиллаж, Эрүүл мэндийн яамтай хамтын хэлэлцээр хийж эмч, ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу манай холбоо Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны бүрэлдэхүүнд орж сүүлийн жилүүдэд хамтран ажиллаж байна.

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАР

2020 оны 12 сарын 09 өдрийн ээлжит бус 11-р бага хурлаар Холбооны даргаар Хархүү овогтой Ариунаа сонгогдов. Дэд даргаар Чагнаа овогтой Нарантуяа, тэргүүлэгчээр Ч.Нарантуяа, Л.Энхсайхан, С.Норжмаа, Ө.Анхболд, Ч.Өнөрсайхан, Г.Цэвэлмаа, Д.Соёлмаа, Б.Энхмаа, ажлын албанд Т.Норжинсүрэн, Л.Батчимэг нар тус тус ажиллаж байна.

Х.Ариунаа

Х.Ариунаа нь Хүний их эмч, МУ-ын тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор цолтой бөгөөд улсад буюу эрүүл мэндийн салбарт тасралтгүй 32 жил ажилласан. Тэрээр 2009-2020 онд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Амбулаторийн эрхлэгч, Ёс зүйн хорооны дарга, Захиргааны зөвлөлийн гишүүн, эмнэлгийнхээ ҮЭ-ийн хорооны даргаар, 2017 оноос МЭМАҮЭХолбооны тэргүүлэгч, 2019 оноос МЭМАҮЭХолбооны орон тооны бус дэд даргаар тус тус ажиллаж байгаад холбоо дарга болон дэвшин ажиллаж байна.

2009 оны 01 сарын 23 өдрийн холбооны ээлжилт бус VII дугаар бага хурлаар холбооны даргаар Бямбасүрэн овогтой Мягмар, Нарийн бичгийн даргаар Чагнаа овогтой Нарантуяа, тэргүүлэгчээр Б.Үйлст, Б.Энхсайхан, С.Отгончимэг, Б.Батболд, Г.Эрдэнэтуяа нар тус тус ажиллав.

Б.Мягмар

Б.Мягмар нь Сувилахуйн арга зүйч (2006 онд ахлах зэрэг хамгаалсан), Хөдөлмөрийн эдийн засагч, магистрантур, Клиникийн Нэгдүгээр Амаржих Газарт Сувилахуйн арга зүйч, Хүний нөөцийн менежерээр 2001-2009 он хүртэл ажиллаж 2009 оны 1 сараас эхлэн МЭМАҮЭ-ийн холбооны даргаар сонгогдон эрүүл мэндийн ажилчдын эрх ашгийг хамгаалан амжилттай ажилласан.

Холбооны даргаар Пэрэнлэй овогтой Гантөмөр, Орлогч дэд даргаар Чүлтэм овогтой Чойж нар ажиллаж байв.

П.Гантөмөр

П.Гантөмөр нь МҮЭ-ийн системийн байгууллагад тасралтгүй 36 жил ажилласан, МҮЭ-ийн анхан шат болон төв аппаратад ажиллахдаа өөрийн мэдлэг боловсролоо МҮЭ-ийн гишүүд, хөдөлмөрийн хүний төлөө зориулан ажиллаж байсан.

Холбооны даргаар Л.Одончимэд, Нарийн бичгийн даргаар П.Гантөмөр нар ажиллаж байв.

“Монголын боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалахын ажилтны үйлдвэрчний эвлэлийн төв хороо” хэмэээн ажил мэргэжлийн олон салбарын ажиллагсдыг нэг ҮЭ-ийн холбоонд нэгтгэж байсан нь тэдний ажил сонирхолд нийцсэн үйл ажиллагааг явуулахад бэрхшээл хүндрэл нилээд байсан учраас ҮЭ-ийн анхан шатны байгууллага гишүүдийнхээ саналыг үндэслэн дээр дурдсан ҮЭ-ийн төв хорооны ээлжит бус бага хурал хийж “Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо”-г бие даасан холбоо болгосон юм. Манай холбоонд улсын хэмжээний эмнэлэг, урьдчилан сэргийлэх болон рашаан сувилал, эм хангамжийн байгууллагад ажилладаг ажилтнууд өргөнөөр нэгдэв.

МЭМАҮЭХ нь Соёл боловсролын үйлдвэрчний эвлэлтэй нэгдэж, “Монголын боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалахын ажилтны үйлдвэрчний эвлэлийн төв хороо” гэсэн нэртэйгээр ажиллав.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ) нь Төрийн үйлчилгээний олон улсын байгууллага, МҮЭ-үүдийн холбооны гишүүн байгууллага болж байгуулагдав.

Төрийн үйлчилгээний олон улсын байгууллага нь байгуулагдсан. Эдүгээ 154 орны 640 гишүүн байгууллагыг төлөөлсөн 20 сая гишүүнтэй. Ази Номхон Далайн Бүсийн байгууллага нь Сингапурт, зүүн азийн дэд бүсийн байгууллага нь Японд байрладаг.