Хөдөлмөрийн гэрээ

Эрх зүй

Хөдөлмөрийн гэрээ

Хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ.

Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг заавал тохирно:

  • Ажлын байрны буюу албан тушаалын нэр;
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг;
  • Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ;
  • Хөдөлмөрийн нөхцөл;
  • Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй;
  • Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй;
  • Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна;
  • Хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна;
  • Талууд гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1-д заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болно;
  • Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно;

ЭВ НЭГДЭЛ МАНДАН БАДРАГ