ЭРХ | ҮҮРЭГ
Үйлдвэрчний эвлэлийн гишүүн дор дурдсан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Үүнд:
Сонгох, сонгогдох
Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөн удирдах байгууллагад сонгох, сонгогдох
Хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөл
Хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хөнгөлөлттэй нөхцөлөөр хууль зүйн зөвлөгөө авах, өмгөөллүүлэх
Үнийн хөнгөлөлт
Үйлдвэрчний эвлэлийн сургалт, соёл, амралт, сувилал, үйлчилгээний байгууллагаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх
Хөдөлмөр, нийгмийн баталгаа
Хөдөлмөр, нийгмийн баталгаагаа хангуулахаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас зохих тусламж, дэмжлэг авах
Ажлын байр
Үйлдвэрчний эвлэлийн хороо, тэдгээрийн холбоо, харьяа газруудад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах
Дэмжлэг
Нутгийн өөрөө удирдах ёсны бүх шатны байгууллагад сонгогдох эрхээ эдлэхдээ үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас дэмжлэг авах
Гэрээ, хэлэлцээрийн үр шим
Үйлдвэрчний эвлэлээс ажил олгогчтой байгуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн үр шимийг давуу эрхтэйгээр хүртэх
Идэвхитэй оролцоо
Үйлдвэрчний эвлэлийн дүрмийг сахин биелүүлж, үйлдвэрчний эвлэлийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэн, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох
Шударга хөдөлмөр
Хууль ёсыг дээдлэн сахиж, үнэнч, шударга, бүтээлчээр хөдөлмөрлөх
Эв нэгдэл
Үйлдвэрчний эвлэлийн эв нэгдлийг сахиж, түүнээс зохион байгуулж байгаа хамтын үйл ажиллагаа, тэмцэлд оролцох, нэгдэх
Татвар
Гишүүний татварыг тогтоосон журмаар төлөх
Боловсрол
Өөрийн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх