Гишүүний татвар
Гишүүд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дараах татварыг төлнө.
Гишүүн нь 1%-г хороонд
Үйлдвэрчний эвлэлийн хороод нь гишүүдийнхээ татварыг сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг ба түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоож, бэлэн бусаар хураана.
Хороо нь 30%-г холбоонд
Үйлдвэрчний эвлэлийн хороод нь гишүүдээс хураасан татварынхаа 30-аас доошгүй хувийг эвлэлдэн нэгдсэн мэргэжил, үйлдвэрлэлийн болон аймаг, нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбоондоо сар тутам өгнө.
Холбоо нь 5%-г холбоодод
Аймаг, нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбоод нь үйлдвэрчний эвлэлийн хороодоос төвлөрүүлсэн нийт татварын 5-аас доошгүй хувийг тухайн хорооны харъяалагдах мэргэжил, үйлдвэрлэлийн үйлдвэрчний эвлэлийн холбоодод жилд нэг удаа шилжүүлнэ.
ҮЭ-ийн гишүүнээс гарч байгаа болон хасагдаж байгаа хүнд өмнө нь төлсөн татвар эргэж олгогдохгүй. Эрх зүйн үндэслэл харах