Бодлогын баримт бичиг

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний
эвлэлийн холбооны X бага хурлаар 2017 оны
3 дугаар сарын 3-ны өдөр батлав

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ
ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ
2017-2020 он

 

Нэг. Эрхэм зорилго

Тус холбооны эрхэм зорилго нь нийгмийн зөвшлийг хангах замаар гишүүдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж,  тэдний ажиллах нөхцөл, амьдралын түвшинг эрс дээшлүүлэхэд оршино.  

Хоёр. Алсын хараа

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг үндэсний хэмжээнд төлөөлж чадахуйц гишүүнчлэлтэй, төрийн бодлого, шийдвэрт хүчтэй нөлөөлдөг, гишүүдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, эрх ашгийг хамгаалах чадавх бүхий нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхэг нэгдэл байна. 

Гурав. Баримтлах зарчим, үнэт зүйлс    

МЭМАҮЭ-ийн холбоо нь бодлого, үйл ажиллагаандаа дор дурдсан зарчмуудыг баримталж ажиллана. Үүнд: 

3.1. Шударга ёс, ардчилал, ил тод байдлыг дээдлэх

3.2. Хүний эрх, эрх чөлөөг  хүндэтгэх   

3.3. Эв санааны нэгдлийг эрхэмлэх

3.4. Нийгмийн түншлэлийн зарчмыг удирдлага болгох

3.5. Өөрийгөө удирдаж, санхүүжүүлэх

3.6. Хараат бусаар, бие даан ажиллах

3.7. Урт хугацаанд тогтвортой тасралтгүй ажиллах 

3.8. Хамтын удирдлагыг хэрэгжүүлэх

3. 9. Тэгш эрхийн зарчимд тулгуурлан гишүүн бүрт хүрч, хүртээмжтэй ажиллах

Бодлогын зорилт-1: 

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эвлэлдэн нэгдэх, эрх ашгаа хамгаалах үйл ажиллагааг үндэсний түвшинд тэргүүлэн ажиллаж, бүх шатны үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хүний нөөцийн чадавхийг сайжруулна.

Хүрэх үр дүн: 

  • ҮЭ-ийн гишүүд болон олон нийтэд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болно.
  • Хамтын тэмцэл, хөдөлгөөнд хүчирхэг, эв нэгдэлтэй, ямагт манлайлагч байна.   
  • Гишүүнчлэл нэмэгдэж, анхан шатны ҮЭ-ийн хороодын үйл ажиллагаа өргөжин бэхжинэ.
  • ҮЭ-ийн хүний нөөцийн чадавх бүх түвшинд сайжирч, анхан шатанд орон тооны сонгуульт ажилтнуудын тоо нэмэгдэж, чадавхижсан байна.
  • Урт хугацааны зорилго, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг бүрдүүлж, санхүүгийн хүчин чадлаа бэхжүүлнэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

  • Салбарын ажиллагсдын эрх ашгийн төлөө тэмцэж чадах, мэргэшсэн боловсон хүчинтэй байж, тэдгээрийг идэвхжүүлж, тогтвортой ажиллуулах, тасралтгүй чадавхжуулах,
  • Гишүүдэд хүртээмжтэй, чадварлаг, хурдтай үйл ажиллагааг явуулах чадавхийг бүх түвшинд бүрдүүлж, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, ҮЭ-ийн хороодыг шинээр байгуулах,
  • Үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын ажлыг дүгнэж, оны шилдгүүдийг шалгаруулж, тэргүүний арга барилыг нь бусдад түгээж байхын зэрэгцээ ҮЭ-д ээлтэй ажил олгогч, шийдвэр гаргагч, байгууллага хүмүүсийг тодруулан урамшуулж байх,
  • Бүтцийн өөрчлөлт хийгдэж буй байгууллагуудад ҮЭ-ийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжүүлэх, шинээр зохион байгуулагдаж буй байгууллагуудад ҮЭ-ийг зохион байгуулах ажлыг цаг алдалгүй хийж байх,
  • Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтэнд ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн таатай нөхцлөөр хангах талаар хийсэн ажлыг оруулж дүгнэх,
  • Эрүүл мэндийн салбарын санхүүжилтыг нэмэгдүүлэх, тогтолцоог сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах,
  • ҮЭ-ийн гишүүдийн тоо болон санхүүгийн чадавх зэргийг харгалзан ҮЭ-ийн хороодод орон тооны дарга, нарийн бичгийн дарга ажиллуулах, ажлын орчин нөхцөл, бүтцээс хамааран ҮЭ-ийн нэгдсэн хороодыг байгуулах,
  • Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нэр хүнд, нийгэмд эзлэх байрь суурийг бэхжүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулах,
  • Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах,
  • Явуулж буй үйл ажиллагаагаа хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр сурталчлах,
  • Ажлын албаны ажилтнуудыг голлох чиглэлээр мэргэшүүлэн сургаж, бүтцийг сайжруулж, эрх зүйн туслалцаа авах нөхцлийг бүрдүүлэх,
  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж, санхүүгийн хяналт шалгалт, аудит хийлгэх зэрэг бүртгэл, тайлан тооцооны олон улсын стандартыг мөрдүүлэх,
  • Урт хугацаанд тогтвортой тасралтгүй үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг бүрдүүлж, санхүүгийн эрсдлээс урьдчилан сэргийлж, хүчин чадлаа бэхжүүлэх,
  • Санхүүгийн чадавхиа бэхжүүлэх зорилгоор аж ахуйн үйлчилгээ эрхлэх боломжийг судалж, үе шаттай хэрэгжүүлэх, амралт сувилал байгуулах, 

Бодлогын зорилт-2: 

Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх замаар салбарын хэмжээнд хамт(тариф)-ын гэрээ, хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалингийн тогтолцоонд шинэчлэл хийх замаар хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулна. 

Хүрэх үр дүн

  • Хөдөлмөр, нийгмийн түншлэлийг үндэсний хэмжээнд загвар болохуйц хөгжүүлнэ.
  • Хамт(тариф)-ын гэрээ, хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
  • Эрүүл мэндийн салбарын цалингийн тогтолцоог шинэчлэх замаар хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж амьжиргааг хангахуйц түвшинд хүргэнэ.
  • Нийгмийн баталгааг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлж, үр дүнг тооцно.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

  • Салбарын хэмжээнд мөрдөгдөж буй эрх зүйн хэм хэмжээг боловсронгуй болгох, бодлогыг шинэчлэх чиглэлээр салбарын яамтай хамтран ажиллах,
  • Хөдөлмөр, цалин хөлс, нийгмийн баталгаа, ХАБЭА-тай холбоотой асуудлыг эрүүл мэндийн салбар дотооддоо хамт(тариф)-ын гэрээ, хэлэлцээрээр шийдвэрлэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлэх, шаардлагатай тохиолдолд хамтын тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, үр дүнд хүрэх,
  • Нийгмийн түншлэлийн хүрээнд гадаад орнуудад туршлага судлах, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг өргөжүүлэх,
  • Эрүүл мэндийн салбарт шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөлмөр зохион байгуулалт(хөдөлмөрийн норм нормативыг шинэчлэх)-ыг бий болгоход нөлөөлж, нэг эмч, сувилагч, ажилтанд ноогдох ажлын ачааллыг бууруулж, орон тоог нэмэгдүүлэх,
  • Эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсдын цалингийн тогтолцоог шинэчлэх замаар ангилал зэрэглэл, доод жишгийг нэмэгдүүлэх, эрсдэлтэй ажлын байрыг тогтоож,  нэмэгдэл олгох асуудлыг судалж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх,
  • Салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жил бүр шинэчлэн тогтоох,
  • Хөдөлмөрийн бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах,
  • Ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах хөтөлбөрийг төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, хэрэгжүүлэх,
  • Бүх төрлийн зээлийн хүүг бууруулах асуудлаар холбогдох байгууллагуудад санал тавьж шийдвэрлүүлэх,
  • Тэтгэвэрт гарах нас болон ажиллагсдын орлогод нөлөөлж болох татварыг нэмэгдүүлэх асуудалтай тууштай тэмцэх,

Бодлогын зорилт-3: 

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг хангаж, ажлын байрны эрсдлийг бууруулж, эрүүлжүүлэх, дархлаажуулах цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. 

Хүрэх үр дүн

  • Эрүүл мэндийн салбарт “MNSOSHAS18001:2012 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо-шаардлага” стандартыг нэвтрүүлнэ.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангасан загвар эрүүл мэндийн байгууллагуудыг бий болгоно
  • Эмч, эмнэлгийн ажилтнуудын өвчлөлийн байдалд судалгааг Төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хийж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
  • Хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтанд нэмэлт өөрчлөлт оруулна.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг эрүүл мэндийн салбарт хангуулах ажлыг хариуцсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл”-ийг эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулах,
  • Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон иж бүрэн хувийн хамгаалах хувцас, хэрэгслийн норм стандартын үлгэрчилсэн загварыг нийтлэг мэргэжлүүдээр баталж мөрдүүлэх,
  • Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй түүнтэй холбогдсон хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах,
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах,
  • Ажлын байранд сэтгэл зүйч ажиллуулах, стресс бууруулах асуудлыг салбарын хэлэлцээрт тусгах замаар хэрэгжүүлэх,
  • Ажлын байран дээр халдлагад өртөх үед хамгаалах хууль эрх зүйг  тогтолцоог бий болгох,
  • Эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд жил бүр хамруулж, хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн судалгаа гарган, эрүүлжүүлэх арга хэмжээг авч тайланг нэгтгэж үр дүнг тооцож ажиллах,
  • Шилдэг, аюул осолгүй ажлын байртай байгууллагын дарга, удирдагчийг шалгаруулж, урамшуулах,
  • Ажлын байрны нөхцөлийн үнэлгээ хийлгэж, холбогдох тушаал шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах, ажлыг холбогдох яамтай хамтран хийх, 

 

--оОо--

 
ҮЭ-үүд маргааш жагсана
МҮЭ-ийн холбооноос сүүлийн сарын хугацаанд хөдөө орон нутаг болон нийслэлийн иргэд хөдөлмөрчдөөс санал аваад байна. Валютын ханшны өсөлтөөс үүдсэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нь нийт иргэдийн орлого амьжиргааны түвшинг хангахгүй болсон бодит хүндрэл бий боллоо. ...Дэлгэрэнгүй
“Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн асуудал” сэдэвт улсын зөвлөгөөн явагдлаа
МЭМАҮЭ-ийн холбоо Эрүүл мэндийн яамтай 2013 онд байгуулсан хамтын хэлэлцээрийн хүрээнд  эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааны  асуудлаар эрүүл мэндийн байгууллага, хамт олон болон салбарын түвшинд хэлэлцүүлэг явуулж, гарсан санал хүсэлтийг  ...Дэлгэрэнгүй
ЭМЯ, МЭМАҮЭ холбооныхон Өмнөговь аймагт томилолтоор ажиллав
Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хамтын гэрээ, хэлэлцээр болон ил тод байдлыг илтгэх үзүүлэлтүүдийн хэрэгжилтэд хяналт хийж ...Дэлгэрэнгүй
Гадаад аялал амжилттай боллоо
Монголын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооноос жил бүр зохион байгуулдаг тойрон аяллыг үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын санал хүсэлтийг харгалзан энэ жилийнхийг ОХУ-ын Улаан-Үүд хотод зохион байгууллаа.  ...Дэлгэрэнгүй
Монгол, Солонгосын ЭМАҮЭ-ийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд солонгосын төлөөлөгчид монголд айлчиллаа
Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн  холбоо болон Солонгосын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоотой 2012 онд  хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу  МЭМАҮЭ-ийн холбооны урилгаар энэ оны 8-р сарын 19-23-ны өдрийг хүртэл ...Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн хороодын дарга нарт ажлын чиглэл өгөв
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхдугаар хурал болсонтой холбогдуулан тус холбооны гишүүн байгууллагуудын хороодын дарга нарт ажлын чиглэл, цаг үеийн мэдээлэл өгөх хурлыг энэ оны 6 сарын 27-ны 14.00 цагт МҮЭХ-ны хурлын танхимд боллоо. ...Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн гишүүдэд зориулсан амралтын өрөөний засварын ажлыг хүлээж авав
МЭМАҮЭ-ийн холбоо гишүүддээ зориулан Сонгино амралт, сувиллын газрын 249 тоот өрөөг 2011 онд иж бүрэн засаж, тохижуулан, тус газрын Захиргаатай хамтран ажиллах гэрээ байгуулан гишүүдээ хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж байгаа билээ. Энэ санаачлагын тус холбооны гишүүн ...Дэлгэрэнгүй
Шинэ бүрэлдэхүүнтэй салбарын ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхны хурал боллоо
МЭМАҮЭХ-ны IX бага хурлын дараа болсон гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хурлаас сонгогдсон шинэ бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчдийн анхны хурлаар  цаг үеийн болон 7, 8 дугаар саруудад болох үйл явдалтай холбоотой 15 асуудлыг хэлэлцлээ. ...Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн харилцааны мэдлэг сорих тэмцээн боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ”Хөдөлмөрлөх эрхийн мэдлэг сорих тэмцээн”-ийг  2013 оны 06 дугар сарын 21-ний өдөр МҮЭХ-ны хурлын танхимд  гишүүн байгууллага буюу анхан шатны хороодын I-р шатнаас  шалгаран ирсэн гишүүдийнхээ дунд II-р шатны ...Дэлгэрэнгүй
“Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо ажлын төлөвлөгөөний дагуу үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодод “Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй” анхан шатны болон ахисан түвшний, “Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүй”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” ...Дэлгэрэнгүй

Санал асуулга

ҮЭ-ийн байгууллагын нэн тэргүүнд хийх ажил юу вэ?
 

Санал хүсэлт илгээх

Таны нэр:
И-мэйл:
Гарчиг:
Зурвас:

Сайтын хандалт

mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01
mod_gaus_counter_01Өнөөдөр154
mod_gaus_counter_01Өчигдөр474
mod_gaus_counter_01Энэ 7 хоногт628
mod_gaus_counter_01Өнгөрсөн 7 хоногт3316
mod_gaus_counter_01Энэ сар1062
mod_gaus_counter_01Өнгөрсөн сар12366
mod_gaus_counter_01Нийт хандалт149071
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Hosted by Cloud Host