МЭМАҮЭ-ийн холбооны дүрэм
 
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний  эвлэлийн холбооны 
  X бага хурлаар 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр батлав

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ

 
НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
 
1.1. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо ( цаашид "холбоо" гэнэ) нь энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрч , ардчилсан зарчмын үндсэн дээр үндэсний хэмжээний эрүүл мэндийн салбарын ажиллагсдаас мэргэжил болон үйлдвэрлэлийн нийтлэг шинжээр сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах бие даасан байгууллага мөн.
1.2. Тус холбооны оноосон нэр нь Монгол хэлээр "Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо” хураангуйлснаар “МЭМАҮЭ-ийн холбоо” байх бөгөөд олон улсын хэмжээнд болон гадаад орны үйлдвэрчний эвлэлүүдтэй Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо нь “Mongolian health workers’ union”, хураангуйлснаар “MHWU” гэсэн нэрээр харилцана. 
1.3. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо нь өөрийн туг, бэлгэдэл, дуу, уриа, нэрэмжит болон бусад шагналтай байна.  
1.4. МЭМАҮЭ-ийн холбооны уриа: “Эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалцгаая”
1.5. Бүх шатны эрүүл мэндийн байгууллага (өмчийн бүх хэлбэрийн нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эм хангамжийн болон бусад)-ын үйлдвэрчний эвлэлийн хороод нь Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоог бүрдүүлнэ.
1.6. Холбоонд нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн хороо, тэдгээрийн гишүүдийн хөдөлмөр, нийгэм эдийн засгийн болон хууль ёсны эрх ашиг, сонирхлыг төр засаг, салбарын удирдлагын дээд байгууллагуудын түвшинд төлөөлөн хамгаалах, салбарын үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг бэхжүүлж, үйл ажиллагааг зохицуулах, өөрийн орны болон олон улсын үйлдвэрчний эвлэлүүдтэй харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал холбооны гол зорилт болно.
1.7. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний гишүүн байгууллагууд нь улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөн, төр засаг, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулага, ажил олгогч нараас хараат бус байж, өөрийн үйл ажиллагааг бие даан чөлөөтэй явуулж, тэдгээрт үл захирагдана.
1.8. Холбоо нь Монгол улсын Үндсэн хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Монгол улс нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээ, конвенци болон МҮЭ, энэхүү дүрмийн хүрээнд бие даасан үйл ажиллагаа явуулна
1.9. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо бие даасан гадаад харилцаа эрхлэх, олон улсын үйлдвэрчний эвлэлийн байгууллагад гишүүнээр элсэх эрхтэй.
 
ХОЁРДУГААР ЗҮЙЛ. ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА
 
2.1. Холбооны гишүүнчлэл хамтын (үйлдвэрчний эвлэлүүд) байна. МҮЭ-ийн холбооны дүрэм болон энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрч, хөдөлмөрийн харилцаатай холбогдсон хууль ёсны эрх ашгаа хамтран хамгаалахаар өмчийн хэлбэр харгалзахгүйгээр үйл ажиллагаа явуулдаг бүх шатны эрүүл мэндийн байгууллага (нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эм хангамжийн болон бусад)-д ажиллагсадыг эгнээндээ нэгтгэсэн, гишүүн байгууллагын татварыг тогтоосон хугацаанд нь төлдөг үйлдвэрчний эвлэлийн хороод нь холбооны гишүүн байгууллага байна.
2.2. Холбоонд гишүүн байгууллагаар элсэх үйлдвэрчний эвлэлийн хороо нь дор дурьдсан шаардлагыг бүрэн хангасан байна. Үүнд: 
2.2.1. МҮЭ-ийн болон МЭМАҮЭ-ийн холбооны дүрэм болон хөгжлийн стратегийг хүлээн зөвшөөрсөн байна. 
2.2.2. МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудтай болон мэргэжил үйлдвэрлэлийн салбар, нутаг дэвсгэрийн ҮЭ-ийн байгууллагад гишүүнчлэлийн давхардалгүй байна. 
2.3. Холбоонд гишүүн байгууллагаар орох, түүнээс гарах, гишүүн байгууллагын асуудлыг холбооны тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэнэ. 
2.4. Холбоонд гишүүнээр элсэхийг хүссэн үйлдвэрчний эвлэлийн хороод нь байгуулагдсан он, сар, өдөр, хаяг байршил, гишүүдийн тоо, татварын хэмжээ зэргийг заасан үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлыг шийдвэрийг бичгээр ирүүлнэ.
2.5. Холбооноос гарахыг хүссэн үндсэн нэгжийн үйлдвэрчний эвлэлийн хороо нь гишүүнээс гарах болсон шалтгаан, гишүүдийн гуравны хоёроос доошгүйн төлөөлөл оролцсон бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэрийг бичгээр ирүүлнэ.
2.6. Холбооны гишүүнчлэл дараах тохиолдолд дуусгавар болно.
2.6.1. Гишүүн байгууллага холбооноос гарсан
2.6.2. Гишүүн байгууллага татан буугдсан
2.6.3. Гишүүн байгууллага холбооноос хасагдсан
2.7. Холбооны тэргүүлэгчдийн шийдвэр гарсны дараа гишүүн байгууллага холбооноос гарсанд тооцогдоно.
2.8. Холбооны зорилго, ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулж холбооны дүрэм зөрчсөн гишүүн байгууллагыг холбооноос гишүүн байгууллагаас хасна.
2.9. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 4 сараас илүү хугацаагаар татвар төлөөгүй гишүүн байгууллага холбооны үйл ажиллагаанд оролцох эрхгүй болно.
2.10. Гишүүн байгууллагын эрх:
2.10.1. Холбооны бодлого үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход оролцох
2.10.2. Холбооноос мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг, туслалцаа, өмгөөлөл хүсэх
2.10.3. Холбооноос материаллаг хөнгөлөлт эдлэх, санхүүгийн туслалцаа авах
2.10.4. Гишүүд, сонгуультнуудаа хууль эрх зүйн үнэ төлбөргүй болон зохих хөнгөлөлттэй сургалтанд хамруулах 
2.10.5. Салбарын ажилтнуудын эрх ашиг, үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийн төсөлд санал өгөх
2.10.6. Холбооны удирдах байгууллагын сонгуульт албан тушаалд нэр дэвшүүлэх
2.10.7. Холбооны бодлого, шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих
2.10.8. Хороо нь эв нэгдлийн сантай байж болно. Сангийн журмыг холбооны эв нэгдлийн сангийн журмын хүрээнд тэргүүлэгчдийн хурлаар батална
2.11. Гишүүн байгууллагын үүрэг:
2.11.1. Холбооны дүрмийг чанд биелүүлж, бодлогын баримт бичгийг хөгжүүлэхэд идэвхтэй оролцох
2.11.2. Холбооны эрх барих болон удирдах байгууллагуудаас гаргасан хамтын шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэх, биелэлтийн байдлыг мэдээлэх
2.11.3. Үйлдвэрчний эвлэлүүд нь гишүүдээс хураасан татварынхаа 30-аас доошгүй хувийг тогтоосон хугацаанд сар бүр төлөх  
2.11.4. Холбооноос зохион байгуулж буй хамтын үйл ажиллагаанд гишүүдээ идэвхтэй оролцуулах, шаардлагатай мэдээ судалгааг гаргах, хариу мэдээлэл өгөх 
2.11.5. Хорооны үйл ажиллагааны зарчим, нэгтгэж байгаа гишүүдийн тооны өөрчлөлтийн тухай болон хорооны тайлангийн болон тайлан сонгуулийн хурал, гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрийн хэрэгжилт, үзүүлсэн хөрөнгө санхүүгийн тусламжийн дүнгийн талаар холбоонд мэдээлж байх
 
ГУРАВ. ЭРХ БАРИХ БОЛОН УДИРДАХ БАЙГУУЛЛАГА
 
3.1. Холбооны удирдах дээд байгууллага нь бага хурал байна. Бага хурлыг холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрээр 4 жил тутам нэг удаа хуралдуулна.
3.2. Холбооны гишүүн байгууллагуудын гуравны нэгээс цөөнгүйн саналаар бага хурлыг хугацаанаас нь өмнө хуралдуулж болно.
3.3. Бага хурлыг хуралдуулах хугацаа, хэлэлцэх асуудлыг нэгээс доошгүй сарын өмнө зарлана. Гишүүн байгууллага бүр бага хуралд тогтоосон журмаар төлөөлөгч сонгоно.
3.4. Бага хурал:
3.4.1. Холбооны болон хяналтын хорооны үйл ажиллагааны тайлан
3.4.2. Холбооны бодлогын баримт бичгийг хэлэлцэн батлах
3.4.3. Холбооны дүрмийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах
3.4.4. Холбооны удирдах байгууллагуудыг сонгох асуудлуудыг хэлэлцэнэ.
3.5. Бага хуралд гишүүн байгууллагын гуравны хоёроос доошгүйг төлөөлөн сонгогдсон төлөөлөгчдийн гуравны хоёроос илүү хувь нь оролцож байвал хүчинтэйд тооцно.
3.6. Холбооны хяналтын хорооны бүрэлдэхүүнийг бага хурлаар сонгоно.
3.7. Холбооны даргыг бага хурлаас нууц санал хурааж төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгоно.
3.8. Бага хурлуудын хооронд холбооны үйл ажиллагааг холбооны гүйцэтгэх зөвлөл хэрэгжүүлнэ.
3.9. Холбооны гишүүн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга нар холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн байна.
3.10. Холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлыг шаардлагатай үед ээлжит бусаар хуралдуулна.
3.11. Холбооны гүйцэтгэх зөвлөл нь бага хурлын эрх хэмжээнд хамаарахаас бусад асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Гүйцэтгэх зөвлөлийн хурал асуудлыг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
3.12. МҮЭ-ийн холбооны дүрмэнд орсон өөрчлөлттэй холбогдуулан шаардлагатай үед гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар энэхүү дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулж болно.
3.13. Гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хурлаар холбооны орон тооны болон орон тооны бус дэд дарга, тэргүүлэгчдийг сонгоно.
3.14. Холбооны дарга нь холбооны гүйцэтгэх зөвлөл, тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орно.
3.15. Дарга нь холбооны удирдах дээд албан тушаалтан байх ба бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
3.16. Холбооны дарга нь орон тооны болон орон тооны бус дэд даргыг гүйцэтгэх зөвлөлийн хуралд нэр дэвшүүлэн сонгуулийг нууц санал хураалтаар явуулна. 
3.17. Орон тооны болон орон тооны бус дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна. 
3.18. Зайлшгүй шаардлагатай үед холбооны даргыг холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар түр сонгон ажиллуулж болно.
3.19. Холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлуудын хооронд салбарын үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг тэргүүлэгчид удирдана. Тэргүүлэгчид өдөр тутмын шуурхай асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор Даргын зөвлөл байгуулж ажиллуулна. Даргын зөвлөл нь гурваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.
3.20. Холбооны дотоод хяналтыг үүргийг бага хурлаас сонгогдсон хяналтын хороо гүйцэтгэнэ. 
3.21. Хяналтын хороо нь орон тооны бус 3 гишүүнтэй байна  
3.22. Хяналтын хороо нь Бага хурлаас сонгогдсон даруйдаа анхны хуралдаанаа хийж, Хяналтын хорооны даргаа сонгон Бага хуралд мэдэгдэнэ. Хяналтын хорооны анхны хуралдааныг тус хорооны хамгийн ахмад гишүүн удирдана. 
3.23. Хяналтын хороо нь ажиллах журам болон хяналт, шалгалт хийх ажлын төлөвлөгөө, хуваариа Хяналтын хорооны гишүүдийн хурлаар батлана.  
3.24. Хяналтын хороо албан бланк, тэмдэгтэй байна.  
3.25. Хяналтын хороо нь хэлэлцсэн асуудлаараа тогтоол, дүгнэлт, акт, шаардлага гаргана. 
3.26. Хяналтын хорооны дарга, гишүүд нь Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд шаардлагатай тохиолдолд тэргүүлэгчдийн хуралд зөвлөх эрхтэй оролцоно. 
3.27. Хяналтын хорооны бүрэлдэхүүнд, дарга, дэд дарга, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, холбооны ажлын албаны ажилтан орж болохгүй.  
3.28. Хяналтын хороо нь дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: 
3.28.1. Холбооны дүрмийн хэрэгжилт болон бодлого шийдвэр, гишүүн байгууллага, гишүүд, хөдөлмөрчдөөс ирүүлсэн санал, өргөдөл, гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэж байгаад хяналт тавьж дүгнэлт гаргана.
3.28.2. Холбоо, гишүүн байгууллагуудын санхүү аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний өмч хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, хамгаалалт, захиран зарцуулалтын байдалд хяналт, шалгалт хийж, дүгнэлт гаргана. 
3.28.3. Гишүүн байгууллага хооронд гарсан маргааныг хянан шийдвэрлэх
3.28.4. Шаардлагатай тохиолдолд энэхүү дүрэмд тайлбар хийх 
3.29. Хяналтын хороо нь бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар холбогдох арга хэмжээ авахуулах саналаа тэргүүлэгчдийн хуралд танилцуулж шийдвэрлүүлнэ. 
3.30. Хяналтын хороо нь бүрэн эрхийнхээ хүрээнд  шаардлагатай тогтоол, шийдвэр, мэдээ, тайлан, судалгаа, тайлбар, тодорхойлолт болон бусад баримт материалыг холбооны гишүүн байгууллага, тэдгээрийн албан тушаалтнуудаас гаргуулан авах эрхтэй байна. 
3.31. Холбоо нь Хяналтын хорооны үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлж, ажиллах нөхцлөөр хангана. 
 
ДӨРӨВ. ХОЛБООНЫ ГИШҮҮН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГИШҮҮНЧЛЭЛ
 
4.1. Эрүүл мэндийн ажилтны үйдвэрчний эвлэлийн холбооны үндсэн нэгж нь ажил мэргэжил, үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан үйлдвэрчний эвлэлүүд (үйлдвэрчний эвлэлийн хороо) мөн.
4.2. Үйлдвэрчний эвлэлүүд нь зохион байгуулалт, үйл ажиллагаандаа ардчилсан нэгдлийн зарчмыг баримталж асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Ингэхдээ цөөнхийн саналыг хүндэтгэж үзнэ.
4.3. Үйлдвэрчний эвлэлүүд нь холбооны удирдах байгууллагуудын шийдвэрийг хүндэтгэн биелүүлэх ба харин түүний үндэслэлийг дахин хянан үзэхийг санал болгох эрхтэй.
4.4. Үйлдвэрчний эвлэлүүд нь үйл ажиллагаагаа энэхүү дүрмийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулах ба бүтэц, зохион байгуулалт, орон тооны тухай асуудлаа өөрсдөө шийдвэрлэнэ. Үйлдвэрчний эвлэлийн бүлэг байгуулж болно.
4.5. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийг барих дээд байгууллага нь үйлдвэрчний эвлэлийн хороонд бүх гишүүдийн хурал, аймаг хотын салбарын байгууллагын хэмжээнд төлөөлөгчдийн хурал байна.
4.6. Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлаас дарга, тэргүүлэгчдийг, аймаг хот дахь салбарын төлөөлөгчдийн хурлаас даргыг (зохион байгуулагч) тус тус сонгоно.
4.7. Үйлдвэрчний эвлэлийн гишүүнд элсүүлэх, гишүүнээс гарах асуудлыг анхан шатны хороод тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж бүх гишүүдэд мэдээлнэ
4.8. Үйлдвэрчний эвлэлийн хороо нь залуучуудын болон эмэгтэйчүүдийн хэсэг байгуулан ажиллуулж болно. 
4.9. Сонгууль явуулах журмыг үйлдвэрчний эвлэлүүд өөрсдөө тогтооно.
4.10. Үйлдвэрчний эвлэлийн хорооны хяналтын зөвлөлийг бүх гишүүдийн хурлаас сонгож ажиллуулна. Хяналтын зөвлөлийн хурлаар даргыг сонгоно. Хяналтын зөвлөл нь үйлдвэрчний эвлэлийн хорооны санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, гишүүдийн санал гомдлын биелэлтэнд хяналт тавина.
4.11. Үйлдвэрчний эвлэлүүд сонгуулийг 4 жилд нэг удаа явуулна. Шаардлагатай тохиолдолд болон гишүүдийн олонх сонгууль явуулахыг шаардсан нөхцөлд хугацаа харгалзахгүй.
4.12. Үйлдвэрчний эвлэлүүд нь жил бүр тайлангаа тавьж бүх гишүүдийн хурлыг шаардлагатай үед хийнэ.
4.13. Үйлдвэрчний эвлэлүүд нь холбоонд гишүүнээр элсэх, гарах асуудлыг бүх гишүүдийнхээ хурлаар хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.
4.14. Үйлдвэрчний эвлэлүүд нь өөрийнхөө үндсэн зорилтыг үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйл, МҮЭ-ийн холбооны болон энэхүү дүрмийн хүрээнд хэрэгжүүлнэ.
 
ТАВ. ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ГИШҮҮН ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
 
5.1. Үйлдвэрчний эвлэлүүдийн нийтлэг мөрийн хөтөлбөр, холбооны үйл ажиллагааны чиглэл, энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрч, үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай Монгол улсын хуулийн хүрээнд эрх ашиг сонирхлоо хамгаалуулахыг хүссэн, үйлдвэрчний эвлэлээ дэмждэг, улс, хоршоолол, хувийн эмнэлэг, урьдчилан сэргийлэх болон рашаан сувилал зэрэг эрүүл мэндийн бүх шатны байгууллагад ажиллагч (үйлчилгээ явуулж байгаа өмчийн хэлбэрийг харгалзахгүй) хэн боловч ажил мэргэжил, яс үндэс, арьс өнгө, хүйс, шашин шүтлэг, оршин суугаа газар, улс төрийн аль нам эвслийн гишүүн байгаагаас хамаарахгүйгээр үйлдвэрчний эвлэлийн гишүүн байж болно.
5.2. Гишүүний эрх:
5.2.1. Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, дүрэм, ээлжит зорилтыг тодорхойлоход оролцох
5.2.2. Үйлдвэрчний эвлэлийн удирдах байгууллагыг сонгох, тэдгээрт сонгогдох, нэрээ дэвшүүлэх
5.2.3. Хууль ёсны эрхээ хамгаалуулахаар үйлдвэрчний эвлэлийн аль ч байгууллагад асуудал тавих, өмгөөлөл, эрх зүйн туслалцаа дэмжлэг авах
5.2.4. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас материаллаг туслалцаа авах, амралт сувилалаар тогтоосон журмын дагуу хөнгөлөлттэй үйлчлүүлэх
5.2.5. Үйлдвэрчний эвлэлээс шагнал урамшуулал авах
5.3.    Гишүүний үүрэг:
5.3.1. Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож түүний
дүрэм, шийдвэрийг хэрэгжүүлэх, үйлдвэрчний эвлэлийн эв нэгдлийг бэхжүүлэхэд идэвхитэй оролцох
5.3.2. Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг сар бүрийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг ба түүнээс дээш хувиар татвараа бэлэн бусаар хураалгах 
 
ЗУРГАА. ХОЛБООНЫ БОЛОН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ӨМЧ, ХӨРӨНГӨ
 
6.1. Холбооны мөнгөн хөрөнгө нь гишүүн байгууллагуудын татвар болон амралт сувилал, аж ахуйн үйлчилгээ эрхлэж олсон орлого, сайн дурын хандив, эд хөрөнгөнөөс бүрэлдэнэ.
6.2. Холбоо нь дүрмийн зорилтоо биелүүлэхдээ хуульд нийцүүлэн үйлдвэрлэл-аж ахуйн үйл ажиллагааг шууд болон ивээн тэтгэж байгаа бусад байгууллагаар дамжуулан эрхэлж, зайлшгүй шаардлагатай сангуудыг байгуулна.
6.3. Холбооны мөнгөн хөрөнгө, эд хөрөнгийг холбоо өмчлөгчийн эрхтэйгээр эзэмшиж зарцуулна.
6.4. Холбооны хөрөнгө холбооны бодлогын баримт бичигт тодорхойлогдсон зорилтуудыг хэрэгжүүлэхэд ашиглагдана.
6.5. Холбооноос гишүүн байгууллага гарах, хасагдах үед гарч болох хөрөнгө санхүүгийн асуудлыг холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
6.6. Гишүүн үйлдвэрчний эвлэлүүд нь өөрөө санхүүжих зарчмаар ажиллана.
6.7. Холбоо нь эв нэгдлийн сантай байж болно. Сангийн журмыг гүйцэтгэх зөвлөлийн хурлаар батална
6.8. Гишүүн үйлдвэрчний эвлэлүүдийн хөрөнгө нь гишүүдийн татвар, сайн дурын хандив, холбооноос үзүүлсэн мөнгөн тусламж, бусад орлогоос бүрдэнэ. Эрүүл мэндийн байгууллагын захиргаа нь үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн дагуу үйлдвэрчний эвлэлийн хороог үйл ажиллагаа явуулахад шаардлагатай нөхцлийг бүрдүүлж хамтын гэрээнд тусгасан байна.
6.9. Үйлдвэрчний эвлэлүүд зарим гишүүддээ татварын зохих хөнгөлөлт тодорхой хугацаагаар тогтоож болно.
 
ДОЛОО. БУСАД ЗҮЙЛ
 
7.1. Холбоо болон гишүүн үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хуулийн этгээд бөгөөд үйл ажиллагаа, эрх ашгаа Монгол улсын хуулиар хамгаалуулна.
7.2. Холбоо болон гишүүн үйлдвэрчний эвлэлүүд банкинд тооцооны данстай байна.
7.3. Холбооны үйл ажиллагааг дараах тохиолдолд дуусгавар болгоно.
7.3.1. Холбоог шинээр өөрчлөн байгуулсан
7.3.2. Холбооны бага хурлын шийдвэрээр татан буугдсан
7.4. Холбоог шинээр өөрчлөн байгуулах болон татан буулгах шийдвэрийг гишүүн байгууллагуудын гуравны хоёроос доошгүй хувийн саналаар холбооны бага хурлаар эцэслэн шийдвэрлэнэ.
7.5. Холбоо нь нийслэл Улаанбаатар хотод байрлана. 
 
 
 
--оОо--
 
-

 
ҮЭ-үүд маргааш жагсана
МҮЭ-ийн холбооноос сүүлийн сарын хугацаанд хөдөө орон нутаг болон нийслэлийн иргэд хөдөлмөрчдөөс санал аваад байна. Валютын ханшны өсөлтөөс үүдсэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нь нийт иргэдийн орлого амьжиргааны түвшинг хангахгүй болсон бодит хүндрэл бий боллоо. ...Дэлгэрэнгүй
“Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн асуудал” сэдэвт улсын зөвлөгөөн явагдлаа
МЭМАҮЭ-ийн холбоо Эрүүл мэндийн яамтай 2013 онд байгуулсан хамтын хэлэлцээрийн хүрээнд  эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааны  асуудлаар эрүүл мэндийн байгууллага, хамт олон болон салбарын түвшинд хэлэлцүүлэг явуулж, гарсан санал хүсэлтийг  ...Дэлгэрэнгүй
ЭМЯ, МЭМАҮЭ холбооныхон Өмнөговь аймагт томилолтоор ажиллав
Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хамтын гэрээ, хэлэлцээр болон ил тод байдлыг илтгэх үзүүлэлтүүдийн хэрэгжилтэд хяналт хийж ...Дэлгэрэнгүй
Гадаад аялал амжилттай боллоо
Монголын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооноос жил бүр зохион байгуулдаг тойрон аяллыг үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын санал хүсэлтийг харгалзан энэ жилийнхийг ОХУ-ын Улаан-Үүд хотод зохион байгууллаа.  ...Дэлгэрэнгүй
Монгол, Солонгосын ЭМАҮЭ-ийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд солонгосын төлөөлөгчид монголд айлчиллаа
Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн  холбоо болон Солонгосын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоотой 2012 онд  хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу  МЭМАҮЭ-ийн холбооны урилгаар энэ оны 8-р сарын 19-23-ны өдрийг хүртэл ...Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн хороодын дарга нарт ажлын чиглэл өгөв
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхдугаар хурал болсонтой холбогдуулан тус холбооны гишүүн байгууллагуудын хороодын дарга нарт ажлын чиглэл, цаг үеийн мэдээлэл өгөх хурлыг энэ оны 6 сарын 27-ны 14.00 цагт МҮЭХ-ны хурлын танхимд боллоо. ...Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн гишүүдэд зориулсан амралтын өрөөний засварын ажлыг хүлээж авав
МЭМАҮЭ-ийн холбоо гишүүддээ зориулан Сонгино амралт, сувиллын газрын 249 тоот өрөөг 2011 онд иж бүрэн засаж, тохижуулан, тус газрын Захиргаатай хамтран ажиллах гэрээ байгуулан гишүүдээ хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж байгаа билээ. Энэ санаачлагын тус холбооны гишүүн ...Дэлгэрэнгүй
Шинэ бүрэлдэхүүнтэй салбарын ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхны хурал боллоо
МЭМАҮЭХ-ны IX бага хурлын дараа болсон гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хурлаас сонгогдсон шинэ бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчдийн анхны хурлаар  цаг үеийн болон 7, 8 дугаар саруудад болох үйл явдалтай холбоотой 15 асуудлыг хэлэлцлээ. ...Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн харилцааны мэдлэг сорих тэмцээн боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ”Хөдөлмөрлөх эрхийн мэдлэг сорих тэмцээн”-ийг  2013 оны 06 дугар сарын 21-ний өдөр МҮЭХ-ны хурлын танхимд  гишүүн байгууллага буюу анхан шатны хороодын I-р шатнаас  шалгаран ирсэн гишүүдийнхээ дунд II-р шатны ...Дэлгэрэнгүй
“Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо ажлын төлөвлөгөөний дагуу үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодод “Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй” анхан шатны болон ахисан түвшний, “Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүй”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” ...Дэлгэрэнгүй

Санал асуулга

ҮЭ-ийн байгууллагын нэн тэргүүнд хийх ажил юу вэ?
 

Санал хүсэлт илгээх

Таны нэр:
И-мэйл:
Гарчиг:
Зурвас:

Сайтын хандалт

mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01
mod_gaus_counter_01Өнөөдөр51
mod_gaus_counter_01Өчигдөр133
mod_gaus_counter_01Энэ 7 хоногт2221
mod_gaus_counter_01Өнгөрсөн 7 хоногт8669
mod_gaus_counter_01Энэ сар14241
mod_gaus_counter_01Өнгөрсөн сар14546
mod_gaus_counter_01Нийт хандалт69103
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Hosted by Cloud Host