Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр элсэх
Монгол Улсын Үндсэн хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн хүрээнд эрх ашгаа нэгдэж хамгаалахыг хүссэн төрөл бүрийн өмчийн хэлбэрийн ажиллагчид болон их дээд ба мэргэжлийн сургуульд суралцагчдыг ямар нэгэн ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр элсүүлнэ. Монгол улсад хуулийн дагуу оршин сууж, хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа гадаадын иргэн үйлдвэрчний эвлэлийн гишүүн байж болно.
Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүд нь нэг загварын батлахтай байдаг.
Үйлдвэрчний эвлэлийн гишүүний эрх, үүрэг
Үйлдвэрчний эвлэлийн гишүүн дор дурдсан эрхийг эдэлнэ. Үүнд:
-
Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөн удирдах байгууллагад сонгох, сонгогдох.
-
Хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас хөнгөлттэй нөхцөлөөр хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа авах.
-
Үйлдвэрчний эвлэлийн сургалт, соёл, амралт, сувилал, үйлчилгээний байгууллагаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх.
-
Хөдөлмөр, нийгмийн баталгаагаа хангуулахаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас зохих тусламж, дэмжлэг авах.
-
Үйлдвэрчний эвлэлийн хороо, тэдгээрийн холбоо, харьяа газруудад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах.
-
Нутгийн өөрөө удирдах ёсны бүх шатны байгууллагад сонгогдох эрхээ эдлэхдээ үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас дэмжлэг авах.
-
Үйлдвэрчний эвлэлээс ажил олгогчтой байгуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн үр шимийг давуу эрхтэйгээр хүртэх.
Үйлдвэрчний эвлэлийн гишүүн дор дурдсан үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
-
Үйлдвэрчний эвлэлийн дүрмийг сахин биелүүлж, үйлдвэрчний эвлэлийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэн, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох.
-
Хууль ёсыг дээдлэн сахиж, үнэнч, шударга, бүтээлчээр хөдөлмөрлөх.
-
Үйлдвэрчний эвлэлийн эв нэгдлийг сахиж, түүнээс зохион байгуулж байгаа хамтын үйл ажиллагаа, тэмцэлд оролцох, нэгдэх.
-
Гишүүний татварыг тогтоосон журмаар төлөх
-
Өөрийн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх. Үйлдвэрчний эвлэлийн дүрмийг удаа дараа зөрчсөн, үйлдвэрчний эвлэлийн эв нэгдэл, нэр хүндэд хохирол учруулсан гишүүнийг үйлдвэрчний эвлэлийн гишүүнээс хасна. Гишүүнээс хасах тухай шийдвэрийг үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид гаргаж, гишүүдэд мэдээлнэ.
Эвлэлдэн нэгдэж ҮЭ-байгуулснаар Та
-
МҮЭ-ийн гишүүн болно.
-
Хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалуулах хүчтэй байгууллагатай болно.
-
Ажил олгогчийн аливаа хууль бус дарамт шахалтаас хамгаалагдана.
-
ҮЭ-ийн байгууллагаараа дамжуулан захиргаа эзэдтэй хамтын гэрээ, хэлэлцээр байгуулж,түүний үр шимийг хүртэнэ.
-
Эрх ашгийнхаа төлөө жагсаал цуглаан, ажил хаялтанд орлцох эрх эдэлнэ.
-
ҮЭ-ийн ажилтнууд тантай өдөр дутам шууд харилцана.
-
Хууль бусаар ажлаас халагдахгүй
-
Баталгаатай ажлын байранд ажиллаж, чанартай хөдөлмөрийн гэрээ байгуулна.
-
Аюулгүй эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллана.
-
Тохирсон цалин хөлсөө цаг тухайд нь авна.
-
Хөнгөлөлт тусламж, дэмжлэг зэрэг нийгмийн асуудлаа хамтын гэрээгээр шийдвэрлүүлнэ. (Рашаан сувилалд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд жилд нэг удаа холбогдох баримтыг бүрдүүлэн 12 000₮-ийн хөнгөлтийг МЭМАҮЭХ-ноос авна)
-
Хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авч, хөнгөлөлттөй үнээр өмгөөлүүлэх эрх эдэлнэ.
-
Хамтын тэмцэлд оролцож, нийгэм эдийн засгийн асуудлаар тавьсан шаардлагаа шийдвэрлүүлнэ.
-
Үйлвэрчний эвлэлийн сургалтанд хамрагдах хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх эрхтэй болно.
-
Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад сонгох сонгогдох эрх эдэлнэ.
-
Үйлдвэрчний эвлэлийн харьяа өмчийн газрууд болон Хөдөлмөр сониноор хөнгөлөлттөй үйлчлүүлэх эрхтэй болно.(Хөдөлмөрийн дээд сургууль, Сонгино амралт,Үйлдвэрлэл үйлчилгээний төв, МҮЭ-ийн соёлын төв ордон г.м)
-
Олон улсын болон МҮЭ-ийн шугамаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдах эрхтэй.
|
ҮЭ-үүд маргааш жагсана
МҮЭ-ийн холбооноос сүүлийн сарын хугацаанд хөдөө орон нутаг болон нийслэлийн иргэд хөдөлмөрчдөөс санал аваад байна. Валютын ханшны өсөлтөөс үүдсэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нь нийт иргэдийн орлого амьжиргааны түвшинг хангахгүй болсон бодит хүндрэл бий боллоо.
... Дэлгэрэнгүй
Гадаад аялал амжилттай боллоо
Монголын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооноос жил бүр зохион байгуулдаг тойрон аяллыг үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын санал хүсэлтийг харгалзан энэ жилийнхийг ОХУ-ын Улаан-Үүд хотод зохион байгууллаа.
... Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн хороодын дарга нарт ажлын чиглэл өгөв
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхдугаар хурал болсонтой холбогдуулан тус холбооны гишүүн байгууллагуудын хороодын дарга нарт ажлын чиглэл, цаг үеийн мэдээлэл өгөх хурлыг энэ оны 6 сарын 27-ны 14.00 цагт МҮЭХ-ны хурлын танхимд боллоо.
... Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн харилцааны мэдлэг сорих тэмцээн боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ”Хөдөлмөрлөх эрхийн мэдлэг сорих тэмцээн”-ийг 2013 оны 06 дугар сарын 21-ний өдөр МҮЭХ-ны хурлын танхимд гишүүн байгууллага буюу анхан шатны хороодын I-р шатнаас шалгаран ирсэн гишүүдийнхээ дунд II-р шатны
... Дэлгэрэнгүй
|
|
|
|