Асуулт: Би нэг олон улсын байгууллагад орчуулагчаар ажилладаг. Ажлын ачаалал багатай үед ажиллахаар өөр нэг төсөл дээр мөн орчуулагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Гэтэл өмнөх байгууллагын захиргаанаас намайг давхар ажил эрхэлбэл цалинг бууруулна гэсэн. Би ингэж хоёр байгууллагад ажиллаж болох уу? Ингэснээр миний цалинг бууруулах үндэслэл бий юу?
/Иргэн Цэрмаа/
Хариулт: Таныг зэргэцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гэж ойлгож болох юм байна. Хөдөлмөрийн тухай хуулинд "Хуулийн этгээдэд эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх ажил, албан тушаалд ажилладаг ажилтан адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчийн бусад төрөл, хэлбэрийн өмчлөгчтэй эрхэлж байгаа ажил, албан тушаалтайгаа ижил, эсвэл удирдах, хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ байгуулахыг хориглоно" гэсэн байна. Хуулийн дээрх заалтад таны эрхэлж байгаа орчуулагчийн ажил хамаарахгүй байгаа учир зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж болно. Мөн дээрх үндэслэлээр захиргаанаас таны цалинг бууруулна гэсэн нь үндэслэлгүй шаардлага юм. |
ҮЭ-үүд маргааш жагсана
МҮЭ-ийн холбооноос сүүлийн сарын хугацаанд хөдөө орон нутаг болон нийслэлийн иргэд хөдөлмөрчдөөс санал аваад байна. Валютын ханшны өсөлтөөс үүдсэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нь нийт иргэдийн орлого амьжиргааны түвшинг хангахгүй болсон бодит хүндрэл бий боллоо.
... Дэлгэрэнгүй
Гадаад аялал амжилттай боллоо
Монголын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооноос жил бүр зохион байгуулдаг тойрон аяллыг үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын санал хүсэлтийг харгалзан энэ жилийнхийг ОХУ-ын Улаан-Үүд хотод зохион байгууллаа.
... Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн хороодын дарга нарт ажлын чиглэл өгөв
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхдугаар хурал болсонтой холбогдуулан тус холбооны гишүүн байгууллагуудын хороодын дарга нарт ажлын чиглэл, цаг үеийн мэдээлэл өгөх хурлыг энэ оны 6 сарын 27-ны 14.00 цагт МҮЭХ-ны хурлын танхимд боллоо.
... Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн харилцааны мэдлэг сорих тэмцээн боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ”Хөдөлмөрлөх эрхийн мэдлэг сорих тэмцээн”-ийг 2013 оны 06 дугар сарын 21-ний өдөр МҮЭХ-ны хурлын танхимд гишүүн байгууллага буюу анхан шатны хороодын I-р шатнаас шалгаран ирсэн гишүүдийнхээ дунд II-р шатны
... Дэлгэрэнгүй
|
|
|
|