Өндөр насны тэтгэвэрт гарсан бол хөдөлмөр эрхэлж болох уу? |
“Ахмад настан” гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн хүнийг ойлгодог. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан 60 нас хүртлээ ажиллах эрхтэй. 60 насанд хүрээд өндөр насны тэтгэврээ тогтоолгосон иргэн дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж болно. Ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд та тэтгэвэр, цалингаа аль алиныг нь авах эрхтэй. Жишээ нь: Долгор эмнэлэгт олон жил эмчээр ажилласан ба олон хүүхэдтэй гэсэн шалтгаанаар 55 настайд нь тэтгэвэрт нь гаргажээ.
Долгор уг нь цаашид үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байсан боловч захиргаа оронд нь өөр хүн авч ажиллуулжээ. Тэрээр 60 нас хүртлээ ажиллах эрхтэй юу? Ихэнх ажил олгогч эмэгтэй хүн 55 насандаа, эрэгтэй хүн 60 насандаа тэтгэвэрт гарах ёстой гэж ойлгодог. Энэ ойлголт нь буруу. Өөрөөр хэлбэл 4 буюу түүнээс олон хүүхэдтэй 50 нас хүрсэн эх, мөн 20 буюу түүнээс дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн эмэгтэй “өөрөө хүсвэл” л 60 наснаас өмнө тэтгэвэртээ гарч болно. Дээрх тохиолдолд эмнэлгийн удирдлага Долгорыг 55 настайд нь тэтгэвэрт гаргаж байгаа нь буруу юм. Хүсэлтийг ажилтан гаргах бөгөөд түүнийг тэтгэвэрт гаргуулахаар тулган шаардах ёсгүй.
|
ҮЭ-үүд маргааш жагсана
МҮЭ-ийн холбооноос сүүлийн сарын хугацаанд хөдөө орон нутаг болон нийслэлийн иргэд хөдөлмөрчдөөс санал аваад байна. Валютын ханшны өсөлтөөс үүдсэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нь нийт иргэдийн орлого амьжиргааны түвшинг хангахгүй болсон бодит хүндрэл бий боллоо.
... Дэлгэрэнгүй
Гадаад аялал амжилттай боллоо
Монголын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооноос жил бүр зохион байгуулдаг тойрон аяллыг үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын санал хүсэлтийг харгалзан энэ жилийнхийг ОХУ-ын Улаан-Үүд хотод зохион байгууллаа.
... Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн хороодын дарга нарт ажлын чиглэл өгөв
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхдугаар хурал болсонтой холбогдуулан тус холбооны гишүүн байгууллагуудын хороодын дарга нарт ажлын чиглэл, цаг үеийн мэдээлэл өгөх хурлыг энэ оны 6 сарын 27-ны 14.00 цагт МҮЭХ-ны хурлын танхимд боллоо.
... Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн харилцааны мэдлэг сорих тэмцээн боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ”Хөдөлмөрлөх эрхийн мэдлэг сорих тэмцээн”-ийг 2013 оны 06 дугар сарын 21-ний өдөр МҮЭХ-ны хурлын танхимд гишүүн байгууллага буюу анхан шатны хороодын I-р шатнаас шалгаран ирсэн гишүүдийнхээ дунд II-р шатны
... Дэлгэрэнгүй
|
|
|
|