"Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын зөвлөгөөн-II" амжилттай боллоо

Тус салбарын холбоо нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ эрүүл мэндийн салбарын хүнд хүчир ажлыг үүрэлцэж яваа чухал алба болох үйлчилгээний ажилтнууд буюу аж ахуй, үйлчилгээг гардан гүйцэтгэдэг нярав, нягтлан бодогч, тогооч, жолооч, манаач, үйлчлэгч, слесарь, эмнэлгийн бусад туслах ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцөл, цалин хөлс, нийгмийн баталгаа гэх мэт асуудлуудын талаар тэдний хөдөлмөрлөх явцад үүсч буй хүндрэл бэрхшээл, санал бодлыг сонсож  хамтаараа хэлэлцэн төр засагт хүргэх зорилгоор “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛГӨӨН”-ийг энэ оны 04-р сарын 26-ны өдөр ̯Ý-èéí ÑÒÎ-ä амжилттай зохион байгууллаа. 

Зөвлөлгөөнд МҮЭХ, ЭМЯ-ны зочид, төлөөлөгчид оролцсон бөгөөд нийслэл, орон нутгийн бүх  шатны эрүүл мэндийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга, салбарын үйлчилгээний ажилтнууд (нягтлан, нярав, манаач, үйлчлэгч, асрагч, тогооч, жолооч, сантехникч, цахилгаанчин г.м 30 гаруй мэргэжлийн 300 гаруй ажилтны төлөөлөл) болон  Зөвлөгөөн гурван чиглэлээр салбар хуралдаан хийж тулгамдсан асуудлуудаа чиглэл тус бүрээр гарган нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэв. Нэгдсэн хуралдаанаас салбарын нийт ажилтнуудад хандсан урилга УИХ, ЭМЯ, Хөдөлмөрийн Яам, Сангийн яам, НББСШУ-ны байнгын хороо болон холбогдох бусад байгууллагуудад СОНОРДУУЛГА хүргүүллээ.

Мөн энэ үеэр салбарын ҮЭ-ийн холбооны дэргэдэх эмэгтэйчүүдийн хорооноос салбарын ҮЭ-ийн гишүүд, дэмжигчдийн   гоо зүйн  мэдрэмж таашаалыг нэмэгдүүлэх, бүтээлч санаачлага идэвхийг урамшуулан дэмжих, тэдний бүтээлийг олны хүртээл болгох зорилгоор “ГАР УРЛАЛ-МИНИЙ ХОББИ”  уралдааныг зохион байгуулсан.

Шилдэг бүтээлийн эзэн СЭМҮТ-ийн Ц.Өлзийбуян, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Ш.Нармандах, Баянзүрх ЭМН-ийн А.Энхцэцэг, УНТЭ-ийн Г.Гэрэлсайхан, Шастины төв эмнэлгийн М.Алтанзул, II амаржих газрын Н.Шинэбаяр нарыг өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.

Түүнчлэн тус салбарт олон жил ажилласан нэр бүхий хүмүүсийг ЭМЯ-ны шагналаар болог салбарын ҮЭ-ийн холбооны “Хүндэт тэмдэг”, “Хүндэт жуух”-аар  шагнаж урамшууллаа. 

Ийнхүү зөвлөгөөн тавьсан зорилгоо биелүүлж амжилттай өндөрлөсөн юм.


Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛГӨӨН”-өөс
салбарын нийт ажилтнуудад хандаж гаргасан 

 УРИАЛГА

2013 оны 04-р сарын 26-ны өдөр                                                                                          Улаанбаатар хот

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын хоёрдугаар зөвлөлгөөн”-ийг 2013 оны 04-р сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Зөвлөлгөөнд нийслэл, орон нутгийн бүх  шатны эрүүл мэндийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга, салбарын үйлчилгээний ажилтнууд (нягтлан, нярав, жолооч, манаач, үйлчлэгч, асрагч, тогооч, слесарь, бусад) болон  МҮЭХ, ЭМЯ, ХЯ, МХЕГ-ын зочид, төлөөлөгчид оролцлоо. 

“Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын хоёрдугаар зөвлөлгөөн”-өөс салбарын нийт ажилтнуудад хандаж дараах уриалгыг гаргав. Үүнд:

  1.  “Эрүүл мэндийн тухай” хуулийн заалтад нэмэлт өөрчлөлт оруулахад салбарын ажилтнууд хуулийн хэрэгжилт бодит амьдрал дээр хэрхэн уялдаж байгаа талаар өөрсдийн байр суурь, саналыг анхан шатны ҮЭ-ийн хороогоор уламжлан ирүүлж, салбарын ҮЭ-ийн холбооноос оруулах нэгдсэн саналыг тууштай дэмжих;
  2. МҮЭ-ийн холбооноос дэвшүүлж буй монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх, хамгаалах, өрхийн амьжиргааг сайжруулах  зорилгоор “Монгол хүний хөдөлмөрийн үнэмлэмжийг нэмэгдүүлэх” кампанит ажилд эрүүл мэндийн ажилтан бүр идэвхтэй оролцох;
  3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван талт үндэсний хорооноос гаргасан уриалгын “нийт ажилтнуудад хандсан” заалтыг цаг ямагт мөрдлөг болгон эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлүүлэхийн төлөө эв санаагаа нэгтгэн, тууштай тэмцэж, хамтран ажиллах;
  4. Ажилтан бүр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх соёлыг эзэмшиж, аюулгүй эрүүл орчинд ая тухтай ажиллах нөхцөл бололцоогоор хангуулахын төлөө идэвхтэй, үр дүнтэй үйл ажиллагаа явуулахыг уриалж байна.

 

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ
УЛСЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛГӨӨН”-д оролцогчид
 

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан
“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛГӨӨН”-өөс
Монгол улсын Засгийн газарт хандаж гаргасан
 
СОНОРДУУЛГА
   
2013 оны 04-р сарын 26-ны өдөр                                                                                           Улаанбаатар хот
 
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛГӨӨН”-ийг 2013 оны 04-р сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Зөвлөлгөөнд нийслэл, орон нутгийн бүх  шатны эрүүл байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга, салбарын үйлчилгээний ажилтнууд (нягтлан, нярав, жолооч, манаач, үйлчлэгч, асрагч, тогооч,слесарь г.м) болон  МҮЭХ, ЭМЯ, ХЯ, МХЕГ-ын зочид, төлөөлөгчид оролцлоо. Зөвлөлгөөнөөс Та бүхэнд хандаж дараах СОНОРДУУЛГЫГ-ыг гаргалаа. Үүнд:
 
Нэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах    хүрээнд:
  1. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг салбарын хэмжээнд өрнүүлэхэд төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх;
  2. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийх,”Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоох ажил мэргэжлийн жагсаалт батлах тухай ” НХХС-ын 77 тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах, хамрах хүрээг өргөжүүлэхэд нэгдсэн бодлогоор хангах;
  3. Эрүүл мэндийн байгуулагуудад сэтгэл зүйч ажиллуулах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх асуудлыг шийдвэрлэхэд орон тоо цалингийн санг төсөвт тусгах;
  4. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтанд хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүн, хоолоор үнэгүй хангах болон ажлын цагийг богиносгох асуудлыг эрүүл мэндийн байгууллагын удирдагуудад чиглэл өгөх, шаардагдах төсвийг нэмэгдүүлэх;
  5. Эрүүл мэндийн салбарын ажиллагсдыг жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулах, өвчлөлийн байдалд судалгаа дүгнэлт хийж, эрүүлжүүлэх ажлыг салбарын хэмжээнд зохион байгуулж, үр дүнг тооцох;
  6. Эрүүл мэндийн салбарын ажиллагсдыг мэргэжлийн иж бүрэн тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах асуудлыг стандартчлах, төсөвт бүрэн тусгаж шийдвэрлэх; 
  7. Хөдөлмөрийн үлгэрчилсэн норм, нормативыг шинэчлэн тогтоох ажлыг шуурхай шийдвэрлэх;
Хоёр. Нийгмийн баталгааг сайжруулах хүрээнд:
  1. “Эрүүл мэндийн тухай” хуулийн заалтад нэмэлт өөрчлөлт оруулах замаар
    1.1. тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн хэмжээг эмнэлгийн мэргэжилтний адил олгох; 
    1.2. Салбарт ажилласан жилийг харгалзан тэтгэмжийг үе шаттайгаар тогтоох; 
    1.3. Орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны (3 ба 5 жил тутамд олгодог) тэтгэмжийг үйлчилгээний ажилтнуудад олгох;
  2. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг үнэ, инфляцитай уялдуулан жил бүр үе шаттайгаар нэмэгдүүлж байх;
  3. Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалингийн доод жишиг, ангилал, зэрэглэлийг шинэчлэн боловсронгуй болгох замаар ТҮЭМ сүлжээнд үйлчилгээний ажилтнуудыг хамруулах эсвэл шатлал ахиулах;
  4. Удаан жилийн болон шөнийн цагийн нэмэгдэл, нөхцлийн нэмэгдэл олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, үйлчлэгч нарт мэргэжил олгох, тогооч нарын мэргэжлийн зэргийн нэмэгдлийг олгох, унаа хоолны хөлсний салбарын доод жишгийг тогтоох;
  5. “Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн нэмэгдлийн тухай” ЗГ-ын 2001 оны 90 дүгээр тогтоолд үйлчилгээний ажилтнуудыг бүрэн хамруулах;
  6. Үйлчилгээний ажилтнуудын хөнгөлөлттэй орон сууцанд хамрагдах нөхцлийг бүрдүүлэхэд төрөөс бодлогоор зохицуулах;
  7. Эрүүл мэндийн салбарын ажилтны нэр хүндийг өргөх, хамгаалах үйл ажиллагаа явуулах;
Дээрх асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө эх орны өнцөг булан бүрт ажиллаж байгаа мянга мянган ажилтнуудын санал нэгтгэгдэн илгээгдэж байгаа тул хүндэтгэлтэйгээр хандаж хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа бидний төлөөллийн байгууллага болох Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоонд албан ёсны хариу ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
 
 
“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ
УЛСЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛГӨӨН”-д оролцогчид
 
ҮЭ-үүд маргааш жагсана
МҮЭ-ийн холбооноос сүүлийн сарын хугацаанд хөдөө орон нутаг болон нийслэлийн иргэд хөдөлмөрчдөөс санал аваад байна. Валютын ханшны өсөлтөөс үүдсэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нь нийт иргэдийн орлого амьжиргааны түвшинг хангахгүй болсон бодит хүндрэл бий боллоо. ...Дэлгэрэнгүй
“Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн асуудал” сэдэвт улсын зөвлөгөөн явагдлаа
МЭМАҮЭ-ийн холбоо Эрүүл мэндийн яамтай 2013 онд байгуулсан хамтын хэлэлцээрийн хүрээнд  эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааны  асуудлаар эрүүл мэндийн байгууллага, хамт олон болон салбарын түвшинд хэлэлцүүлэг явуулж, гарсан санал хүсэлтийг  ...Дэлгэрэнгүй
ЭМЯ, МЭМАҮЭ холбооныхон Өмнөговь аймагт томилолтоор ажиллав
Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хамтын гэрээ, хэлэлцээр болон ил тод байдлыг илтгэх үзүүлэлтүүдийн хэрэгжилтэд хяналт хийж ...Дэлгэрэнгүй
Гадаад аялал амжилттай боллоо
Монголын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооноос жил бүр зохион байгуулдаг тойрон аяллыг үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын санал хүсэлтийг харгалзан энэ жилийнхийг ОХУ-ын Улаан-Үүд хотод зохион байгууллаа.  ...Дэлгэрэнгүй
Монгол, Солонгосын ЭМАҮЭ-ийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд солонгосын төлөөлөгчид монголд айлчиллаа
Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн  холбоо болон Солонгосын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоотой 2012 онд  хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу  МЭМАҮЭ-ийн холбооны урилгаар энэ оны 8-р сарын 19-23-ны өдрийг хүртэл ...Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн хороодын дарга нарт ажлын чиглэл өгөв
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхдугаар хурал болсонтой холбогдуулан тус холбооны гишүүн байгууллагуудын хороодын дарга нарт ажлын чиглэл, цаг үеийн мэдээлэл өгөх хурлыг энэ оны 6 сарын 27-ны 14.00 цагт МҮЭХ-ны хурлын танхимд боллоо. ...Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн гишүүдэд зориулсан амралтын өрөөний засварын ажлыг хүлээж авав
МЭМАҮЭ-ийн холбоо гишүүддээ зориулан Сонгино амралт, сувиллын газрын 249 тоот өрөөг 2011 онд иж бүрэн засаж, тохижуулан, тус газрын Захиргаатай хамтран ажиллах гэрээ байгуулан гишүүдээ хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж байгаа билээ. Энэ санаачлагын тус холбооны гишүүн ...Дэлгэрэнгүй
Шинэ бүрэлдэхүүнтэй салбарын ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхны хурал боллоо
МЭМАҮЭХ-ны IX бага хурлын дараа болсон гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хурлаас сонгогдсон шинэ бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчдийн анхны хурлаар  цаг үеийн болон 7, 8 дугаар саруудад болох үйл явдалтай холбоотой 15 асуудлыг хэлэлцлээ. ...Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн харилцааны мэдлэг сорих тэмцээн боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ”Хөдөлмөрлөх эрхийн мэдлэг сорих тэмцээн”-ийг  2013 оны 06 дугар сарын 21-ний өдөр МҮЭХ-ны хурлын танхимд  гишүүн байгууллага буюу анхан шатны хороодын I-р шатнаас  шалгаран ирсэн гишүүдийнхээ дунд II-р шатны ...Дэлгэрэнгүй
“Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо ажлын төлөвлөгөөний дагуу үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодод “Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй” анхан шатны болон ахисан түвшний, “Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүй”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” ...Дэлгэрэнгүй

Санал асуулга

ҮЭ-ийн байгууллагын нэн тэргүүнд хийх ажил юу вэ?
 

Санал хүсэлт илгээх

Таны нэр:
И-мэйл:
Гарчиг:
Зурвас:

Сайтын хандалт

mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01
mod_gaus_counter_01Өнөөдөр67
mod_gaus_counter_01Өчигдөр625
mod_gaus_counter_01Энэ 7 хоногт8191
mod_gaus_counter_01Өнгөрсөн 7 хоногт2400
mod_gaus_counter_01Энэ сар11542
mod_gaus_counter_01Өнгөрсөн сар14546
mod_gaus_counter_01Нийт хандалт66404
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Hosted by Cloud Host