Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 3 дахь жилдээ “АЛТАН ЧАГНУУР” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг 2013 оны 03-р сарын 30-ны өдрийн 13.00 цагаас МҮЭ-ийн Соёлын төв ордонд амжилттай зохион байгуулсан юм.
Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарынхаа эрхэм үйлсийг сурталчлан таниулж, олон түмэнд түгээх, ариун цагаан хөдөлмөрийг нь үнэлэх зорилгоор "АЛТАН ЧАГНУУР" хэмээх дээд шагналыг бий болгон жил бүр нарийн мэргэжлийн 15 эмчийг тодруулан алдаршуулдаг билээ. Уг шагналд нийслэл хотын болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч, 20 гаруй төрлөөр нэр дэвшиж шилдэг арван таван “АЛТАН ЧАГНУУР”-ын эзэд тодорлоо.


Хүндэтгэлийн үйл ажиллагааг МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нээж, Эрүүл мэндийн сайд Н.Удвал “АЛТАН ЧАГНУУР”-ын эзнийг тодруулснаар ёслолын ажиллагаа эхэлж арван таван “АЛТАН ЧАГНУУР”-ын эздийг тодрууллаа.
“АЛТАН ЧАГНУУР” шагналыг дагалдах үнэмлэх, энгэрийн тэмдэг, эмчийн чагнуур, өрөөний хаяг, Hp брэндийн зөөврийн компютер зэргээр тус тус шагналаа.
Энэхүү үйл ажиллагааны дэмжигч байгууллагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, мэдээллийн ивээн тэтгэгчээр 25 суваг телевиз, ETV телевиз, "Хөдөлмөр" сонин, www.emch.mn сайт ажилласан бөгөөд ёслол хүндэтгэлийн ажиллагааг M Шууд телевиз, Парламент телевиз МҮЭ-ийн Соёлын төв ордноос орон даяар шууд нэвтрүүллээ.
Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд СТА Баасандорж, Отгонгэрэл, Энх-Эрдэнэ, Мөнхбаяр, ноён Бондгор, Найдандорж, Одончимэг зэрэг дуучид ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Шилдэг эмч шалгаруулах “АЛТАН ЧАГНУУР” ёслол хүндэтгэлийн ажиллагааг хамтран зохион байгуулсан байгууллагууд, мэдээллийн ивээн тэтгэгчид болон ҮЭ-ийн хороодууд, идэвхтэн гишүүд, сонгуультнууддаа салбарын ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчид болон ажлын албанаас гүн талархал илэрхийлье.
2013 ОНЫ ШИЛДЭГ ЭМЧ “АЛТАН ЧАГНУУР” ДЭЭД ШАГНАЛЫН ЭЗЭД:
Төрөл: ДОТОР СУДЛАЛ
П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ДОТООД ШҮҮРЛИЙН БУЛЧИРХАЙН ЭМЧ ГОМБОСҮРЭНГИЙН ОЮУНГЭРЭЛ
Төрөл: ХҮҮХЭД СУДЛАЛ
ХАН-УУЛ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ ЖИГЖИДИЙН САРАНЦЭЦЭГ
Төрөл: НҮД СУДЛАЛ
ОРХОН АЙМГИЙН БҮСИЙН ОНОШЛОГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН НҮДНИЙ КАБИНЕТЫН ЭМЧ НЯМДОРЖИЙН ЭРДЭНЭСУВД
Төрөл: НҮҮР АМ СУДЛАЛ
ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХҮҮХДИЙН ЭРҮҮ НҮҮРНИЙ МЭС ЗАСЛЫН ЭМЧ ДАШНЯМЫН ЦЭРЭНДУЛАМ
Төрөл: ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛ
НИЙСЛЭЛИЙН III АМАРЖИХ ГАЗРЫН ТӨРӨХ ТАСГИЙН ЭРХЛЭГЧ ЭНХБАЯРЫН ЦОВОО
Төрөл: МЭДРЭЛ СУДЛАЛ
БАТЛАН ХАМГААЛАХ, ХУУЛЬ САХИУЛАХ АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН МЭДРЭЛИЙН ТАСГИЙН ЭМЧ НАМЖИЛЫН ДАРЬСҮРЭН
Төрөл: СЭТГЭЦИЙН ЭМГЭГ СУДЛАЛ
СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨХ ЭМЧ, IV КЛИНИКИЙН ЭРХЛЭГЧ НЯМЫН ОТГОН
Төрөл: ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛ
ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭЛЭГНИЙ КЛИНИКИЙН ИХ ЭМЧ МӨРНЭРЭНГИЙН ТУНСАГ
Төрөл: СУМЫН ЭРҮҮЛ МЭНД
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭРХЛЭГЧ ЭНЭБИШИЙН НИНЖБАДАМ
Төрөл: МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ, ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ СУДЛАЛ
ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ-ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ЭМЧ ШАГДАРЫН ЭНХТҮВШИН
Төрөл: ДҮРС ОНОШЛОГОО СУДЛАЛ
“АЧТАН” КЛИНИКИЙН ЭМНЭЛГИЙН ОНОШ ЗҮЙН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ, ЗӨВЛӨХ ЭМЧ ЦЭРЭНДОРЖИЙН БАДАМСЭД
Төрөл: АРЬС СУДЛАЛ
АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМЧИЛГЭЭ ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛ, ИХ ЭМЧ ШАРХҮҮГИЙН МЯГМАРЖАВ
Төрөл: ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ СУДЛАЛ
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ, СУРГАЛТ АРГА ЗҮЙН ТӨВИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ ЦЭНДДОРЖИЙН ГАНБАТ
Төрөл: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН СУДЛАЛ
УЛАМЖЛАЛТ АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН КОРПОРАЦИЙН ЭМНЭЛГИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН ЭРХЛЭГЧ САНЖХҮҮГИЙН ОЮУНБИЛЭГ
Төрөл: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД
“ОРГИЛ РАШААН СУВИЛАЛ” ТӨХК-ИЙН ИХ ЭМЧ НАМДАГИЙН ОЮУНЧИМЭГ
“АЛТАН ЧАГНУУР” шагналын эздээр шалгарсан шилдэг эмч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, эмч нарынхаа нэр хүндийг өндөрт өргөж алдаршуулж явахыг хүсье |