
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ”Хөдөлмөрлөх эрхийн мэдлэг сорих тэмцээн”-ийг 2013 оны 06 дугар сарын 21-ний өдөр МҮЭХ-ны хурлын танхимд гишүүн байгууллага буюу анхан шатны хороодын I-р шатнаас шалгаран ирсэн гишүүдийнхээ дунд II-р шатны тэмцээнийг АХА хэлбэрээр зохион явууллаа.
Тэмцээнд оролцогчид хөдөлмөрлөх эрхтэй холбоотой болон тусгайлан бэлдсэн асуултанд хариулж мэдлэг оюунаа уралдуулж дараах хүмүүст шагналт байрыг эзэллээ. Үүнд:
1-р байранд: Архангай аймгийн НЭ-ийн техникч, ҮЭ-ийн гишүүн Л.Мэндсайхан
2-р байранд: Хэнтий аймгийн Бор-өндөр сумын НЭ-ийн их эмч, ҮЭ-ийн гишүүн Ч.Алтанцэцэг
3-р байранд: Нийслэлийн ЯТТ-ийн их эмч,ҮЭ-ийн гишүүн Г.Алтанзул
Тусгай байранд: ХУНЭ-ийн сувилагч,ҮЭ-ийн гишүүн Я.Уранбилэг
нар тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан ба тэргүүн байр эзэлсэн Л.Мэндсайхан МҮЭ-ийн холбооны хэмжээнд зохион байгуулагдах III-р шатны “Хөдөлмөрлөх эрхийн мэдлэг сорих тэмцээн”-нд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоог төлөөлөн оролцох эрхийг авлаа.




![]()
--оОо-- |