МЭМАҮЭХ-ны IX бага хурлын дараа болсон гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хурлаас сонгогдсон шинэ бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчдийн анхны хурлаар цаг үеийн болон 7, 8 дугаар саруудад болох үйл явдалтай холбоотой 15 асуудлыг хэлэлцлээ. Үүнд: МҮЭ-ийн их хурал, салбарын ҮЭ-ийн холбооны бага хурлууд хуралдсантай холбоотой хурлын шийдвэрүүдийн талаар товч мэдээлэл хийж, цаашид хэрэгжүүлж ажиллах чиглэл өглөө.
Засгийн газрын 150-р тогтоолын хэрэгжилт үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороод дээр ямар байгаа талаар болон цаг үеийн ажлын мэдээлэл, эхний хагас жилийн ҮЭ-ийн хороодын үйл ажиллагааны талаар хийсэн ажлын товч мэдээллийг сонсож салбарын хэмжээнд шийдвэрлэх арга хэмжээнүүдийг нэгтгэн цаг үеийн асуудлаар ЭМЯ-нд хандахаар боллоо.
Солонгосын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид ирэх 8-р сард ирэхтэй холбогдуулан тэдийг хүлээн авах хөтөлбөр, түүнд зарцуулах төсөв, ҮЭ-ийн өдрүүдийн үеэр зохиогдох арга хэмжээний, Эрүүл мэндийн салбарын “Хөдөлмөрийн чуулган” зохион байгуулах, МЭМАҮЭХ-ны нэрэмжит шилжин явах цомын төлөөх Спортын 4 төрөлт тэмцээн зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийн хөтөлбөр, төсвийг хэлэлцэн баталлаа.
Мөн салбарын ажлын төлөвлөгөөний дагууҮндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодод сургалт зохион байгуулахаар батлагдсан төсвийг зохих ёсоор зарцуулж зарцуулсан байдал, үр дүнг эргэн мэдээлэхээр шийдвэрлэв.
Жил бүр уламжлал болон зохиогддог ҮЭ-ийн хороодын идэвхтэн сонгуультан гишүүдийн уламжлалт гадаад тойрон аяллыг 8-р сарын эхний хагаст ОХУ-ын “Итгэлт хамба-Байгаль нуур”-ын аялал зохион байгуулахаар шийдвэрлэлээ. |