
МЭМАҮЭ-ийн холбоо гишүүддээ зориулан Сонгино амралт, сувиллын газрын 249 тоот өрөөг 2011 онд иж бүрэн засаж, тохижуулан, тус газрын Захиргаатай хамтран ажиллах гэрээ байгуулан гишүүдээ хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж байгаа билээ. Энэ санаачлагын тус холбооны гишүүн байгууллагууд дэмжин, дахин нэг өрөөг ҮЭ-ийн хороодын санхүүгийн дэмжлэгтэйгээр гишүүддээ зориулан засаж, тохижуулах санаачлага гаргасны дагуу гишүүнчлэлийн тооноос хамааран ҮЭ-ийн хороодууд 20 000-200 000 төгрөг хуримтлал болгож нийт 2.8 сая төгрөг цугларснаас эхний ээлжинд сонгож авсан 248 тоот өрөөний засварын ажлыг эхлүүлээд байсан билээ.
Ийнхүү Сонгино амралтын 248 тоот 2 хүний өрөөний хаалга, цонх, хана, тааз, 00 өрөө зэрэгт иж бүрэн засвар хийлгэж, энэ оны 6 сарын 25-ны өдөр бүрэн дуусч Холбооны дарга Б.Мягмар, зохион байгуулагч Л.Батчимэг нар хүлээж авлаа. Цаашид дотор тохижилтын ажлыг ҮЭ-ийн хороодын дарга нар өөрсдөө хариуцан хийж дуусгахаар төлөвлөж байна.
Энэхүү өрөөг ашиглалтанд оруулснаар Сонгино амралтанд нэг амрагч 30 000 төгрөгөөр амрах тарифийг бууруулж, зөвхөн хоолны үнэ болох 16500 төгрөг болгож, тус холбооны гишүүд хөнгөлөлттэй үнээр тав духтай орчинд амрах нөхцөл бүрдэж 2 ор бүхий 2 өрөөтэй болж байгаа юм.





![]()
--оОо-- |
ҮЭ-үүд маргааш жагсана
МҮЭ-ийн холбооноос сүүлийн сарын хугацаанд хөдөө орон нутаг болон нийслэлийн иргэд хөдөлмөрчдөөс санал аваад байна. Валютын ханшны өсөлтөөс үүдсэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нь нийт иргэдийн орлого амьжиргааны түвшинг хангахгүй болсон бодит хүндрэл бий боллоо.
... Дэлгэрэнгүй
Гадаад аялал амжилттай боллоо
Монголын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооноос жил бүр зохион байгуулдаг тойрон аяллыг үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын санал хүсэлтийг харгалзан энэ жилийнхийг ОХУ-ын Улаан-Үүд хотод зохион байгууллаа.
... Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн хороодын дарга нарт ажлын чиглэл өгөв
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхдугаар хурал болсонтой холбогдуулан тус холбооны гишүүн байгууллагуудын хороодын дарга нарт ажлын чиглэл, цаг үеийн мэдээлэл өгөх хурлыг энэ оны 6 сарын 27-ны 14.00 цагт МҮЭХ-ны хурлын танхимд боллоо.
... Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн харилцааны мэдлэг сорих тэмцээн боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ”Хөдөлмөрлөх эрхийн мэдлэг сорих тэмцээн”-ийг 2013 оны 06 дугар сарын 21-ний өдөр МҮЭХ-ны хурлын танхимд гишүүн байгууллага буюу анхан шатны хороодын I-р шатнаас шалгаран ирсэн гишүүдийнхээ дунд II-р шатны
... Дэлгэрэнгүй
|
|
|
|