Монголын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооноос жил бүр зохион байгуулдаг тойрон аяллыг үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын санал хүсэлтийг харгалзан энэ жилийнхийг ОХУ-ын Улаан-Үүд хотод зохион байгууллаа.
Тус аялалд үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодоос 27 сонгуультан, гишүүдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулан 8 дугаар сарын 08-наас 3 шөнө, 4 өдрийн аяллыг “Tenger travel” компанитай хамтран тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж Оросын бурханы шашины алдарт төв болох Амьд бурхан Итгэл хамба Дашдорж оршдог Иволгийн дацанд мөргөл үйлдэж, дэлхийн цэвэр усны нөөцийн 19%-ийг хадгалдаг, хамгийн цэнгэг устай, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн “Байгаль нуур”-ын ойр орчмын үзэсгэлэнт газрууд болон ХVIII зууны үед байгуулагдсан Улаан-Үүд хотын төв талбай, энэ хотын нэрийн хуудас болсон В.И.Лениний аварга том хөшөө, ханхүү Николай-д зориулсан Арк, Дуурь бүжгийн театр, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай Арбатын гудамжаар аялж дурсгалын зургаа татуулах зэргээр тойрон аяллыг амжилттай хийлээ. |
ҮЭ-үүд маргааш жагсана
МҮЭ-ийн холбооноос сүүлийн сарын хугацаанд хөдөө орон нутаг болон нийслэлийн иргэд хөдөлмөрчдөөс санал аваад байна. Валютын ханшны өсөлтөөс үүдсэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нь нийт иргэдийн орлого амьжиргааны түвшинг хангахгүй болсон бодит хүндрэл бий боллоо.
... Дэлгэрэнгүй
Гадаад аялал амжилттай боллоо
Монголын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооноос жил бүр зохион байгуулдаг тойрон аяллыг үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын санал хүсэлтийг харгалзан энэ жилийнхийг ОХУ-ын Улаан-Үүд хотод зохион байгууллаа.
... Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн хороодын дарга нарт ажлын чиглэл өгөв
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхдугаар хурал болсонтой холбогдуулан тус холбооны гишүүн байгууллагуудын хороодын дарга нарт ажлын чиглэл, цаг үеийн мэдээлэл өгөх хурлыг энэ оны 6 сарын 27-ны 14.00 цагт МҮЭХ-ны хурлын танхимд боллоо.
... Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн харилцааны мэдлэг сорих тэмцээн боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ”Хөдөлмөрлөх эрхийн мэдлэг сорих тэмцээн”-ийг 2013 оны 06 дугар сарын 21-ний өдөр МҮЭХ-ны хурлын танхимд гишүүн байгууллага буюу анхан шатны хороодын I-р шатнаас шалгаран ирсэн гишүүдийнхээ дунд II-р шатны
... Дэлгэрэнгүй
|
|
|
|