Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хамтын гэрээ, хэлэлцээр болон ил тод байдлыг илтгэх үзүүлэлтүүдийн хэрэгжилтэд хяналт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, цаашид шийдвэрлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллагын хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлт болон бусад хөдөлмөрийн харилцааны чиглэлээр хамтарсан хяналт хийх удирдамжийн дагуу хяналт шалгалтыг 2013.07.08-ны өдрөөс 07-р сарын 10-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, Цогтцэций, Ханхонгор сумдын эрүүл мэндийн байгууллагууд дээр хийж тус аймагт 3 хоног ажиллав.
Хамтарсан хяналт шалгалтын багийн бүрэлдэхүүнд МЭМАҮЭХ-ны дэд дарга Ч.Нарантуяа ЭМЯ-ны ТЗУГ-ын Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн хүний нөөцийн дэмжлэг, хамгааллын бодлого, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б. Энхцэцэг, ЭМЯ-ны БХЗГ-ын Санхүү эдийн засгийн хэлтсийн мэргэжилтэн Г.Ууганбаяр нар оролцож шалгалт амжилттай болж өндөрлөлөө.
Шалгалтын үр дүнд:
-
Хөдөлмөрийн харилцаа, нийгмийн баталгааны чиглэлээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийн түвшинг тодорхойлж, хяналтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар тухайн байгууллагын удирдлага, үйлдвэрчний эвлэлийн байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
-
Хяналт шалгалтанд хамрагдсан байгууллагуудын хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах, хамтын гэрээгүй байгаа байгууллагыг хамтын гэрээ байгуулж ажиллах талаар тодорхой чиглэл өглөө.
-
Хяналтын дүнг бусад эрүүл мэндийн байгууллагууд дээр хйисэн шалгалтын дүнг нэгтгэн 2013 оны 10 дугаар сарын 15-ны дотор ЭМЯ болон МЭМАҮЭХ-ны хамтарсан уулзалтаар хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулж тухайн байгууллагуудад хүргүүлнэ.
-
Шаардлагатай гэж үзвэл зарим асуудал дээр хяналтын мөрөөр авах арга хэмжээний санал, зөвлөмжийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Сангийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус хүргүүлэх юм.
|
ҮЭ-үүд маргааш жагсана
МҮЭ-ийн холбооноос сүүлийн сарын хугацаанд хөдөө орон нутаг болон нийслэлийн иргэд хөдөлмөрчдөөс санал аваад байна. Валютын ханшны өсөлтөөс үүдсэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нь нийт иргэдийн орлого амьжиргааны түвшинг хангахгүй болсон бодит хүндрэл бий боллоо.
... Дэлгэрэнгүй
Гадаад аялал амжилттай боллоо
Монголын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооноос жил бүр зохион байгуулдаг тойрон аяллыг үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын санал хүсэлтийг харгалзан энэ жилийнхийг ОХУ-ын Улаан-Үүд хотод зохион байгууллаа.
... Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн хороодын дарга нарт ажлын чиглэл өгөв
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхдугаар хурал болсонтой холбогдуулан тус холбооны гишүүн байгууллагуудын хороодын дарга нарт ажлын чиглэл, цаг үеийн мэдээлэл өгөх хурлыг энэ оны 6 сарын 27-ны 14.00 цагт МҮЭХ-ны хурлын танхимд боллоо.
... Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн харилцааны мэдлэг сорих тэмцээн боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ”Хөдөлмөрлөх эрхийн мэдлэг сорих тэмцээн”-ийг 2013 оны 06 дугар сарын 21-ний өдөр МҮЭХ-ны хурлын танхимд гишүүн байгууллага буюу анхан шатны хороодын I-р шатнаас шалгаран ирсэн гишүүдийнхээ дунд II-р шатны
... Дэлгэрэнгүй
|
|
|
|