СОЛОНГОСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЭ-ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ |
2012 оны 3 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Япон улсын Токио хотод зохион байгуулагдсан Төрийн үйлчилгээний ОУ-ын байгууллага(PSI)-ын Зүүн азийн зөвлөлдөх хорооны хурал(EASRAC)-д оролцох үеэр тус холбооны дарга Б.Мягмар Солонгосын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Yoo,Ji-Hyun-д хамтран ажиллах санал тавьсны дагуу харилцсаны үр дүнд хамтын ажиллагааны үндэс суурийг тавих анхны айлчлалд 5 төлөөлөгчийг Солонгосын тал урьж, энэхүү албан айлчлалд амжилттай оролцлоо. Солонгос улсад айлчилсан бүрэлдэхүүнд МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, МЭМАҮЭ-ийн холбооны орон тооны бус дэд дарга, УК2Э-ийн ҮЭ-ийн хорооны дарга, нөхөн сэргээх эмчилгээний их эмч Б.Энхсайхан, СЭМҮТ-ийн зөвлөх эмч, ҮЭ-ийн хорооны дарга Н.Отгон, АӨСҮТ-ийн дэд захирал, ҮЭ-ийн хорооны дарга Ш.Мягмаржав, БЗДЭМН-ийн шүдний эмч, ҮЭ-ийн хорооны дарга Ц.Буянтогтох нар оролцлоо.
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
ҮЭ-үүд маргааш жагсана
МҮЭ-ийн холбооноос сүүлийн сарын хугацаанд хөдөө орон нутаг болон нийслэлийн иргэд хөдөлмөрчдөөс санал аваад байна. Валютын ханшны өсөлтөөс үүдсэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нь нийт иргэдийн орлого амьжиргааны түвшинг хангахгүй болсон бодит хүндрэл бий боллоо.
... Дэлгэрэнгүй
Гадаад аялал амжилттай боллоо
Монголын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооноос жил бүр зохион байгуулдаг тойрон аяллыг үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын санал хүсэлтийг харгалзан энэ жилийнхийг ОХУ-ын Улаан-Үүд хотод зохион байгууллаа.
... Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн хороодын дарга нарт ажлын чиглэл өгөв
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхдугаар хурал болсонтой холбогдуулан тус холбооны гишүүн байгууллагуудын хороодын дарга нарт ажлын чиглэл, цаг үеийн мэдээлэл өгөх хурлыг энэ оны 6 сарын 27-ны 14.00 цагт МҮЭХ-ны хурлын танхимд боллоо.
... Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн харилцааны мэдлэг сорих тэмцээн боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ”Хөдөлмөрлөх эрхийн мэдлэг сорих тэмцээн”-ийг 2013 оны 06 дугар сарын 21-ний өдөр МҮЭХ-ны хурлын танхимд гишүүн байгууллага буюу анхан шатны хороодын I-р шатнаас шалгаран ирсэн гишүүдийнхээ дунд II-р шатны
... Дэлгэрэнгүй
|
|
|
|