СОЛОНГОСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЭ-ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
2012 оны 3 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Япон улсын Токио хотод зохион байгуулагдсан Төрийн үйлчилгээний ОУ-ын байгууллага(PSI)-ын Зүүн азийн зөвлөлдөх хорооны хурал(EASRAC)-д оролцох үеэр тус  холбооны дарга Б.Мягмар Солонгосын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Yoo,Ji-Hyun-д хамтран ажиллах санал тавьсны дагуу харилцсаны үр дүнд хамтын ажиллагааны үндэс суурийг тавих анхны айлчлалд 5 төлөөлөгчийг Солонгосын тал урьж, энэхүү албан айлчлалд амжилттай оролцлоо. Солонгос улсад айлчилсан бүрэлдэхүүнд МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, МЭМАҮЭ-ийн холбооны орон тооны бус дэд дарга, УК2Э-ийн ҮЭ-ийн хорооны дарга, нөхөн сэргээх эмчилгээний их эмч Б.Энхсайхан, СЭМҮТ-ийн зөвлөх эмч, ҮЭ-ийн хорооны дарга Н.Отгон, АӨСҮТ-ийн дэд захирал, ҮЭ-ийн хорооны дарга Ш.Мягмаржав, БЗДЭМН-ийн шүдний эмч, ҮЭ-ийн хорооны дарга Ц.Буянтогтох нар оролцлоо.

Хөдөлмөрчид босвол ажил хийх хүнгүй болно

XI/5-9-ны өдрүүдэд нэгдсэн хөтөлбөрийн дагуу дараах үйл ажиллагаанууд явагдлаа.Үүнд:  Эхний өдөр Солонгосын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооны байранд очиж үйл ажиллагаатай нь танилцсаны дараа тус холбоо өөрийн үйл ажиллагааны талаар танилцуулга илтгэл тавьлаа. Энэхүү холбоо нь 1987 онд ардчилсан намаас анх байгуулагдаж, 2004 онд Эрүүл мэндийн ҮЭ-ийн холбоо үүсч, 2012 оноос эхлэн 6 бүсэд хуваагдан үйл ажиллагаа явуулж байгаа түүхтэй. Тус улсад 600 мянган эмнэлгийн ажилтантайгаас 151 эмнэлгийн 43 мянган гишүүд эвлэлдэн нэгддэг. Гишүүнчлэлийн хувьд эмч нар ҮЭ-д эвлэлдэн нэгдээгүй сувилагч, асрагч, үйлчлэгч, инженер техникийн ажилчид эвлэлдэн нэгддэг. Учир нь эмч нарын цалин хангамж нь сувилагч, бусад ажиллагсадынхаас хэт ялгаатай байдаг ажээ. Гэхдээ цаашид жижиг хувийн эмнэлгүүд болон компаний эмнэлгүүдийг нэгтгэж, гишүүнчлэлийнхээ тоог 100 мянгад хүргэх зорилт тавин ажиллаж ажээ. Хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн, аж амьдралд чиглэсэн гол үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл цалин хөлс, эмнэлгийн ажилчдын тоог нэмэгдүүлснээр үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн даатгалд хамруулах, амьдралын ялгаатай түвшинг арилгахад гол үйл ажиллагаагаа чиглүүлдэг. ҮЭ-ийн холбооноос нэлээдгүй тэмцэл хөдөлгөөн явуулах ба тухайлбал лаа барьж эсэргүүцлээ илэрхийлэх, сэтгүүлчидтэй уулзалт хийх, асрагч үйлчлэгч нар шүүр барьж жагсаал суулт хийх, алхалт хийх, зарим тохиолдолд эмэгтэй холбооны болон ҮЭ-ийн хорооны дарга нь олны өмнө үсээ хусаж тэмцлээ илэрхийлэх, мөн тэмцлийн хүнд хэлбэр болох хүзүүндээ хүнд зүйл (дөнгө) зүүж гудамжинд суух, өлсгөлөн хийх тохиолдлууд гарч байжээ. Тус холбоо нь “Мөнгөнөөс илүү амьдрал бэлэглэхийн төлөө” гэсэн логог гол уриа болгон ашигладаг ба “Бүх эмнэлгүүдэд даатгал жигд үйлчилдэг болгоё”, “Хуулийн гажуудлын эсрэг”, “Мөнгөнд төвлөрсөн эмнэлгийн үйлчилгээг зогсоохын төлөө”, “Эмнэлгийн хүнд суртлыг арилгая”, “Өвчөний сахиурыг байлгахгүй эмнэлгийн асрагч, ажилчдын тоог нэмэгдүүлье”, “Мөнгөтэй хүн эмнэлэгт үзүүлдэг, мөнгөгүй хүн яах вэ”, “Хөдөлмөрчид босвол ажил хийх хүнгүй болно” гэсэн уриа лоозонгуудыг тавьж тэмцэж байжээ.

Дээрх илтгэлийн дараа Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар тус холбооны дарга Б.Мягмар илтгэл тавьж, сонирхсон асуултанд хариулж, харилцан туршлага солилцлоо.

ҮЭ-ийн хороо судалгаатай ажилладаг

            Түүнчлэн Кyung Hee их сургуулийн дэргэдэх эмнэлгийн ҮЭ-ийн хорооны үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн болон ҮЭ-ийн хорооны үйл ажиллагааны талаарх илтгэлийн сонсоны дараа төлөөлөгч нар тасаг нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ эмнэлэг нь 1949 онд байгуулагдсан нүүр ам судлал, шүд, уламжлал, эм судлал зэрэг 28 тасагтай, 1200 ортой, 4500 ажиллагсадтай ажээ. Тус эмнэлгийн ҮЭ-ийн хороо нь 2002 оны 4-р сард байгуулагдсан. ҮЭ-ийн хорооны дарга нь 18 жил ҮЭ-ийн ажлыг хийж байгаа сувилагч мэргэжилтэй хүн ажилладаг ба ажлын албатай эмнэлгийн ойролцоо байранд үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Тус эмнэлгийн эмч нар нь цалин өндөр учраас ҮЭ-д нэгддэггүй. Сүүлийн жилүүдэд ажлын байран дээрх дарамт ихэссэн. Иймээс ҮЭ-ийн хорооноос 80 хоногийн турш шөнийн ээлжин хонож байгаа сувилагч нартай уулзалт хийж, тэдний бэрхшээл зовлонг сонсож, судалгаатай ажилладаг. Ажлын байран дээрх дарамт нь ихэвчлэн эмч, сувилагч хоорондын харилцаанаас үүсдэг ба сувилагч нарт давхар өвчтөний дарамт учирдаг учраас үүнийг арилгахын тулд судалгаа явуулдаг ажээ. Гэхдээ энэхүү үйл ажиллагааг явуулахдаа эмнэлгийнхээ нэр хүндийг унагаахгүй байхын тулд бодлогын түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.

ҮЭ-д хүслийн модны аян өрнүүлье

            Энэ эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж тасаг нэгжүүдээр явах үеэр эмнэлгийн ҮЭ-ийн хорооны үйл ажиллагаанд нэвтрүүлэх олон шинэ санаа төрснийг энэд дурдах нь зүйтэй. Тухайлбал, Эмнэлгийн төв хаалгаар ормогц өнгө өнгийн цаас мөчирт нь зүүсэн хүслийн мод байгаа нь нүдэнд туслаа. Энэ модонд энэ эмнэлгийн ажилчид байгууллагын удирдлагадаа шууд хэлж чадахгүй байгаа үгсээ бичиж өлгөдөг ажээ. Жишээ нь ажлын цаг их байна, цалин бага байна, ажлын нөхцлөө сайжруулах олон санаануудыг бичсэн байлаа. Байгууллагын удирдлага хүслийн модны мөчирт зүүсэн саналыг нэгбүрчлэн уншиж танилцаад шат дараатай шийдвэрлэхийн төлөө ҮЭ-ийн хороотой хамтарч ажилладаг байна. Түүнчлэн гол хаалганы хажуугын байгууллагын том самбартай ижил ҮЭ-ийн үйл ажиллагааг сурталчлах самбар байрлах ба салбарын холбоо болон хорооноос явуулж буй үйл ажиллагааг палкат хэлбэрээр хэвлүүлэн байршуулжээ.

            Мөн айлчлалын үеэр Солонгос улсын төрийн ордон (парламентын ордон)-ны УИХ-ын 300 гишүүд хуралддаг томоохон чуулганы танхимуудтай танилцсаны дараа ҮЭ-ээс нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа Jung, Jin Hoo –тэй уулзаж, ажил байдалтай нь танилцаж, нөхөрсөг яриа өрнүүлж, дурсгалын зураг авахуулав.  Түүнчлэн тус ордонд ажилладаг үйлчилгээний ажилчид эвлэлдэн нэгддэг ҮЭ-ийн хорооны үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.

            Түүнчлэн тус холбооны нэгддэг Ардчилсан намын ҮЭ-ийн холбоонд зочлон үйл ажиллагаатай нь танилцлаа.

Монголын эмч нараас туршлага судална

            Айлчлалын үеэр үйлдвэрчний эвлэл байгуулах сонирхолтой зарим эмч нартай нөхөрсөг уулзалт зохион байгуулсан нь Солонгосын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооны ач холбогдолтой уулзалт боллоо. Учир нь дээрх хэлсэнчлэн солонгосын эмч нар ҮЭ-д нэгддэггүй учраас тэднийг нэгтгэхэд чухал ач холбогдолтой гэж тэд үзжээ. Энэ уулзалтын бид туршлага судлах биш туршлагаасаа хуваалцах уулзалт боллоо. Тус улсын ҮЭ-ийн байгууллагын ажилчны байгууллага гэж ойлгох хандлага байдаг байна. Тиймээс сэхээтэн эмч, сувилагч зэрэг хүмүүс үйлдвэрийн ажилчдын байгууллагад нэгдэх ёсгүй гэж үзэх хандлагатай байдаг учраас дарамт шахалт ихтэй байдаг ажлаасаа халагдах явдал энүүхэнд байдаг ажээ. Энэ уулзалтын үр дүн монголын тал ҮЭ-ийг хөдөлмөр хийж байгаа хүн бүр нэгддэг байгууллага гэдгийг ойлгуулж, олон улсын чиг хандлагыг илэрхийлж, дэмжсэн албан захидал илгээж, цаашид туршлагаасаа хуваалцан хамтран ажиллахаар боллоо.

15 дахь өдрөө нойтон өлсгөлөн зарлаж байна

            Мөн айлчлалын үеэр тус автомашины томоохон үйлдвэр дампуурч олон мянган хүн ажилгүй болжээ. Ажилгүй болж, амьдралаа залгуулах боломжгүйгээсээ болж тус үйлдвэрт ажиллаж байсан 21 хүн амиа хорлосон байна. Эдгээр хүмүүс тэтгэмж олгуулах асуудлаар хүйтний эрч чангарч, бороо ихтэй үед ҮЭ-ийн байгууллага гудамжинд асар барин зөвхөн ус ууж 15 хоногийн турш өлсгөлөн зарлаж, олон мянган хүмүүсийн гарын үсгийг цуглуулан тэмцэж байгаа хүмүүстэй бид уулзаж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, санал солилцлоо. Энэ тэмцлийн толгойлж байгаа эмэгтэй саяхан үсээ хусаад ургаж байгаа байдал ажиглагдсан ба энэ эмэгтэй өмнө нь эрүүл мэндийн холбооны даргаар ажиллаж байсан хүн юм. Тэмцэл хийгээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн хэдий ч хариу ирүүлээгүй байгаа талаар тэрээр ярьж байлаа. Гэлээ ч хулдаасан дээр хөл нүцгэн биднийг хүндэтгэн угтсан энэ дайчин эмэгтэйн тэмцэл үр дүнд хүрээсээ гэж бидэнд өөрийн эрхгүй бодогдсоныг нуух юун.

Хамтын ажиллагааны үндэс суурийг тавилаа

            Айлчлалын сүүлийн өдөр 2 орны ҮЭ-үүд 5 өдрийн ажлынхаа үр дүн хэлэлцсэний дараа монголын талаас ирүүлсэн хамтын ажиллагааны гэрээний төсөлтэй танилцаж, зарим саналыг тусгаж, гурван чиглэлээр 8 заалт бүхий хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээнд хоёр орны ҮЭ-үүд харилцан айлчлалаар 5 төлөөлөгчийг тодорхой хугацаанд солилцох, нөхөрсөг уулзалт, харилцан мэдээлэл солилцох, хамтарсан уулзалт, семинар зохион байгуулах,тулгамдсан асуудлыг шийдвэрлэх болон 2013 оны 8 сард Солонгосын талын 5 төлөөлөгчийн айлчлах үеэр гэрээнд шаардлагатай зарим нэмэлт өөрчлөлтүүдийг хийхээр харилцан тохиролцлоо. 

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБОО

 
ҮЭ-үүд маргааш жагсана
МҮЭ-ийн холбооноос сүүлийн сарын хугацаанд хөдөө орон нутаг болон нийслэлийн иргэд хөдөлмөрчдөөс санал аваад байна. Валютын ханшны өсөлтөөс үүдсэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нь нийт иргэдийн орлого амьжиргааны түвшинг хангахгүй болсон бодит хүндрэл бий боллоо. ...Дэлгэрэнгүй
“Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн асуудал” сэдэвт улсын зөвлөгөөн явагдлаа
МЭМАҮЭ-ийн холбоо Эрүүл мэндийн яамтай 2013 онд байгуулсан хамтын хэлэлцээрийн хүрээнд  эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааны  асуудлаар эрүүл мэндийн байгууллага, хамт олон болон салбарын түвшинд хэлэлцүүлэг явуулж, гарсан санал хүсэлтийг  ...Дэлгэрэнгүй
ЭМЯ, МЭМАҮЭ холбооныхон Өмнөговь аймагт томилолтоор ажиллав
Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хамтын гэрээ, хэлэлцээр болон ил тод байдлыг илтгэх үзүүлэлтүүдийн хэрэгжилтэд хяналт хийж ...Дэлгэрэнгүй
Гадаад аялал амжилттай боллоо
Монголын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооноос жил бүр зохион байгуулдаг тойрон аяллыг үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын санал хүсэлтийг харгалзан энэ жилийнхийг ОХУ-ын Улаан-Үүд хотод зохион байгууллаа.  ...Дэлгэрэнгүй
Монгол, Солонгосын ЭМАҮЭ-ийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд солонгосын төлөөлөгчид монголд айлчиллаа
Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн  холбоо болон Солонгосын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоотой 2012 онд  хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу  МЭМАҮЭ-ийн холбооны урилгаар энэ оны 8-р сарын 19-23-ны өдрийг хүртэл ...Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн хороодын дарга нарт ажлын чиглэл өгөв
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхдугаар хурал болсонтой холбогдуулан тус холбооны гишүүн байгууллагуудын хороодын дарга нарт ажлын чиглэл, цаг үеийн мэдээлэл өгөх хурлыг энэ оны 6 сарын 27-ны 14.00 цагт МҮЭХ-ны хурлын танхимд боллоо. ...Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн гишүүдэд зориулсан амралтын өрөөний засварын ажлыг хүлээж авав
МЭМАҮЭ-ийн холбоо гишүүддээ зориулан Сонгино амралт, сувиллын газрын 249 тоот өрөөг 2011 онд иж бүрэн засаж, тохижуулан, тус газрын Захиргаатай хамтран ажиллах гэрээ байгуулан гишүүдээ хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж байгаа билээ. Энэ санаачлагын тус холбооны гишүүн ...Дэлгэрэнгүй
Шинэ бүрэлдэхүүнтэй салбарын ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхны хурал боллоо
МЭМАҮЭХ-ны IX бага хурлын дараа болсон гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хурлаас сонгогдсон шинэ бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчдийн анхны хурлаар  цаг үеийн болон 7, 8 дугаар саруудад болох үйл явдалтай холбоотой 15 асуудлыг хэлэлцлээ. ...Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн харилцааны мэдлэг сорих тэмцээн боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ”Хөдөлмөрлөх эрхийн мэдлэг сорих тэмцээн”-ийг  2013 оны 06 дугар сарын 21-ний өдөр МҮЭХ-ны хурлын танхимд  гишүүн байгууллага буюу анхан шатны хороодын I-р шатнаас  шалгаран ирсэн гишүүдийнхээ дунд II-р шатны ...Дэлгэрэнгүй
“Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо ажлын төлөвлөгөөний дагуу үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодод “Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй” анхан шатны болон ахисан түвшний, “Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүй”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” ...Дэлгэрэнгүй

Санал асуулга

ҮЭ-ийн байгууллагын нэн тэргүүнд хийх ажил юу вэ?
 

Санал хүсэлт илгээх

Таны нэр:
И-мэйл:
Гарчиг:
Зурвас:

Сайтын хандалт

mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01
mod_gaus_counter_01Өнөөдөр231
mod_gaus_counter_01Өчигдөр474
mod_gaus_counter_01Энэ 7 хоногт705
mod_gaus_counter_01Өнгөрсөн 7 хоногт3316
mod_gaus_counter_01Энэ сар1139
mod_gaus_counter_01Өнгөрсөн сар12366
mod_gaus_counter_01Нийт хандалт149148
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Hosted by Cloud Host