МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн 

  2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 

                                                     11 дүгээр тогтоолын хавсралт

 

МЭМАҮЭХ-НЫ ОНЫ ШИЛДЭГ АНХАН ШАТНЫ ҮЭ-ИЙН ХОРОО, ИДЭВХТЭН СОНГУУЛЬТАН,ТҮНШЛЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Зорилго: ҮЭ-иийн ажилтан идэвхтэн сонгуультан, дэмжигчдийн ҮЭ-ийн хөдөлгөөнд оролцох оролцоо, идэвхи санаачилгыг сайжруулах, ҮЭ-ийн  мэдлэг эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх бие дааж ажиллах бололцоо, нөхцөлөөр хангах, тэдний ажлын үр дүнг тухайн цаг үед нь үнэлж дүгнэх, ҮЭ-ийн хороодын санхүүгийн чадавхийг сайжруулахад  чиглэгдэнэ.

Оны шилдгүүдийг дараах номинациар шалгаруулна.

1.    МЭМАҮЭХ-ны шилдэг анхан шатны хороо

2.    МЭМАҮЭХ-ны шилдэг залуу лидер хэсэг

3.    МЭМАҮЭХ-ны шилдэг ахмад ажилтан

4.    МЭМАҮЭХ-ны шилдэг эмэгтэй лидер

5.    МЭМАҮЭХ-ны анхан шатны хорооны шилдэг тэргүүлэгч гишүүн

6.    МЭМАҮЭХ-ны шилдэг ҮЭ-ийн хорооны дарга

7.    МЭМАҮЭХ-ны шилдэг орон нутгийн ҮЭ-ийн хороо 

8.    МЭМАҮЭХ-ны шилдэг түншлэгч

            Тайлбар:

Ø   Оны “Шилдэг ҮЭ-ийн хороо”-гоор 3 хүртэл хороог шалгаруулна.

Ø   Оны “Шилдэг залуу лидер”-ээр ҮЭ-ийн хорооны идэвхтэн сонгуультан 35 хүртэл насны 2  хүртэл хүнийг шалгаруулна.

Ø   Оны “Шилдэг эмэгтэй лидер”-ээр идэвхтэн сонгуультан 2 хүртэл хүнийг шалгаруулна.

Ø   Оны “Шилдэг ахмад ажилтан”-аар идэвхтэн сонгуультан 1 хүнийг шалгаруулна.

Ø   Оны “Шилдэг орон нутгийн  ҮЭ-ийн  хороо”-гоор 1

Ø   Оны “Шилдэг нягтлан бодогч”-оор 2 хүртэл  хүнийг шалгаруулна.

Ø   Оны “Шилдэг ажилтан сонгуультан”-аар 5 хүртэл хүнийг шалгаруулна.

Ø   Оны “Шилдэг түншлэгч”-ээр 2 хүртэл хүнийг шалгаруулна.

 

Оны шилдэг ажилтан, анхан шатны болон орон нутгийн ҮЭ-ийн хороодод тавигдах шаардлага

Дээрхи номинацид нэгээс доошгүй жил ажилласан ажлын үр дүнг нь тухайн байгууллагын хамт олон ҮЭ-ийн гишүүд хүлээн зөвшөөрсөн нэр хүндтэй, цаашид ажлын амжилтаа бататган ажиллах боломжтой ҮЭ-ийн хороо,  хувь хүмүүсийг шалгаруулна.

МЭМАҮЭХ-ны хороод, түүний дарга, тэргүүлэгч ажилт нэр дэвшүүлж тухайн байгууллагын шийдвэр гаргах хурал, тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэн дээрх номинаци тус бүрт нэг хүн, байгууллага, хамт олныг сонгон шалгаруулж, жил бүрийн 12 сарын 15-ны дотор салбарын ҮЭ-ийн холбооны ажлын албанд ирүүлж байна.Салбарын ҮЭ-ийн холбооны ажлын алба болон тэргүүлэгчид дээрх номинацид нэр дэвшүүлж болно.

                                  Нэр дэвшигчдийн  тодорхойлолтод анхаарах зүйл:

       Нэр дэвшигчдийн товч намтар, ҮЭ-ийн ямар сонгууль хүлээсэн буюу ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, сүүлийн нэг жилд  бие даан хийсэн ажлын үр дүн,  түүнд хамрагдсан хүн, ямар ажлыг ямар түвшинд хүргэсэн, шинэлэг арга хэлбэрээр хамтарч зохион байгуулсан ажил тухайн хамт олны үнэлэлт зэргийг тодорхой тусгасан байна.

            Нэр дэвшүүлэхдээ дараахь үзүүлэлтүүдийн үндэслэл болгоно.

1.    Тухайн түвшинд хамтын гэрээ хэлэлцээр хийсэн байдал, түүний хэрэгжилт, үр дүн

2.    Ажиллагчдын дотор гишүүдийн тооны эзлэх хувь, гишүүнчлэлийн эгнээ өсөлт

3.    Татвар хураалт, шимтгэл төлөлт, санхүүгийн чадавхийн байдал

4.    Хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлттэй холбогдуулан гишүүд, ажилтнуудын эрх ашгийг хамгаалах талаар явуулсан тэмцлийн арга хэлбэр, үр дүн

5.    ҮЭ-ийн ажлын тухай мэдээлэл, сурталчилгаа

6.    ҮЭ-ийн байгууллагаас зохион байгуулсан шинэлэг хэлбэрийн ажил, үр дүн

7.    ҮЭ-ийн гишүүд, идэвхтний сургалт түүнд хамрагдсан хүмүүсийн нийт гишүүдэд эзлэх хувь,  үр дүн

8.    Гишүүд, ажилтнуудад өгсөн хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ, барагдуулсан өргөдөл, гомдол, гаргасан шийдвэрийн биелэлт, үр дүн

9.    ҮЭ-ийн  цаг үеийн  хийсэн ажлын  мэдээлэл

Салбарын холбооны үйл ажиллагаа сургалт семинар, тэмцлийн арга хэмжээ, татвар төлөлт  зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзэж шалгаруулна.

                   Олгох шагнал

            МЭМАҮЭ-ийн холбооны оны шилдгээр шалгарсан байгууллага, хамт олон, сонгуультнуудад Батламж, мөнгөн шагнал тус тус олгоно. (Мөнгөн шагналын хэмжээг тухайн үед тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж байна.)

            Шинэ жилийн баярын өмнө буюу 12 дугаар сард нэр дэвшигч, байгууллага, хамт олон хувь хүний материалыг хүлээн авч тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шалгаруулж шагналыг МЭМАҮЭХ-ны шинэ жилийн баяр дээр гардуулна.

            Анхан шатны  ҮЭ-ийн хороо оны шилдгээр шалгарсан тохиолдолд ҮЭ-ийн хорооны дарга тухайн байгууллагад очсон шагналын 30 хувиар шагнагдана.

 

Ажлын алба

 
ҮЭ-үүд маргааш жагсана
МҮЭ-ийн холбооноос сүүлийн сарын хугацаанд хөдөө орон нутаг болон нийслэлийн иргэд хөдөлмөрчдөөс санал аваад байна. Валютын ханшны өсөлтөөс үүдсэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нь нийт иргэдийн орлого амьжиргааны түвшинг хангахгүй болсон бодит хүндрэл бий боллоо. ...Дэлгэрэнгүй
“Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн асуудал” сэдэвт улсын зөвлөгөөн явагдлаа
МЭМАҮЭ-ийн холбоо Эрүүл мэндийн яамтай 2013 онд байгуулсан хамтын хэлэлцээрийн хүрээнд  эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааны  асуудлаар эрүүл мэндийн байгууллага, хамт олон болон салбарын түвшинд хэлэлцүүлэг явуулж, гарсан санал хүсэлтийг  ...Дэлгэрэнгүй
ЭМЯ, МЭМАҮЭ холбооныхон Өмнөговь аймагт томилолтоор ажиллав
Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хамтын гэрээ, хэлэлцээр болон ил тод байдлыг илтгэх үзүүлэлтүүдийн хэрэгжилтэд хяналт хийж ...Дэлгэрэнгүй
Гадаад аялал амжилттай боллоо
Монголын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооноос жил бүр зохион байгуулдаг тойрон аяллыг үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын санал хүсэлтийг харгалзан энэ жилийнхийг ОХУ-ын Улаан-Үүд хотод зохион байгууллаа.  ...Дэлгэрэнгүй
Монгол, Солонгосын ЭМАҮЭ-ийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд солонгосын төлөөлөгчид монголд айлчиллаа
Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн  холбоо болон Солонгосын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоотой 2012 онд  хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу  МЭМАҮЭ-ийн холбооны урилгаар энэ оны 8-р сарын 19-23-ны өдрийг хүртэл ...Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн хороодын дарга нарт ажлын чиглэл өгөв
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхдугаар хурал болсонтой холбогдуулан тус холбооны гишүүн байгууллагуудын хороодын дарга нарт ажлын чиглэл, цаг үеийн мэдээлэл өгөх хурлыг энэ оны 6 сарын 27-ны 14.00 цагт МҮЭХ-ны хурлын танхимд боллоо. ...Дэлгэрэнгүй
ҮЭ-ийн гишүүдэд зориулсан амралтын өрөөний засварын ажлыг хүлээж авав
МЭМАҮЭ-ийн холбоо гишүүддээ зориулан Сонгино амралт, сувиллын газрын 249 тоот өрөөг 2011 онд иж бүрэн засаж, тохижуулан, тус газрын Захиргаатай хамтран ажиллах гэрээ байгуулан гишүүдээ хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж байгаа билээ. Энэ санаачлагын тус холбооны гишүүн ...Дэлгэрэнгүй
Шинэ бүрэлдэхүүнтэй салбарын ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн анхны хурал боллоо
МЭМАҮЭХ-ны IX бага хурлын дараа болсон гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хурлаас сонгогдсон шинэ бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчдийн анхны хурлаар  цаг үеийн болон 7, 8 дугаар саруудад болох үйл явдалтай холбоотой 15 асуудлыг хэлэлцлээ. ...Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн харилцааны мэдлэг сорих тэмцээн боллоо
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ”Хөдөлмөрлөх эрхийн мэдлэг сорих тэмцээн”-ийг  2013 оны 06 дугар сарын 21-ний өдөр МҮЭХ-ны хурлын танхимд  гишүүн байгууллага буюу анхан шатны хороодын I-р шатнаас  шалгаран ирсэн гишүүдийнхээ дунд II-р шатны ...Дэлгэрэнгүй
“Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо ажлын төлөвлөгөөний дагуу үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодод “Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй” анхан шатны болон ахисан түвшний, “Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүй”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” ...Дэлгэрэнгүй

Санал асуулга

ҮЭ-ийн байгууллагын нэн тэргүүнд хийх ажил юу вэ?
 

Санал хүсэлт илгээх

Таны нэр:
И-мэйл:
Гарчиг:
Зурвас:

Сайтын хандалт

mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01mod_gaus_counter_01
mod_gaus_counter_01Өнөөдөр63
mod_gaus_counter_01Өчигдөр235
mod_gaus_counter_01Энэ 7 хоногт298
mod_gaus_counter_01Өнгөрсөн 7 хоногт2642
mod_gaus_counter_01Энэ сар9049
mod_gaus_counter_01Өнгөрсөн сар14531
mod_gaus_counter_01Нийт хандалт123390
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Hosted by Cloud Host